x

Нийслэлийн 2020 оны төсвийн төслийг дэмжлээ

Өнөөдөр хуралдсан нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаанаар нийслэлийн 2020 оны төсвийн төсөл, нийслэлийн өмч хувьчлалын 2019 оны оны ажлын үр дүн, 2020 онд хувьчлах эд хөрөнгийн тухай, нийслэлийн газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөний биелэлт, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслүүдийг хэлэлцлээ.

Нийслэлийн 2020 оны төсвийн төслийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү танилцуулав.

Монгол Улсын Их Хурлаас нийслэлийн 2020 оны суурь орлого, зарлагыг дараах байдлаар тооцож улсын төсөвт төвлөрүүлэн шилжүүлэх санхүүжилтийг баталсан байна. 

  • Нийслэлийн орон нутгийн төсвийн суурь орлогыг 894.1 тэрбум төгрөг, суурь зарлагыг 338.1 тэрбум төгрөг,
  • Төсвийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.2 дахь заалтын дагуу орон нутгийн үндсэн төслийн ажлын 30 хувь болох 319.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт татан төвлөрүүлэхээр баталжээ.
  • Мөн нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд батлагдсан түвшнээс 770.5 сая төгрөгөөр нэмэгдүүлж 27.3 тэрбум төгрөг байхаар,
  • Боловсрол, эрүүл мэнд, хүүхэд хөгжил хамгаалал, газрын харилцааны салбарын нийт үйл ажиллагааны зардлыг 2019 оныхоос 96 тэрбум төргөөр нэмэгдүүлж, 494 тэрбум төгрөг байхаар тус тус баталсан байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү “Нийслэлийн 2020 оны төсвийн төслийн хэлэлцүүлгийг 9 дүүргийн 400 гаруй иргэдийн оролцоотойгоор энэ сарын 18-ны өдөр зохион байгуулж тэдний санал хүсэлтийг авсан. Иргэдийн зүгээс агаарын бохирдлыг бууруулах, нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулах, ногоон байгууламж, гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, авто замыг засах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, ЕБС, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, орон сууцны хороолол дунд авто зогсоол нэмж байгуулах, гэр хорооллын цахилгаан хангамж болоод нийтийн эзэмшлийн орон сууцны цахилгаан, гадна дулаалгыг сайжруулах гэх зэрэг саналуудыг тавьсан. Дээрх хүсэлтийн дагуу нийслэлийн санхүү төсвийн боломжит эх үүсвэрийн хүрээнд судлан төсөвт тусгасан” хэмээн танилцуулав.

2020 оны нийслэлийн төсвийн төсөлтэй холбогдуулан нийслэлийн Татварын газрын дарга Г.Энхжаргал зөвлөлийн гишүүдэд татварын тайлан мэдээллийг хүргэв.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Энэ онд хэд хэдэн шинэ зам ашиглалтад орсон. Замын арчилгаа тордолгоог илүү сайжруулах шаарлагатай байна. Мөн нийслэлийн Татварын газар, Газар зохион байгуулалтын алба орлого бүрдүүлэх тал дээр хамтын ажиллагаагаа сайжруулан, ард иргэдэд чирэгдэл учруулахгүйгээр нэг байгууллага шиг ажилла” хэмээн үүрэг  өгөв.

Нийслэлийн Татварын газрын дарга Г.Энхжаргал “Нийслэлийн есөн дүүрэгт орон тооны бус татварын байцаагчдыг ажиллуулдаг байсан. Одоо энэ асуудал санхүүжилттэй холбоотойгоор зогсонги байдалтай байна. Цаашид орлого бүрдүүлэхийн тулд орон тооны бус татварын байцаагчдыг томилон ажиллуулах шаардлагатай байна, энэ тал дээр анхаарч өгнө үү” гэсэн саналыг хэлсэн юм.

Ийнхүү нийслэлийн 2020 оны төсвийн төслийг зөвлөлийн гишүүд дэмжлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Уржигдар 11 цаг 11 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Уржигдар 11 цаг 10 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана Уржигдар 11 цаг 09 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 07 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна Уржигдар 11 цаг 05 мин Хятадын хүн амын тоо буурчээ 2025-01-17 Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 2025-01-17 Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 2025-01-17 Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 2025-01-17 “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 2025-01-17 Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 2025-01-17 Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 2025-01-17 Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 2025-01-17 Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 2025-01-17 Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 2025-01-17 Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 2025-01-17 Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 2025-01-17
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top