Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн даргад нэр дэвших, дэвшүүлэх, сонгох асуудлыг өнөөдөр хэлэлцэх байсан Үндсэн хуулийн Цэцийн нийт гишүүдийн хуралдаан хойшлогдлоо.
Үндсэн хуулийн Цэцийн нэр бүхий гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаар хүрэлцэн ирээгүй учраас хуралдаан хойшлогдсон бөгөөд ирэх даваа гаригт буюу арванхоёрдугаар сарын 02-ний өдрийн 11.00 цагаас хийхээр товлов гэж Цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээллээ.
Цэцийн тухай хуульд зааснаар Цэцийн даргыг Цэцийн гишүүд дундаас санал аван сонгох ёстой байдаг.
Үндсэн хуулийн цэцийн гишүүд:
- Г.Баясгалан /Гишүүн/
- Н.Чинбат /Гишүүн/
- Д.Солонго /Гишүүн/
- Ш.Цогтоо /Гишүүн/
- Ш.Солонго /Гишүүн/
- Б.Буяндэлгэр /Гишүүн/
- Ц.Нанзаддорж /Гишүүн/
- Г.Туулхүү /Гишүүн/
- Д.Одбаяр /Гишүүн/