УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт Г.Батхүү агсны нас барсан хэрэгтэй холбогдуулан УМБГ-аас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ. Ингэхдээ түүнийг талийгаачийн нас барсан асуудалтай холбогдуулж биш, уг хэргийг шалгах явцад гэрчийн мэдүүлэг өгөхдөө “зориудаар худал мэдүүлсэн” хэргээр яллагдагчаар татаж, шалгаж байгаа юм байна.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нь Г.Батхүү агсныг нас барахаас өмнө хамгийн сүүлд түүнтэй уулзсан гэдгээ мэдүүлсэн бөгөөд энэ шалтгаанаар цагдаагийн байгууллагад гурван удаа гэрчийн мэдүүлэг өгчээ. Тэрээр мэдүүлэгтээ осол болсон өдөр Г.Батхүү агсан “архи уугаагүй байсан” хэмээн мэдүүлсэн бөгөөд харин шүүх шинжилгээний дүгнэлтээр талийгаачийн цуснаас 5,5 промилл хэмжээтэй спиртийн зүйл илэрсэн юм байна.
Гэвч УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр УМБГ-аас өөрийг “худал мэдүүлэг өгсөн” гэх хэрэг үүсгэж, яллагдагчаар татсаныг эсэргүүцэж, уг хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар УМБГ-т хүсэлт гаргасныг “Өнцөг.мн” сайт нийтэлжээ.