Өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаанаас Н.Баяртсайхан болон С.Даваасүрэн нарыг Монголбанкны ерөнхийлөгч, СЗХ-ны даргын албан тушаалаас чөлөөлсөн билээ. Орой нь МАН-ын бүлэг хуралдаж, Монголбанкны ерөнхийлөгч, СЗХ-ны даргад нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцсэн байна.
Монголбанкны ерөнхийлөгчөөр тус банкны Дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг, СЗХ-ны даргаар одоогийн дэд дарга Д.Баярсайханыг томилохуулаар МАН-ын бүлэг санал нэгдсэнийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр дэмжжээ. Одоо уг асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна.
УИХ-ын чуулганаар байнгын хорооны саналыг хэлэлцээд, Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж буй Б.Лхагвасүрэнг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилохыг гишүүдийн 76.2 хувийн саналаар дэмжлээ.
Сэтгэгдэл (1)