x

Мөнгөө валютаар хадгалахыг сонгосон иргэдийн хувь өсчээ

Үндэсний судалгаа зөвлөгөөний төв, МУИС-ийн Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвөөс “Хэрэглэгчийн итгэлийн индекс” судалгааны 2019 оны III улирлын мэдээг танилцууллаа.

Судалгааг 2019 оны долдугаар сараас есдүгээр сарын хооронд хийсэн бөгөөд ирэх зургаан сарын дараах эдийн засгийн чиг баримжааг тодорхойлжээ. 

Эдийн засагч, доктор Б.Соёлмаа: 

-“Хэрэглэгчийн итгэлийн индексийг тодорхойлохдоо өрхийн худалдан авалтын төлөвлөгөөг танддаг. Энэ нь эдийн засгийн чиг байдлыг таамаглахад чухал мэдээлэл болдог. Тухайлбал, аялал жуулчлалын төлөвлөгөө, удаан эдэлгээтэй бүтээгдэхүүн, үл хөдлөх хөрөнгө, автомашин худалдан авах төлөвлөгөөг асуудаг” гэлээ. 

2020 оны нэгдүгээр улиралд худалдан авалтын төлөвлөгөө буурахаар байгаа нь судалгаагаар ажиглагджээ. Тодруулбал, ирэх зургаан сарын байдлаар хэрэглэгчдийн 

  • 14.6 хувь нь аялалд явах төлөвлөгөөтэй байгаа бол
  • 14.3 хувь нь томоохон эд хогшил, 
  • 5.8 хувь нь үл хөдлөх хөрөнгө, 
  • 16 хувь нь автомашин худалдан авах төлөвлөгөөтэй байгаа аж. 

Мөн судалгаагаар иргэдийн зээл авах эрэлтийг тодруулахад өмнөх оноос 3 пунктээр буурсан байна.

Ам.долларын ханш 2,706 төгрөг хүрэх магадлалтай

Дээрх судалгааны дүгнэлтээр төгрөгийн ханш суларч, ирэх зургаан сарын дараагаар нэг ам.доллар 2,706 төгрөгтэй тэнцэхээр байгаа аж. Энэ нь 2019 оны гуравдугаар улирлын дүнтэй харьцуулахад 36 төгрөгөөр нэмэгдсэн дүн юм. 

Судалгаанд хамрагдсан хүмүүс инфляцыг ирэх зургаан сарын байдлаар 3.2, нэг жилийн дараагаар 6 хувьтай байх магадлалтай гэж таамаглажээ. Харин төгрөгт итгэх итгэлийг тандахын тулд мөнгөн хөрөнгөө ямар хэлбэрээр хадгалахыг илүүд үзэж байгааг асуухад 49 хувь нь төгрөгийг сонгосон байна.

Харин 17 орчим хувь нь гадаад валютаар хадгалахыг сонгосон нь өмнөх оноос 2 хувиар өссөн үзүүлэлт ажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Уржигдар 11 цаг 11 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Уржигдар 11 цаг 10 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана Уржигдар 11 цаг 09 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 07 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна Уржигдар 11 цаг 05 мин Хятадын хүн амын тоо буурчээ 2025-01-17 Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 2025-01-17 Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 2025-01-17 Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 2025-01-17 “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 2025-01-17 Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 2025-01-17 Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 2025-01-17 Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 2025-01-17 Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 2025-01-17 Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 2025-01-17 Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 2025-01-17 Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 2025-01-17
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top