x

АХБ-ны суурин төлөөлөгч ажлаа хүлээж авлаа

Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Монгол Улс дахь шинэ суурин төлөөлөгчөөр ноён Павит Рамачандран томилогдон, ажлаа хүлээж авлаа.

Тэрээр АХБ ба Монгол Улсын Засгийн газар, түүнчлэн хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөл болон хөгжлийн бусад түнш хоорондын үйл ажиллагааны уялдааг ханган ажиллах бөгөөд Суурин төлөөлөгчийн газрыг тэргүүлнэ.

Ноён Рамачандран нь бүс нутгийн хэмжээний болон улс орны түвшний олон төсөл хөтөлбөр боловсруулж, удирдан хэрэгжүүлсэн, төрийн болон хувийн салбарт ажилласан өргөн хүрээний туршлагатай чадварлаг мэргэжилтэн юм. Тэрээр хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил, байгаль орчин, эрчим хүч, усны нөөцийн удирдлага зэрэг салбарын хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт, бодлогын болон мэдлэгийн дэмжлэгийг удирдахын зэрэгцээ Ази, Номхон далайн орнуудад бодлогын шинэчлэл хийх, санхүүжилт босгох, чадавхи бэхжүүлэх зэрэг чиглэлээр ажилласан 23 жилийн туршлагатай.

Ноён Рамачандран нь 2009 оноос эхлэн АХБ-нд төсөл хөтөлбөрийн болон мэдлэгийн бүтээгдэхүүний төлөвлөлт, боловсруулалт, хэрэгжилт хариуцан ажилласан бөгөөд тус банкны Зүүн Азийн газарт Байгаль орчин хариуцсан тэргүүлэх мэргэжилтнээр ажиллах хугацаандаа Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах хөтөлбөр зэрэг олон төсөл хөтөлбөр, бодлогын хэлцлийг тэргүүлж байв.    

“АХБ Монгол Улсын Засгийн газартай 28 гаруй жилийн туршид ажилласан урт удаан, нягт хамтын ажиллагааны түүхтэй. Бид улс орны өмнө тулгарч буй нийгэм, эдийн засгийн тулгамдсан хэрэгцээг хангахад чиглэсэн санхүүгийн дэмжлэгээ үргэлжлүүлэхийн зэрэгцээ жендэр, уур амьсгалын өөрчлөлт, хувийн хэвшил зэрэг шинэ чиглэлүүдэд үйл ажиллагаагаа өргөжүүлнэ. Мөн Монгол Улсад үзүүлэх АХБ-ны дэмжлэг туслалцаанд мэдлэг болон инноваци түлхүү байр суурь эзлэх болно” хэмээн ноён Рамачандран тэмдэглэв.

Энэтхэг Улсын иргэн ноён Рамачандран нь Америкийн Нэгдсэн Улс (АНУ)-ын Мэрилэнд Их сургуулийн Төрийн Удирдлагын магистр, Энэтхэг Улсын Делигийн Эдийн Засгийн Их сургуулийн Хөгжлийн социологийн магистр зэрэгтэй. Тэрээр өмнө нь АХБ-нд бүс нутгийн хамтын ажиллагааны зөвлөх, АНУ-ын менежментийн зөвлөх компанид уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах стратеги, эрчим хүчний бодлогын зөвлөх зэрэг алба хашиж байжээ.

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ цэцэглэн хөгжсөн, хүртээмжтэй, тогтвортой, сөрөг нөлөөг даван туулах чадвартай бүс нутгийг цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. 2018 онд АХБ-наас 21.6 тэрбум ам.доллартай тэнцэх шинэ зээл, тусламжийг үзэглэжээ. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.

Эх сурвалж: АХБ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Уржигдар 11 цаг 11 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Уржигдар 11 цаг 10 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана Уржигдар 11 цаг 09 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 07 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна Уржигдар 11 цаг 05 мин Хятадын хүн амын тоо буурчээ 2025-01-17 Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 2025-01-17 Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 2025-01-17 Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 2025-01-17 “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 2025-01-17 Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 2025-01-17 Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 2025-01-17 Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 2025-01-17 Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 2025-01-17 Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 2025-01-17 Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 2025-01-17 Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 2025-01-17
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top