Үндсэн хуулийн Цэцийн дарга онгоцны үйлчлэгчийн “өгзөг барьсан” шалтгаанаар ажлаа өгсний улмаас Цэц гэдэг айл “оройгүй” болоод байгаа билээ.
Д.Одбаяр энэ сарын 22-ны өдөр өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа өгсөн ч Цэцийн гишүүн хэвээр үлдсэн юм. Тэрээр БНСУ-ын онгоцонд зорчиж явахдаа үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэрэгт холбогдож, мөнгөн торгууль төлсөн билээ.
Тиймээс Цэцийг “оройн дээдийг” сонгох сонгуулийг өнөөдөр 11 цагаас зарласан байна. Цэцийн тухай хуульд зааснаар Цэцийн даргыг Цэцийн гишүүд дундаасаа санал сонгох ёстой.
Үндсэн хуулийн цэцийн гишүүд:
- Д.Одбаяр /Гишүүн/
- Н.Чинбат /Гишүүн/
- Д.Солонго /Гишүүн/
- Ш.Цогтоо /Гишүүн/
- Ш.Солонго /Гишүүн/
- Б.Буяндэлгэр /Гишүүн/
- Ц.Нанзаддорж /Гишүүн/
- Г.Туулхүү /Гишүүн/
- Г.Баясгалан /Гишүүн/