x

"Дубайн гэрээ" бол гэрээ биш...

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн өнгөрөгч баасан гаригт УИХ-ын гишүүд 100 хувийн /чуулганд оролцсон 46 гишүүний/ саналаар батлав. Ингэхдээ юуг, яаж сайжруулах тухай шийдэл санаачлага одоогоор нэг ч хүнээс гараагүй л байна.

Авууштай нь “төслийг зогсоож болохгүй” гэдэг дээр гишүүдийн олонхи зогсч байгаа юм байна. Харин буруутгаж байгаа шалтгаан нь нөгөө л “Засгийн газар дур мэдэн эрх олгосон, УИХ-аас асуугаагүй” гэх шалтагууд. Дур мэдэн юу хийсэн бэ? гэвэл нөгөө л “Дубайн гэрээ” буюу далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг баталсан явдал. Түүнээс болж Ч.Сайханбилэг Ерөнхий сайд асан шоронгийн хаалга татахдаа тулаад байгаа. Прокурорын мэдээлснээс үзвэл удахгүй шүүх хурал нь болох ёстой.

Пүрэв гаригийн чуулган дээр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа “Оюутолгойн гэрээтэй холбоотой, 34 хувьтай холбоотой асуудлаар 2009 онд гишүүнээр ажиллаж байсан гишүүд та бүхэн хэрхэн ажилласан юм бэ? УИХ-ын дарга та ямар байр суурьтай байсан болоод одоо ямар байр суурьтай болчихоод байна вэ?” гэж асуухад Г.Занданшатар “2008 оны арванхоёрдугаар сард УИХ 40-р тогтоолыг баталсан. Энэ тогтоол Монгол Улс 34 хувь эзэмших, бүтээгдэхүүн хуваах зарчим зэрэг олон улсын компанид зальдуулахгүй байх гол зарчмуудыг заасан. Тийм учраас би дэмжсэн. 

Харин 57-р тогтоолыг батлахад би дэмжээгүй тул  оролцоогүй. 57-р тогтоолоор Оюутолгойн гэрээг зөвшөөрөх эрхийг Засгийн газарт өгсөн. Тиймээс би эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд УИХ-ын чуулганы хуралд оролцоогүй. Харин тэр хуралд одоогийн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Л.Болд нар дэмжиж оролцсон” гэв. Харин одоо дэмжиж байсан тэдгээр гишүүд нь ч хүртэл эсрэг болчихоод байна. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан бүр “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд орсон Стратегийн ордын үр өгөөжийн дийлэнхи хувийг ард түмэнд ноогдох байдлаар өөрчлөх” заалтыг хатуу баримтлах хэрэгтэй гэв.

Сануулахад УИХ-ын 57-р тогтоол гээч “Хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа эрх зүйн таатай орчныг бий болгох замаар Монголын талын эзэмших хувийг 50 хүртэл нэмэгдүүлэх” үүргийг Засгийн газарт өгсөн байдаг. Тухайн үеийн хуулиар төсвийн өмчөөр хайгуул судалгаа хийсэн ордын 51 хувийг, хувийн хөрөнгөөо хайгуул судалгаа хийсэн ордын 34 хүртэлх хувийг Засгийн газар буюу төр эзэмших эрхтэй байв. Тиймээс хувьцаа эзэмшигчийн гэрээгээр олж авч чадаагүй хувь хэмжээгээ хөрөнгө оруулалтын гэрээгээр олж ир гэдэг үүргийг УИХ нь Засгийн газартаа өгсөн байдаг. Г.Занданшатар энэ тухай ярьж байх шиг байна.

2011 оны аравдугаар сард МАН эрх барьж байх үед УИХ-ын гишүүд энэ асуудлаар асуулга тавьж, УИХ тогтоолын хэрэгжилтийг хэлэлцээд “тогтоол биелэгдсэн” гэж үзсэн байдаг юм. С.Баярын Засгийн газар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийгээд “Үлдсэн 16 хувийг 30 жилийн дараа авч болно. Ингэхдээ гэрээний нөхцөлийг 20 жилээр сунгасан тохиолдолд 16 хувиа зах зээлийн ханшаар авч болно” гэж гэрээнд тусгасан юм байна. Өөрөөр хэлбэл, Хөрөнгө оруулалтын гэрээнд /30 жилээр баталж, 20 жилээр хоёр удаа сунгах/ тусгасан татварын болон хуулийн эрх зүйн орчны тогтвортой байдал дахин 20 жил мөрдөх нөхцөлтэйгээр Монгол Улс 16 хувиа буцааж худалдаж авна гэсэн үг. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар энэ тухай дурьдсангүй.

Хоёрдугаарт УИХ-ын гишүүдийн хувьд яг ямар гэрээнд нь өөрчлөлт оруулах гээд байгаагаа ч бүрэн дүүрэн ухамсарлаж байгаа нөхөд цөөн байна. Нэг хэсэг нь 34 хувийг Монголын тал авсан нь алдагдалд оруулж байна. Үүнийгээ буцааж өгч, өрөө хаагаад бүтээгдэхүүн хуваах гэрээгээр ярья гэсэн саналтай ч байна. Нөгөө хэсэг нь “Монгол Улс 34 хувийг үнэгүй эзэмших ёстой байсныг Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулж, үнэтэй эзэмшсэний төлөө 1.4 тэрбум долларын өртэй болоод байна” гэх. 

Ийм нэг эвэр, туруу шиг эсрэг тэсрэг юм ярьсан хэсэг нөхөд Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулахаар болж байгаа юм байна. Бас болоогүй, “Монгол Улс гадагшаа нэг цонхтой байх ёстой” гээд хөрөнгө оруулагчидтай харилцах эрхийг нь ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд өгье. Л.Оюун-Эрдэнээс өөр хэнийг ч хөрөнгө оруулагч талтай уулзуулахгүй” гэв. Нэг ёсондоо “эрх олгож” байгаа юм байна. /Засгийн газар эрх олгосон асуудлаар дөнгөж саяхан юу ярьж байсныг нь эргээд нэг саначих хэрэгтэй л дээ/

Одоо гол асуудал руугаа орьё. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Оюутолгойн ордын ТЭЗҮ болон хөрөнгө оруулалтын зардал өссөн талаар гишүүдийн асуултад хариулахдаа “Хөрөнгө оруулах хэмжээ анхны ТЭЗҮ-ээс гурав дахин өссөн. 2010 оны ТЭЗҮ-ээр 14.5 тэрбум долларын хөрөнгө зарна гэсэн тооцоо байснаа 2015 оны ТЭЗҮ-ээр 42.3 болж 27 тэрбум доллароор өссөн. Ордын нөөц 2010 онд 375 сая тонн нөөцтэй байснаа 2015 онд 499 сая тонн болж 30 хувиар нэмэгдсэн. Энэ тооцоог шалгах судлах шаардлага үүссэн” гэв. Гэхдээ шалгасныхаа дараа тэр нь үндэслэлтэй эсэх тухай ярих ёстой болохоос биш шалгаагүй мэдээллээр “Ордын нөөц 30 хувиар өссөн байхад хөрөнгө оруулалт яахаараа гурав дахин нэмэгддэг юм. Ерөөсөө булхайтай болчихлоо” гэж хар таамгаар яриад байж болохгүй.

Одоогоос жил хагасын өмнө буюу 2018 оны дөрөвдүгээр сард манай хэсэг нөхөд Сүхбаатарын талбайд Оюутолгойн гэрээгээр сор залсан тухай өмнөх бичлэгт өгүүлсэн дээ. Тэр үед М.Энхсайхан /Монгол Улсын сайд асан/ Дубайн гэрээ гэж чухам юу болох тухай өөрийн тайлбарыг бичиж нийтэлсэн байдаг. Тэнд “Дубайн гэрээ” гэдэг нь гэрээ биш юм аа. Далд уурхайн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг баталсан баримт бичиг юмаа. Үүнд нь Оюутолгой төсөлд Монголын талын эрх мэдлийг хэрэгжүүлж буй “Эрдэнэс Монгол” компани Засгийн газраас олгосон эрхийн дагуу гарын үсэг зурсан нь хууль ёсны асуудал юмаа гэж.

Ингэж ярьсаар, бичсээр бүтэн дөрвөн жил болж байна. Манайхан гэтэл “Гэрээ” гэж гөрдөөд байгаа шалтгаан нь өмнө байгуулсан ХОГ-тэй адилтгаж, “Гэрээнд өөрчлөлт оруулчихлаа” хэмээн толгойн эргүүлэх гэсэн арга заль байх. “Оюутолгой төсөл дээр ТЭЗҮ-г нэг л удаа боловсруулах ёстой” гэж ярих нь ч гэсэн онигоотой зүйл. Учир нь нээлттэй мэдээллээр Оюутолгойн орд нь геологийн тогтоцын хувьд зургаан биетээс бүрддэг юм байна. /Зургийг paxmongolica.org

 

Оюутолгой төсөл нь зураг дээр үзүүлсэн ил уурхайгаас үйл ажиллагаагаа эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд далд байгаа биетүүд дээр үе шаттайгаар геологийн нарийвчилсан судалгаа хийгдэж байгаа. Геологийн судалгааны үр дүн нь “үр ашигтай, үйлдвэрлэл явуулах бололцоотой” гэж гарвал тэдгээрийг ашиглана гэсэн үг. Тэр болгонд ТЭЗҮ-г дахин боловсруулах шаардлагатай болно. Наад зах нь 5-6 удаа. Мөн тэр тоолонгоор хөрөнгө оруулагч тал олон улсын зах зээлээс санхүүжилт босгоно гэсэн үг. Тэгэхээр энэ талаар хөрөнгө оруулагч талтай маргах шалтгаан манайд байна уу?

Дэлхийн өнцөг булан бүрт өөрийн оффистой, санхүүгийн зөвлөгөө өгч, хөрөнгийн менежмэнт хийдэг Lazard компанийн хөрөнгө оруулагч талд хийж өгсөн слайдыг үзнэ үү.

Энд үзүүлснээр Оюутолгойн ордын доорх геологийн биетүүдээс хамаараад энэ төсөл 100 жил үргэлжилнэ гэвэл  монголчууд дахиад 100 жил хоорондоо хэрэлдэх үү?

Дахин сануулахад Оюутолгой төсөл ажиллаж эхлэхийн тулд хөрөнгө оруулалтын болон хувьцаа эзэмшигчийн гэсэн хоёр төрлийн гэрээ байгуулсан. Дээрх гэрээнүүд огт өөрчлөгдөөгүй, Ч.Сайханбилэг, Б.Бямбасайхан нар гэрээг өөрчлөөгүй гэдгийг дээр хэлсэн. Засгийн газар дээр ч ийм асуудал яригдаагүй гэдгийг тухайн үеийн МУ-ын сайд асан М.Энхсайхан олонтаа бичиж, нийтэлж байгаа.

Харин төслийн дараачийн шатны хөрөнгөө босгох, зардлаа тооцож, үр ашигтай ажиллахын тулд “Санхүүжилтийн төлөвлөгөө” гэдэг зүйлд Дубайд гарын үсэг зурсан. Сонгуулийн өмнөх жил байсан, одогийнх шиг улс төржсөн олон асуудалд ороогдоод төслийн үйл ажиллагаа зогсох вий гэсний үндсэн дээр олны нүд, чихнээс далд зурсан байхыг ч үгүйсгэхгүй. Түүнээс биш Засгийн газар хийж байсан ажлаа нууж хаасан зүйл байхгүй байх. Байхгүй байх гэсний учир нь тухайн үед Дубайд үзэглэсэн “Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” төд удалгүй zasag.mn сайтад тавигдсан байдаг.

Далд уурхайн бүтээн байгуулалт яагаад хэрэгтэй вэ? гэсэн асуултад М.Энхсайхан сайд “ОТ төслийн нийт үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Үр ашиг яагаад нэмэгдэх вэ гэхээр боловсруулалтад орж байгаа хүдэрт агуулагдах металлын агууламж нэмэгдэж байгаатай холбоотой” гэсэн байна. Үр ашиг яагаад нэмэгдэх вэ гэхээр боловсруулалтад орж байгаа хүдэрт агуулагдах металлын агууламж нэмэгдэж байгаа юм байна. Ил уурхайн 986 сая тонн нөөцөд агуулагдах зэсийн агууламж 0,43 хувь, алт 0,27г/тн байсн бол далд уурхайн 499 сая тонн нөөцөд агуулагдах зэсийн агууламж 1,66 хувь болж гурав дахин, алт 0,35г/тн болж нэмэгдэж байгаа юм байна. 

 

Энэ нь нэгж бүтээгдэхүүнд ноогдох зарлын хэмжээ гурав дахин буурна, тэр хэмжээгээр үр ашиг нэмэгдэнэ гэсэн үг. Манай төсөвт өгөх татвар хураамж ч мөн адил өснө. Түүнээс илүүтэйгээр далд уурхайн бүтээн байгуулалтад үндэсний компаниуд оролцсоноор манай эдийн засагт л эерэг нөлөөтэй. “Оюутолгой” ХК-ийн ТУЗ-ын гишүүн Ц.Түмэнцогт чуулганы хуралдаан дээр “Төслийн хөрөнгө оруулалтаар орж ирсэн 1,5 тэрбум долларын 80 хувь нь Монголд бүртгэлтэй компаниудаас бүтээгдэхүүн үйлчилгээ худалдан авахд зарцуулагддаг” гэсэн байна лээ. Өөр ямар үр дүнг хүсээд байгаа юм бэ?

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Zochin (202.126.90.37)
    Ter ng ekcen door bg zectei zecgui alttai altguu mongolin ard tumen amidarhad olon turliin arga zunduu l bn yudrgatai um be bolohgui bol haaj hayu
    2021 оны 12 сарын 27 | Хариулах
  • Зочин (192.82.75.182)
    тархи угаагч
    2021 оны 12 сарын 27 | Хариулах
  • Зочин (64.119.27.248)
    Усаа баялагийн нийлбэр дүнгээс ихээр үнэлээд зарах хэрэгтэй. Ус бол алтнаас үнэтэй.
    2019 оны 11 сарын 28 | Хариулах
  • Бат (64.119.26.252)
    Энэ хаанаас ямар пизда юу бичээд гараад ирэв!!!!! Иймэрхүү хувьсагчархуу маягийн элийрэл ярьсан хөлсмий бичээч олшрох төлөвтэй!!! Хээр аваачиж амьдаар нь тамалмаар гичий вэ!!!! Дээдэх доодох нь өмхийрсөн ийм биeэ үнлэгчидийг шоронгийн эрэгтэй камeрт тушаах хэрэгтэй пиздааг!!'б
    2019 оны 11 сарын 26 | Хариулах
  • Хүн (59.153.112.185)
    За битгий шаагаад бай хэдэн слайд үзүүлээд л тодгоы эргүүлнэ гэж бодоо юу. Өрөнд орж байснаас шууд зогсоо тэд 6.2 тб $ оашигтай бид яагаад О тагрөгний ашиггүй бга юм үүнийг л тайлөарлаж чадвал итгэх бла. Хуцваа хол очиж хуци
    2019 оны 11 сарын 26 | Хариулах
  • ооёо (103.229.123.239)
    өрөнд ороод бгааг юу гэж ойлгох вэ малаа эргүү иалаа
    2019 оны 11 сарын 26 | Хариулах
    • яах гэж 34% ын эзэн болж ер тавьсийн
      2019 оны 11 сарын 26
  • Зочин (66.181.161.65)
    hugshin zunusun tolgoinuud yugaa ch oilgoh we de.ym gedeg chini nariin uchirtai.yug ni ch medhgvi uls turiin shoy hiih ym da.songuuli duhsun bolhoor MAN namiin zahialga gj harmaar ym bna.
    2019 оны 11 сарын 25 | Хариулах
  • чи хуц (150.129.140.83)
    за уурхайн хөрөнгө оруулалтын 34%-ийг зээлээр эзэмших юм байна. Одоо тэгвэл баялгаа үнэлээд энэ уурхайд чинь зарж болох уу
    2019 оны 11 сарын 25 | Хариулах
    • болохгуй анхнаасаа юу гэж авсийн
      2019 оны 11 сарын 25
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Уржигдар 11 цаг 11 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Уржигдар 11 цаг 10 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана Уржигдар 11 цаг 09 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 07 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна Уржигдар 11 цаг 05 мин Хятадын хүн амын тоо буурчээ 2025-01-17 Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 2025-01-17 Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 2025-01-17 Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 2025-01-17 “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 2025-01-17 Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 2025-01-17 Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 2025-01-17 Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 2025-01-17 Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 2025-01-17 Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 2025-01-17 Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 2025-01-17 Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 2025-01-17
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top