Өнөөдөр анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхаглан зарласны 95 жилийн ой тохиож байна.
95 жилийн өмнө Монголын өнцөг булан бүрээс аймаг, шавь, хошууны 77 төлөөлөгч Нийслэл Хүрээнд хуран цуглаж Анхдугаар их хурлаа хийж хаант засгаас бүгд найрамдах засаглалд шилжин, хамжлагат ёсыг халсан анхдугаар Үндсэн хуулийг 15 хоног хэлэлцэж, 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр баталж байжээ.
Монгол Улс түүхэндээ 4 удаа Үндсэн хууль баталсан байдаг. Анхдугаар Үндсэн хуулиа баталсан 95 жилийн ойн энэ өдөр 2019 оны намрын чуулганаар нэмэлт, өөрчлөлтийг баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг уг эхийг баталгаажуулах ёслол болох аж.
Энэ удаагийн парламент 1992 оны Үндсэн хуулийн 19 зүйл, 36 заалтад өөрчлөлт оруулаад байгаа.
Тухайлбал Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлэх, Засгийн газрын өргөн барьсан төсвийн зардлыг УИХ дур мэдэн нэмэгдүүлэхгүй байх, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах боломжтой болсон, Ерөнхийлөгчийг нэг удаа 6 жилээр томилдог болсон, түүний бүрэн эрхийг заагласан, Шүүхийн сахилгын хороо ажиллуулах гэх мэт олон өөрчлөлтийг одоогийн Үндсэн хуульд оруулахыг парламентийн гишүүд дэмжсэн билээ.