x

Ц.Нямдорж: Оюутолгойн гэрээг зогсоож болохгүй

Өнгөрөгч даваа гаригт хуралдсан МАН-ын бүлгийн хуралд дээр Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нар маргалдаж, Х.Болорчулуун нь Ц.Нямдоржийгоо боомилж, буланд шахсан тухай мэдээлэл цацагдаад байгаа билээ. Хоёр эрхмийн муудалцах болсон шалтгаан нь Дубайн гэрээний асуудлаар байр суурь зөрөлдсөн явдал гэж мэдээлэгдээд байгаа.

Тэгвэл өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж энэ асуудлаар байр сууриа илэрхийллээ. Сайдтан "Оюутолгойд 15 000 хүн ажиллаж байгаа. Тэдний 95 хувь нь монголчууд. Энэ төслийг тойрсон 200 гаруй ААН бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байгаа. Ийм том төсөл хэрэгжиж байна.

Намайг 2017 онд буцаж хуулийн яаманд очсоноос хойш гурван асуудлаар Оюутолгой компани болон Монгол Улсын засгийн газар хооронд асуудал яригдсан.

  1. УИХ Оюутолгойн гэрээг зогсоох талаар ярьж байна. Ажлын  хэсэг байгуулагдаад шалгаж байна. Энэ танай улсын байр суурь мөн үү
  2. Танай захиргааны хэргийн шүүх дээр Дубайн гэрээг хүчингүй болгох маргаан явагдаж байгаа энэ танай засгийн газрын байр суурь мөн үү
  3. Татварын шалгалт орж акт тавигдсан. Татварын маргаантай асуудлыг гэрээндээ зааснаар эвийн шугамаар шийдье. Арбитрын шүүхээр шүүхдэлцмээргүй байна гэх санал тавьсан. Манайхаас албан ёсны хариулт өгөөгүй байсан.

Ийм байдалтай хоёр жил болсон. Гэтэл Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа сонирхолтой нь нэг өдөр захиргааны шүүх хуралдаж Сайханбилэгийн захирамжийг хүчингүй болгосон. Мөн төлөвлөгөөг нь хүчингүй болгох хүртэл арга хэмжээ ав гэсэн. Ерөнхийдөө Оюутолгойн төслийг шууд зогсоох нөхцөл үүссэн учраас нэмэлт хүндрэл гарсан. 

Үүнтэй холбоотойгоор Монголд ирж болох эрсдлийн тухай асуудлыг аюулгүйн зөвлөлөөр өчигдөр ярьсан. Ямар ч байсан УИХ дээр дахиж яриад эцсийн хариугаа өгөх байх. Миний байр суурь бол энэ төсөл цааш үргэлжлэх ёстой гэх хатуу байр суурьтай байдаг. 2009 онд Монгол Улс тэр чигээрээ хөдлөөд энэ хөрөнгө оруулалтын гэрээг баталсан. Би хамгаалж байгаа нь үнэн. Энэ үйлдвэрийг зогсоож болохгүй. 9 тэрбум долларын өрөнд орвол энэ хүмүүс төлөх юм уу монгол түмэн л төлнө шүү дээ.

Би шулуухан хэлчихье аюулгүйн зөвлөлийн гишүүд миний ярьж байгаатай ижил саналтай байгаа. Энэ төслийг зогсоож болохгүй.

Ийм хөрөнгө оруулалт хийхийг засгийн газар, УИХ нь тухайн үедээ бүгд дэмжчихээд, гэрээ хийж, үйлдвэр босгосных нь дараа хөөнө гэж болох уу.  Мэдээж хэрэг гэрээнд нь засаж сайжруулах зүйл байгаа. Манай шүүх шийдвэр гаргахаас үл хамаараад гэрээ нь  Лондонгийн арбитрийн шүүхэд очно. Мөн энэ төсөл ТЭЗҮ-гүй юм шигээр яриад байгаа. ТЭЗҮ байж гэмээнэ үйлдвэр байгуулагддаг. Бас тэр 250 сая төгрөгийн хахууль яриад байгаа гишүүд өгсөн сайдынхаа нэрийг нь зарлаад, АТГ-т баримтыг нь аваачаад өг" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.9.46.17)
    Ашиг муутай гэрээг хааж болно бүүр зогсоож ч болно эрх мэдэл н монгол улсад байгаа
    2019 оны 11 сарын 22 | Хариулах
  • Иргэн (103.229.120.11)
    Идсэн ууснаа нуух гэж ядаж байнаа. Эргүү шуналын тулам зөнөг минь үхэхдээ авсандаа авч ороод үхэх биш одоо болноо.
    2019 оны 11 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Уржигдар 11 цаг 11 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Уржигдар 11 цаг 10 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана Уржигдар 11 цаг 09 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 07 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна Уржигдар 11 цаг 05 мин Хятадын хүн амын тоо буурчээ 2025-01-17 Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 2025-01-17 Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 2025-01-17 Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 2025-01-17 “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 2025-01-17 Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 2025-01-17 Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 2025-01-17 Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 2025-01-17 Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 2025-01-17 Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 2025-01-17 Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 2025-01-17 Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 2025-01-17
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top