x

Ираны алдарт бөх Монголын нэр дор олимпод зодоглож магадгүй

Ираны алдарт бөх, ДАШТ-ий алтан, хүрэл медальт Саид Моллаи Монгол улсын нэрэн дор дэлхийн дэвжээнд зодоглохоор болжээ. Улс төрийн асуудлаас болж Ираны иргэншлээс татгалзсан Саид Моллаи цаашид Монголын нэр дор барилдах ба тэрээр энэ сарын 12-14-нд Хятадын Чиндаод болох "Мастерс"-ын тэмцээнд Монголын шигшээ багт барилдахаар мэдүүлэгт нэрээ өгчээ. Энэ тухай judoinside.com сайт албан ёсоор мэдээлээд байна. 

Түүнчлэн Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг хүлээн авч уулзсан зураг сошиалд тараад байгаа ба сайн анзаарвал Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын иргэний үнэмлэх гартаа барьжээ. Гэвч одоогоор энэ тухай Ерөнхийлөгчийн тамгын газраас албан ёсоор мэдээлэл өгөөгүй байна. 

Ираны иргэншлээс татгалзсан Саид Моллаин өнгөрсөн хугацаанд Германаас улс төрийн орогнол хүссэн ч иргэншил авч чадаагүй ба Олон улсын жүдо бөхийн холбооны дүрвэгчдийн багийн нэр дээр тэмцээнд оролцож байсан юм. 

Тэрээр Монгол бахархлын өдөр буюу Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд болдог бөхийн барилдааныг Саид Моллаи үзсэн нь спорт сонирхогчдын анхааралд өртсөн. Монголд бэлтгэл хийхээр ирж хэмээн таамаглаж байсан юм. 

Ираны Засгийн газраас тамирчдаа Израилын бөхчүүдтэй барилдахыг хориглосноос Ираны жүдочид энэ жил Токиод болсон ДАШТ-д барилдаагүй. ДАШТ-ий дараа Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Мариус Визер “Бид Саид Моллаин асуудлыг олон нийтэд дэлгэсэн нь түүнийг болон гэр бүлийг нь хамгаалах зорилготой байлаа. Засгийн газрынхаа шийдвэрээр ДАШТ-д оролцож чадаагүй бусад Иран жүдочдын талаар ч бид ярих болно. Саид Моллаи өөр орны нэр дээр барилдахыг хүсвэл бид түүний чансааны оноог цуцлахгүй” гэж мэдэгджээ.

Дүрэм ёсоор бол тамирчин иргэншилээ сольсон тохиолдолд дэлхийн чансааны оноогоо хасуулах учиртай. Гэхдээ IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбоо улс төрийн шаардлагаар иргэншлээ сольсон Саид Моллаин хувьд онцгой нөхцөл байсан хэмээн үзэж, оноог нь хэвээр үлдээжээ.

Манай улсын шигшээ баг 81 кг-ын жинд О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн зэрэг олон шилдэг жүдочтой. Хэрэв Саид Моллаи Монгол улсын нэрийн өмнөөс барилдвал энэ жингийн чансаа ахих ч манай бөхчүүдийн амжилт арагш ухрахад хүрч магадгүй. 

Саид Моллаи нь ДАШТ-ий алт, хүрэл, Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий нэг мөнгө, хоёр хүрэл медальт Дэлхийд тэргүүлэгч тамирчин юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 2025-04-18 Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 2025-04-18 Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 2025-04-18 Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 2025-04-18 Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 2025-04-18 Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 2025-04-18 Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 2025-04-18 Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 2025-04-18 Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 2025-04-18 Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ 2025-04-18 Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ 2025-04-18 Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо 2025-04-18 Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа 2025-04-18 Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв 2025-04-18 Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ 2025-04-18 Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай 2025-04-18 Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ 2025-04-18 И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу 2025-04-18 Ард түмэн “юмаа" мэддэггүй 2025-04-18 Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ 2025-04-18
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top