x

Ц.Нямдоржийн хүү болоод дүү Анхбаяруудын хэрэг замхарсан түүх

Хуульзүйн сайд Ц.Нямдорж бол монголын парламентад хамгийн олон жил сууж буй эрхмүүдийн нэг.  Үүний хэрээр Ц.Нямдоржийн нэр сайнаасаа муу зүйлд олонтоо холбогддог билээ. Тэр бүхнийг хуульзүйн сайд гэх зөөлөн сэнтийнхээ ачаар оргүй хоосонд хувиргаж чаддаг нэгэн гэхэд хилсдэхгүй биз. Тэгвэл энэ удаад түүний хүү Н.Анхбаяр болоод хуурай дүү гэгддэг С.Анхбаяр нарт холбогдох нэгэн хэрэг хэрхэн замхарсан талаар өгүүлье. 

Энэ асуудлыг анх Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц ажлаа өгөхийнхөө өмнө олон нийтэд мэдээлж байсан юм. Тодруулбал Б.Хурц, "Ц.Нямдоржийн хүүхэд Ц.Анхбаяр, түүний хуурай дүү С. Анхбаяртай холбоотой асуудлаар мөнгө угаасан байж болзошгүй буюу бусад олон асуудлаар хуулийн байгууллагатай хамтрах ажил гурван сар болж байна.  

"Эрдэнэт”-тэй холбоотой маш их бизнес, шахаа хийдэг. Ц.Нямдорж  С.Анхбаяр гэдэг Увсын залуугаар дамжуулж 42 сая ам.долларын бараа нийлүүлсэн байдаг. Энэ гэрээг Н.Алтанхуяг Эрдэнэтийн захирлыг дуудаж үүрэгдсэн. Энд нэг сонин зүйл байдаг. Ханхуур, Хаанхуур гэж компани бий. Эндээс санхүүгийн залилангийн юм харагдана. Улсын бүртгэлийн газар Ц.Нямдоржийн Анхбаяр гээд хүүхэд нь байдгийг та бүхэн мэдэх байх. Ханхуур, Хаанхуур гэж хоёр Анхбаяртай компани байсан юм шиг байгаа юм. Тэр байтугай хуурай дүү Анхбаярынх нь талаар оффшортой холбоотой асуудал байгаа. Мөнгө угаасан энэ хэргийг шалгахаар сүүлийн гурван сар прокурор, АТГ-т хандаад үр дүнд хүрч чадахгүй байгаа. Намайг ингэж дуугарснаас хойш АТГ, прокурор хөдлөх байх” хэмээн мэдэгдэж байсан юм.

Тухайн үед Ц.Нямдорж сайд Төрийн ордноос хариу мэдэгдэл хийхдээ, “Эрдэнэт” үйлдвэрт 42 сая ам.долларын бараа шахсан гээд байгаа С.Анхбаярын бизнесийг би мэдэхгүй. Тэр С.Анхбаяр гэдэг хүн миний багшийн хүүхэд. Намайг тагнахын тулд С.Анхбаяр дээр ТЕГ гүйцэтгэх ажиллагаа хийж, намайг бүтэн жил тагнасан. Би хууль, хяналтын байгууллага толгой дээр гараад байна гэж хэлээд байгаа чинь энэ.  Миний хүү Н.Анхбаярын тухай мэдээлэл гарч байсныг олон нийт мэдэж байгаа” гэж байжээ.

Ингээд удалгүй АТГын байцаагчид “ДЦС-IV” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Анхбаярын гэрт нэгжлэг хийж, баривчилсан юм. Улмаар түүнийг Эрүүгийн хуулийн 22.4.1-т зааснаар хоёр жил хорих, төрд ажиллах эрхийг гурван жилээр хасах ял оноосон билээ. Гэвч Ц.Нямдорж сайдын нөлөө орсон уу, яасан түүнд холбогдох хэргийг Дээд шүүхээс хянан хэлэлцээд С.Анхбаярт нийтийн албанд томилогдох эрхийг нь гурван жилийн хугацаагаар хасч, 27 сая төгрөгөөр торгох ял болгожээ.  Ингэж Ц.Нямдоржийн хүү болоод хуурай дүү Анхбаяр нарын хэрэг торгох ялаар төгссөн юм. Харин саяхан түүний хүү Н.Анхбаяр хэвлэлд энэ хэргийн талаар ярихдаа, “Олон жилийн өмнөх явдал. Зөндөө ярьсан. Гэхдээ одоо бодоход ёсзүйгүй үйлдэл гэдгийг би хүлээн зөвшөөрнө. Би тийм олон удаа хийгээгүй. Хоёр л удаа хийсэн. Тухайн үед би төрийн албанд байгаагүй. “Эрдэнэт”-д хөдөлгүүр нийлүүлсэн. Хэвлэлээр гараад байгаа шиг өндөр үнийн дүнтэй биш. 400-аад мянган долларын худалдан авах ажиллагаа байсан” хэмээн ярьсан юм.

Ийнхүү  хуульзүйн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр эцгийнхээ “Үгүйсгэж” байсан “Эрдэнэт” үйлдвэрт хийсэн шахааны талаар шулуухан хэлсэн нь нэг талаар шударга нэгэн мэт харагдах боловч нөгөө талаар Ц.Нямдорж гэдэг хүн монголд ямар их дархан эрхийг эдэлж буйг харуулсан гэхэд болно.

"Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Уржигдар 11 цаг 11 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Уржигдар 11 цаг 10 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана Уржигдар 11 цаг 09 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 07 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна Уржигдар 11 цаг 05 мин Хятадын хүн амын тоо буурчээ 2025-01-17 Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 2025-01-17 Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 2025-01-17 Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 2025-01-17 “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 2025-01-17 Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 2025-01-17 Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 2025-01-17 Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 2025-01-17 Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 2025-01-17 Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 2025-01-17 Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 2025-01-17 Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 2025-01-17
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top