Үндсэн хуулийн цэц өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 22-ны өдөр хаалттайгаар хуралдаж Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярыг өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн чөлөөлсөн.
Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт "Цэцийн даргын түр эзгүйд тухайн бүрэлдэхүүнд хамгийн олон жил ажилласан гишүүн, хэрэв энэ шаардлагыг хэд хэдэн гишүүн нэгэн адил хангасан байвал тэдгээрийн хамгийн ахмад гишүүн цэцийн даргын үүргийг гүйцэтгэнэ" гэж заасан байна.
Хуулийн дээрх заалтаас үзвэл Цэцийн гишүүн Ш.Цогтоо, Д.Солонго нар одоогийн Цэцийн бүрэлдэхүүнээс хамгийн эхэнд буюу 2013.12.26-ны өдөр томилогдсон тул аль ахмад настай нь үүрэг гүйцэтгэнэ. Ш.Цогтоо гишүүн дээрх 2 шаардлагыг аль алийг нь хангасан одоогоор 65 настай, тухайн цэцийн бүрэлдэхүүнд удаан жил ажилласан хамгийн ахмад нь аж.
Гэтэл Цэц дэх Хууль зүйн яамны фракц гэгдэх Д.Одбаяр, Г.Баясгалан, Н.Чинбат, Г.Туулхүү нар нь хуулийн заалт, насны шаардлагыг зөрчин Н.Чинбат, Г.Туулхүү нараар ээлжлэн Цэцийн даргын албыг орлуулдаг байна.
Ингээд Д.Одбаяр гишүүнээр үлдээд зогсохгүй яамны фракцынхаа хэн нэгнийг даргаар томилуулахаар улайран зүтгэж, өргөдлөө өгсөн атлаа Н.Чинбат гишүүнийг хувийн чөлөөг харгалзан хурлыг 7 хоног хүлээлгэсэн бөгөөд хууль зүйн яамны фракцын хэн нэгнийг даргаар сонговол Д.Одбаярын ноёрхол үргэлжлэх нь лавтай.
Эцэст нь УИХ ажлаа хийхгүйгээр Д.Одбаярыг гишүүнээр нь үлдээх нь хэнд ашигтай болохыг уншигчид тунгаах биз.
Сэтгэгдэл (3)