x

Шүүгч Ц.Зориг, хуульч Б.Сарантуяа нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Улсын Дээд шүүхийн шүүгч, гавьяат хуульч Ц.Зоригийг ажлаас нь чөлөөлжээ. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байхдаа өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтээ өгсөн бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, ажлаас нь чөлөөлөөд байсан билээ. 

Үүнээс хойш Ц.Зориг нь Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байсан юм. Тэгвэл шүүгч Ц.Зоригийг Улсын Дээд шүүхийн шүүгчийн албан тушаалаас энэ сарын 14-нд чөлөөлжээ. 

Өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ гаргасан шүүгч Ц.Зоригийг Улсын Дээд шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн Ерөнхийлөгчийн зарлиг гарсан байна. 

Ц.Зориг нь 1982-1990 онд Сэлэнгэ аймаг, Улсын Дээд шүүх, Хууль зүй, арбитрын яаманд арбитрч, 1990-1992 онд Октябрийн районы ардын шүүхэд шүүгч, 1992-1993 онд Улаанбаатар хотын шүүхийн гишүүн, 1993-2006 онд Нийслэлийн шүүхийн шүүгч, 2006-2010 онд Нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч, 2010 онд Улсын Дээд шүүхийн шүүгч, 2010-2013 онд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга, 2010-2019 онд Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, 2019 оны гуравдугаар сараас Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллажээ.

Түүнчлэн ШЕЗ-ийн дарга Э.Батбаярын шийдвэрээр Хэргийн хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б.Сарантуяатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

Хуульч Б.Сарантуяа нь ШЕЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаад 2017 онд бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон юм. Түүнээс хойш тухайн үеийн ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндоржтой гэрээ байгуулан Хэргийн хөдөлгөөний ерөнхий зохицуулагч гэх албан тушаал хашиж байсан юм.  Тэрбээр 1976 оноос хойш хууль шүүхийн байгууллагад ажиллажээ.

Хуульч Б.Сарантуяа болон түүний хүүг Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэгт татан шалгаж байгаа ч ажлаас чөлөөлсөн нь уг хэрэгтэй холбоогүй гэдгийг эх сурвалжууд тодотгов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Уржигдар 11 цаг 11 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Уржигдар 11 цаг 10 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана Уржигдар 11 цаг 09 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 07 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна Уржигдар 11 цаг 05 мин Хятадын хүн амын тоо буурчээ 2025-01-17 Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 2025-01-17 Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 2025-01-17 Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 2025-01-17 “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 2025-01-17 Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 2025-01-17 Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 2025-01-17 Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 2025-01-17 Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 2025-01-17 Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 2025-01-17 Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 2025-01-17 Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 2025-01-17
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top