x

Л.Энх-Амгалан: Цаашдаа яавал ашигтай байхаа ярьж, өөрчлөлт оруулах шаардлагатай

Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн, дэмжсэн. Уг тогтоолын төслийг өнөөдөр УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар хэлэлцэж Оюутолгойн гэрээг сайжруулахад чиглэсэн УИХ-ын тогтоолын төслийг 100%-ийн саналаар буюу чуулганд оролцсон 46 гишүүн бүгд дэмжсэнээр батлагдав. 

Энэ үеэр гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлэв. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Дубайн гэрээ Монгол Улсын олон хууль тогтоомжийг зөрчсөн нь үнэн. 2009, 2011, оны гэрээ 2008 оны УИХ-ын 40-р тогтоол, 2009 оны 57-р тогтоол энэ болгоныг сайжруулж, Монгол Улсын хууль тогтоомжтой нийцүүлж сайжруулж, шаардлагатай бол зөвлөх үйлчилгээ авах талаар тогтоолын төсөлд оруулсан. Оюутолгойн гэрээг цуцлахаасаа илүүтэй сайжруулах шаардлагатай гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд: "Эрдэнэс Оюутолгой" ТУЗ-ийн гурван гишүүн маш муу ажиллаж байна. Ажлын хэсэгт орж ажилласнаас хойш "Рио Тинто" компанийнхан уулзах саналыг маш олон удаа тавьсан. Би нэг ч уулзаагүй. Монгол Улс нэг цонхны бодлоготой байх хэрэгтэй байна. 

"Эрдэнэс Оюутолгой" ТУЗ-ийн гурван гишүүн маш муу ажиллаж байна. Бид 34 хувь эзэмшсэнийхээ төлөө өрөнд орж байна. Шүүх дээр юу болсон талаар Засгийн газрыг төлөөлж орсон хүн хариулт өгөх хэрэгтэй. Монголын эрх ашиг байгаа бол Засгийн газар ярих ёстой.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Нэг цонхны бодлогыг дэмжиж байгаа. Бүтэн 6-7 сарын турш хэлцэл хийх боломжгүй явж ирлээ. Эрх бүхий салбарын сайд болон төлөөлж байгаа Засгийн газрын төлөөллөөс бусад нэг ч хүн уулзаж болохгүй гэж хязгаарлах ёстой. 

Д.Ганболд, Б.Бямбасайхан нар гарын үсэг зурах эрх олгосон 99-р тогтоол, 2015 оны нэгдүгээр сарын 23-нд Ажлын хэсэг байгуулах захирамж гаргасан. 

Засгийн газрын шийдвэр тогтоол, шийдвэрээр явж болно. Гэхдээ хөрөнгө шийдэхтэй холбоотой, их хэмжээний мөнгөн дүнтэй гэрээн дээр яамдын санал авч, Засгийн газрын хуралдаанаар албажих ёстой ч энэ процессыг орхисон. 12 хоногийн дараа шүүхийн захирамжийг бичгээр авсны дараа цаашид яахаа шийднэ.

“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Ц.Түмэнцогт: ОТ компанийн ТУЗ-д Засгийн газрыг төлөөлж гурван гишүүн байгаа. Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Ц.Сүхбаатар, миний бие Түмэнцогт нар ажиллаж байна. Бид ТУЗ-д орж байгаа бүх асуудлаар Эрдэнэс Оюутолгойгоос удирдамж авч ажилладаг. 

Өнгөрсөн хугацаанд хувь нийлүүлэгчдийн эрх ашиг, зардлын хэтрэлт, өгөөж дээшлүүлэх, хүүг бууруулах талаар ажиллаж эхэлсэн. Өгөөж бол татвар ногдол ашигаар авахаар байгаа. Өгөөж нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Хамгийн чухал нь Эрчим хүчийг Монголоос хангуулах, мөн алт цэвэршүүлэх үйлдвэрийн асуудал байгаа. Энэ үйлдвэр баригдсанаар дотроо боловсруулж, цэвэршүүлэх ажил хийгдэнэ. 

Бэлтгэн нийлүүлэх ажлыг Монгол компаниудаар хийлгэхэд анхаарч байгаа. Төслийн хүрээнд орж ирж байгаа 1.5 тэрбум долларын хөрөнгө оруулалтын 80 хувь нь Монголд бүртгэлтэй компаниудаас бүтээгдэхүүн үйлчилгээ авахад зарцуулагдаж байна. Төслийг урт хугацаанд өгөөжийг харсан бодлогыг "Эрдэнэс Монгол" барьж ажиллаж байна. Томоохон асуудлуудыг ЗГХЭГ-тай байнга хамтарч ажиллаж байгаа.

УИХ-ын гишүүн А.Сүхбат: Би уурхайд очиж үзэхэд говийн усыг хайр найргүй ашиглаж байна. Говийн ус нөхөн сэргээгдэхгүй, баялагтай адил үнэ цэнтэй.

Оюутолгой өдөрт 5 сая долларын борлуулалт хийдэг гэсэн. Монголын ард түмэн роялти авах хэрэгтэй. Гэрээг дахин авч үзэн, ширээний ард сууж, монгол ард иргэдэд өгөөжөө өгөх хэрэгтэй.

“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Ц.Түмэнцогт: Говийн бүсийн усны асуудал эмзэг. 2010 оноос хойш Оюутолгой компани усны төлбөрт 16.9 тэрбум төгрөгийн төлбөр төлсөн. Хамгийн сүүлийн үеийн, ус бага ашигладаг технологи ашиглаж байгаа. Нийт ашигласан усныхаа 90 орчим хувийг дахин ашигладаг технологи ашигладаг.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир: Засгийн газар гуравдугаар зүйлд анхаараач. Монгол Улс 34 хувиа өрөндөө өгөөд авах ёстой татвар роялтигаа авдаг болбол тухай бүртээ илүү ашиг хүртээд явна. Энэ бол Ашигт малтмалын тухай хуульд байгаа зохицуулалт.

Оюутолгойн гэрээг цуцлах асуудал огт байж болохгүй. Засгийн газраас саналаа оруулж ирээд эцсийн шийдвэрийг УИХ гаргая. Ингэж шийдэхгүй бол алсдаа улам хэрүүл болохоор байна. Шаардлагатай бол Засгийн газар УИХ-аас ажлын хэсэгтээ гишүүд оруулаад шийдмээр байна.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан: 2041 он гэхэд менежментийн зардал 2 тэрбум төгрөгт хүрэхээр байна. Анх гэрээ байгуулах гэж байхад талхны зурагтай сурталчилгаа хаа сайгүй явсан. Талхны 70% монголчуудад очно гэж байсан. Одоо үүнийг дүгнэх хэрэгтэй.

Монголын талын 34 хувийн өр 1.4 тэрбум доллар болжээ. Гэтэл Оюутолгойн хөрөнгө оруулалт 11.1 тэрбум доллар болсон байна. Бид өдөр бүхэн өр үйлдвэрлэдэг хувьцааны эзэд болсонд гайхаад байна. Анх 5.3 тэрбум долларын хөрөнгө оруулна гэж гэрээ байгуулсан хэрнээ 11.1 болсон нь ямар учиртай вэ? Хамгийн том татвар төлөгчтэйгөө татварын маргаантай болсон. 3.2 тэрбум долларын санхүүгийн зөрчил гарсан гээд байж байна. 

Менежментийн үйлчилгээний төлбөрийг тооцоод үзэхээр Монголын талын өгөөжид менежментийн зардал сөрөг нөлөөлж байна. 2041 он гэхэд менежментийн зардал 2 тэрбум төгрөгт хүрэхээр байна. Хөрөнгө оруулалт хэрэв нэмэгдвэл хугацаа улам цаашилна. Иймэрхүү нөхцөл үүссэн тул тодорхой хэлцэлд орж, 34 хувийг яах вэ, цаашдаа яавал ашигтай байхаа ярьж, өөрчлөлт оруулах шаардлага байна. Оюутолгойн  хүлээсэн үүрэг биелээгүй байна. Наад зах нь жилд 130 сая доллар цахилгааны үнэд гадагш төлж байна.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд орсон Стратегийн ордын үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох талаар орсон. Энэ заалтыг хатуу баримтлах хэрэгтэй. Энэ тогтоолыг гаргахаас арга байхгүй. Дубайн гэрээг засаж сайжруулах талаар нэн яаралтай хэлэлцээрийн ширээний ард суух ёстой. Гэхдээ  Оюутолгойн үйл ажиллагаа үргэлжлэх ёстой гэсэн зарчим хэвээр байх ёстой. 

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа: Оюутолгойн төсөл хэрэгжсэнээр монголын залуус олон улсад төдийгүй дэлхийд, уул уурхайн салбарт удирдаж ажиллах боломжийг бүрдүүлж чадсан. 

Өнөөдөр Оюутолгойн гэрээтэй холбоотой, 34 хувьтай холбоотой 2009 онд гишүүнээр ажиллаж байсан гишүүд нэлээд шүүмжлэлтэй байр суурь илэрхийлж байна. Тэр үед та бүхэн хэрхэн ажилласан юм бэ? УИХ-ын дарга та ямар байр суурьтай байсан болоод одоо ямар байр суурьтай байна вэ?

УИХ-ын дарга Г.Занданшатар: 2008 оны арванхоёрдугаар сард УИХ 40-р тогтоолыг баталсан. Энэ тогтоол Монгол Улс 34 хувь эзэмших, бүтээгдэхүүн хуваах зарчим зэрэг олон улсын компанид зальдуулахгүй байх гол зарчмуудыг заасан. Тийм учраас би дэмжсэн. 

Харин 57-р тогтоолыг батлахад би дэмжээгүй тул оролцоогүй. 57-р тогтоолоор Оюу толгойн гэрээг зөвшөөрөх эрхийг Засгийн газарт өгсөн. Тиймээс бодит бус гэж үзэж би эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд УИХ-ын чуулганы хуралд оролцоогүй. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Уржигдар 11 цаг 11 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Уржигдар 11 цаг 10 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана Уржигдар 11 цаг 09 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 07 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна Уржигдар 11 цаг 05 мин Хятадын хүн амын тоо буурчээ 2025-01-17 Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 2025-01-17 Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 2025-01-17 Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 2025-01-17 “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 2025-01-17 Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 2025-01-17 Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 2025-01-17 Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 2025-01-17 Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 2025-01-17 Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 2025-01-17 Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 2025-01-17 Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 2025-01-17
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top