x

Үндсэн хуулийн өөрчлөлтийг III хэлэлцүүлгээр батлахаар МАН-ын бүлэг санал нэгдсэн

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурлаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Д.Тогтохсүрэн:

-“Намын бүлэг өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн гуравдугаар хэлэлцүүлгийг явуулах асуудлыг хэлэлцлээ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг 2019 оны зургаадугаар сарын 12-ноос хойш ярьж байгаа. Гуравдугаар хэлэлцүүлэгт оруулах шийдвэрийг аравдугаар сард гаргасан. Энэ долоо хоногт гуравдугаар хэлэлцүүлгийг явуулж дуусгах хуваарьтай. 

МАН-ын бүлэг гуравдугаар хэлэлцүүлгээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлая гэдэг дээр 100 хувь санал нэгдсэн. АН-аас тавьсан гурван саналыг нэг бүрчлэн хэлэлцсэн. Нэгдүгээрт, Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх гэдэг саналыг бүлгийн гишүүд дэмжсэн. 
Хоёр дахь санал сонгуулийн холимог тогтолцоотой холбоотой. Бүлгийн олонх сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахыг дэмжсэн. Өөрөөр хэлбэл, пропорционал, мажоритар системийн холимогоор сонгуулиа явуулна гэсэн үг. Гэхдээ энэ саналыг 2024 оноос хэрэгжүүлье гэдэг дээг тогтсон. Бүлгийн гишүүдийн дийлэнх нь холимог мөртлөө хүн дугуйлдаг байх зарчмыг баримталъя гэдэг саналтай байгаа.

АН-аас тавьсан гурав дахь санал болох Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох асуудал дээр бүлэг эцсийн шийд гаргаагүй. Энэ заалтын хэрэгжих хугацааг 2025 оноос гэж ярьж байгаа. Өнөө, маргааш зөвшилцөл үргэлжилнэ. Зөвшилцлийн ажлын хэсэг дээр гурав дахь саналыг ярих нь зүйтэй гэж үзлээ. Шаардлагатай гэвэл бүлэг дахин хуралдана. 

Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэрэгжих хугацааны тухайд хуулийн төсөл дэх 2020 оны тавдугаар сарын 25 гэсэн хугацааг өөрчлөхгүй гэдэг байр суурьтай байгаа. Гэхдээ зарим заалтын хэрэгжих хугацаа өөр, өөр байгаа. Тухайлбал сонгуулийн холимог тогтолцоо 2024 оноос, Ерөнхийлөгчтэй холбоотой заалт 2021 оноос гэх мэтчилэн. 

Намын бүлэг дээр хатуу тогтсон нэг зүйл бол хоёр дахь хэлэлцүүлгээр батлагдсан, 57 гишүүний босго давсан 35 асуудлаас алийг нь ч эргэж, хөндөж ярихгүй. Зөвхөн АН-ын гурван санал дээр ярилцлана. 

Холимог тогтолцооны тухай манай намын ихэнх гишүүд холимог мөртлөө хүн дугуйлдаг байх зарчмыг баримталъя гэдэг саналтай байгаа” гэлээ. 

Эдийн засгийн байнгын хороогоор Саарал жагсаалттай холбоотой асуудлыг ярилцаж, чөлөөлөгдөх гэж байгаа хүмүүсийн тайлбарыг сонсоё гэдэг саналыг гишүүд хэлсэн. Байнгын хорооны хурлаар Саарал жагсаалттай холбоотой сонсгол хийнэ. Энэ сонсголын дараа бүлгээр Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкны удирдлагуудын асуудлыг дахин хэлэлцэнэ" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Уржигдар 11 цаг 11 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Уржигдар 11 цаг 10 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана Уржигдар 11 цаг 09 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 07 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна Уржигдар 11 цаг 05 мин Хятадын хүн амын тоо буурчээ 2025-01-17 Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 2025-01-17 Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 2025-01-17 Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 2025-01-17 “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 2025-01-17 Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 2025-01-17 Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 2025-01-17 Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 2025-01-17 Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 2025-01-17 Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 2025-01-17 Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 2025-01-17 Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 2025-01-17
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top