УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга С.Даваасүрэн нарыг өөрсдийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. УИХ дахь МАН-ын бүлэг оройдоо хуралдаж Монголбанкны ерөнхийлөгч болон Санхүүгийн зохицуулах хорооны даргын томилгоог хэлэлцсэн байна.
Бүлгээс Монголбанкны ерөнхийлөгчөөр тус банкны Дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг, СЗХ-ны даргаар одоогийн дэд дарга Д.Баярсайханыг томилохыг дэмжжээ. Дээрх томилгоонуудыг өнөөдөр холбогдох байнгын хороод, чуулганаар хэлэлцэх юм байна.