x

УИХ-ын дарга Монголын үндэсний фронтын шаардлагад хариу өглөө

2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Монголын үндэсний фронт хөдөлгөөнөөс Улсын Их Хурлын даргад хандан ирүүлсэн шаардлагад албан ёсны хариу өглөө.

“Хариу өгөх тухай” Монгол Улсын Их Хурлын албан бичигт:

Нэг. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэн, Ерөнхий сайдыг томилох саналыг хуульд заасан хугацаанд хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол өөрөө тарна гэж зохицуулсан байна.

Үндсэн хуулийн дээрх заалтад нийцүүлэн Улсын Их Хурлын бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болохтой холбогдсон харилцааг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 31 дүгээр зүйлээр зохицуулж байгаа бөгөөд Улсын Их Хурлын гишүүдийн олонхын саналаар Улсын Их Хурал өөрөө, эсхүл Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор Улсын Их Хурлыг тараах тухай тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Улсын Их хурал тогтоолын төслийг өргөн мэдүүлснээс хойш ажлын 7 хоногт багтаан шийдвэрлэнэ гэж заасан.

Энэхүү тогтоолын төслийг нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэнээр Улсын Их Хурал тарах тухай шийдвэр гаргах бөгөөд Улсын Их Хурал өөрөө тарах бол тогтоол, Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах бол зарлиг гаргана. Эдгээр шийдвэр эцсийнх байх бөгөөд Улсын Их Хурлын дарга Улсын Их Хурлыг тараах санаачилга гаргах эрхгүй байна.

Хоёр. Танай хөдөлгөөнөөс санаачлан “Улсын Их Хурал тарах, бүрэн эрх шилжих тухай” хуулийн төслийг боловсруулан ирүүлжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрхийг эдлэх бөгөөд хууль санаачлагч холбогдох хуулийн төслийг хуульд заасан шаардлагад нийцүүлэн боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх журамтай.

Хууль тогтоомжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар иргэн, хуулийн этгээд хуулийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид уламжлан, уг саналыг үндэслэлтэй гэж үзвэл тухайн асуудлаар хууль санаачилж болно гэж заажээ. Иймд дээрх хуулиудад заасан эрх бүхий субъектүүд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хурлыг тараах тухай асуудлыг шийдвэрлэх эрхтэй болно.

Хэрэв танай хөдөлгөөн хуульд нийцээгүй үйлдэл явуулбал үүдэн гарах эрсдэл, хариуцлагыг юун түрүүн зохион байгуулагчид хуулиар хариуцах үүрэгтэй болохыг үүгээр мэдэгдэж байна гэжээ.  

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Уржигдар 11 цаг 11 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Уржигдар 11 цаг 10 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана Уржигдар 11 цаг 09 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 07 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна Уржигдар 11 цаг 05 мин Хятадын хүн амын тоо буурчээ 2025-01-17 Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 2025-01-17 Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 2025-01-17 Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 2025-01-17 “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 2025-01-17 Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 2025-01-17 Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 2025-01-17 Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 2025-01-17 Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 2025-01-17 Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 2025-01-17 Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 2025-01-17 Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 2025-01-17
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top