Монгол Улс ФАТФ-ын Саарал жагсаалтад орсон хариуцлагыг зөвхөн Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудад үүрүүлээд, ажлаас нь чөлөөлөх ёсгүй. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд ч.Хүрэлбаатар нарт ч мөн адил хариуцлага тооцох ёстой гэдэг мэдэгдлийг парламентын сөрөг хүчин болох АН-ын зүгээс хийгээд байгаа.
Хариуцлагын асуудал Хууль зүй, дотоод хэргийн сайд руу чиглэж буй энэ үед УИХ-ын Х.Нямбаатарыг дараачийн сайд болгохоор тохироо хийгдэж байна гэх мэдээлэл цацагдаад байгаа.
Гэвч энэ талаар Х.Нямбаатар өөрөө "Энэ мэт худал мэдээллийг улс төрийн зарим намууд зориуд тарааж байна. Сүүлийн үед надтай холбоотой янз бүрийн гүтгэлэг явуулах боллоо. Би Хууль зүй, дотоод хэргийн сайд болохгүй" хэмээн үгүйсгэсэн байна.
Сэтгэгдэл (1)