x

Солонгосын тал Д.Одбаярыг тавьж явуулсан уу?

Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр онгоцны үйлчлэгч эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр БНСУ-ын Инчеон хотод саатуулагдсан нь өнгөрсөн долоо хоногийн хамгийн том дуулиан байв.

Инчеоны цагдаагийн газар  Д.Одбаяраас энэ сарын 15-нд дахин байцаалт авах тухай Өмнөд Солонгосын өдөр тутмын хамгийн том сонин болох “The Korea Times” баасан гаригийн орой мэдээлжээ.

Сануулахад, Цэцийн дарга Д.Одбаяр болон түүнийг дагалдан явсан А нар аравдугаар сарын 31-ний өдөр онгоцны үйлчлэгчийн биед хүрсэн буюу бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн Инчеоны нисэх буудалд саатуулагдсан бөгөөд түүнийг Улаанбаатар-Сөүлийн чиглэлд зорчиж явахдаа онгоцны үйлчлэгч 20 настай эмэгтэйн өгзгөнд гар хүрсэн, түүнтэй хамт явсан А нь өөр нэг үйлчлэгчийг мөрөөр нь тэвэрсэн хэмээн буруутгагдаж байна.

Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд мэдээлснээс үзвэл тухайн өдөр Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяраас цаг гаруй хугацаанд байцаалт авч, Одбаяр нь "Болсон явдалд би хамаагүй. Миний ард сууж явсан хүнтэй холбоотой хэрэг" хэмээн мэдүүлсэн байдаг. ҮХЦ-ийн дарга Индонезод болох Үндсэн хуулийн шүүхийн хуралд оролцох ёстой байсан тул маргааш нь буюу арваннэгдүгээр сарын 1-ний өдөр түүнийг Индонез рүү нисэхийг зөвшөөрч, буцах замдаа БНСУ-аар дайрч дахин мэдүүлэг өгөхийг сануулжээ. Мөн уг хэрэгт онгоцны хоёр үйлчлэгч мэдүүлэг өгсөн байна.  

Yonhap агентлагийн мэдээлснээр хэрвээ Б.Одбаяр нь Монгол руу буцах замдаа БНСУ-аар дайрахгүй, өөр нислэгээр шууд явсан бол энэ хэрэг дээр мөрдөн байцаалт явуулалгүйгээр шууд прокурорт шилжүүлэх бөгөөд энэ тохиолдолд тус улсын хуулиар 1 жилийн хорих ял оноох юм уу 3 сая воноор торгох заалттай юм байна.

Харин Цэцийн дарга өнгөрөгч лхагва гариг буюу арваннэгдүгээр сарын 6-нд Индонезиэс Сөүлд ирж, Инчеоны цагдаагийн газарт мэдүүлэг өгсөн бөгөөд байцаалт 11 цаг үргэлжилсэн тухай өмнө мэдээлсэн. Д.Одбаярын "бэлгийн дарамт үзүүлсэн" хэргийг эхлээд Инчеоны Олон Улсын нисэх буудлын цагдаагийн хэсэг шалгаж байгаад энэ өдрөөс /арваннэгдүгээр сарын 6/ эхлэн Инчеон хотын цагдаагийн газрын мөрдөн байцаах хэлтэс шууд хариуцаж шалгахаар болжээ.

Д.Одбаяр нь мэдүүлэг өгч дуусаад Монгол руу нисэх ёстой байсан ч мөрдөн байцаагч нь “нэмж тодруулах шаардлагатай зүйлс байгаа” гэсэн учир шүүхээс түүнийг 10 хоногийн хугацаатай хилийн хориг тавиад байгаа юм. Байцаалт яагаад бүхэл бүтэн 11 цаг үргэлжилсэн болон хилийн хориг тавих болсон шалтгааныг “орчуулгын асуудал хүндрэлтэй байсан учраас” хэмээн тайлбарлаж, 15-ны өдөр дахин байцаалт авахаар болсон байна.

Д.Одбаяр нь анх өгсөн мэдүүлэгтээ “Би энэ хэрэгт холбоогүй, миний арын суудалд сууж явсан хүний хийсэн хэрэг” хэмээн мэдүүлсэн бол хоёр дахь мэдүүлэгтээ “Монголоос гарахдаа согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учраас санахгүй байна” хэмээн мэдүүлсэн тухай Өмнөд Солонгосын хэвлэлүүд бичиж байгаа. Мөн зарим нэг үйлдлээ хүлээн зөвшөөрсөн гэх боловч чухам ямар үйлдэл гэдгийг нь дурдаагүй. Гэвч уг хэрэг гарах үед шаардлага тавьсан онгоцны багийнхан болон орчуулагч хийж байсан бүсгүйд “Чи намайг хэн гэдгийг мэдэх үү? Би ҮХЦ-ийн дарга байна. Тэгж хэл. Монголд очихоор чинь чамайг байхгүй болгоно оо” хэмээн заналхийлсэн тухай мэдээлэл хэдийн цацагдаад байгаа.

The Korea Times” сонин баасан гаригийн оройн мэдээндээ “Д.Одбаяраас 15-ны өдөр /ирэх баасан гаригт/ дахин байцаалт авна” хэмээн мэдээлсэн боловч бямба гаригт “SBS” телевизийн сэтгүүлч “Зургаан өдрийн хориг дутуу байхад Д.Одбаяр мөнгөн торгууль төлөөд буцах болж байна. Цагдаагийн байгууллага хэргийг нь прокурорт шилжүүлсэн ч прокурор хэргийн нотлох баримт хангалтгүй гэж үзсэн” гэжээ. Мөн БНСУ-д суугаа Монголын Элчид сайдын яам ч бас “Тийм хэрэг болоогүй” хэмээн зүтгэсээр байгаа юм байна.

Товчхондоо, “Д.Одбаяр мөнгөн торгууль төлөөд буцаж ирнэ. Буянт-Ухаад үндэсний баатрын дүрээр угтаж авна” гэдэг яриа ортой ч байж магадгүй боллоо. Өнгөрөгч баасан гаригт Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Асуудлыг битгий дэвэргээд бай. Хөгшин эх нь байна, үр хүүхэд, хань ижил нь харж байна. Хэвлэл мэдээлэл үүнийг хэтэрхий их дэвэргэж байна” хэмээн загнаснаас үзвэл эцэстээ хоёр орны хэвлэл мэдээллүүд нийлж байгаад “хүн гүтгэсэн” хэрэг болоод хоцорч мэдэхээр байна.

Учир нь Солонгосын хуулиар гэмт хэрэгт тооцогдож шалгагдаж байгаа энэ хэрэг манай Эрүүгийн хуулиар гэмт хэрэг биш. 2015 оны Эрүүгийн хуульд /Д.Дорлигжав сайдын батлуулсан/ байсан "Бусдад бэлгийн дарамт учруулах" гэмт хэргийг 2017 онд МАН-ын Засгийн газар, С.Бямбацогт сайд байхдаа Эрүүгийн хуулиас хассан байдаг юм.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Светлый Мэн (202.179.25.148)
    Өгзөг илсэн бичлэг, гэрч байхгүй бол тэгээд яаж нотлох юм, нэг монголыг дарамталсан гэж торгоод өнгөрөх биз
    2019 оны 11 сарын 12 | Хариулах
  • бүсгүй заяат (202.21.109.140)
    Хуулиас энэ заалтыг хасах хуулийн төсөл боловсруулахад оролцсон, баталхад дэмжсэн санал өгсөн, дэмжээгүй ч гэсэн хэлэлцэж байхад дуугуй далдхэлбэрээр дэмжиж байсан бүх хүмүүсийн нэрсийг түүгээд гаргаач, Эхээс төрсөн, эхнэртэй, охинтой,бэртэй, хүмүүс, нийт эмэгтэйчүүд дараагийн удаад энэ гаж донтонгуудыг сонгохгүй байя.
    2019 оны 11 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Уржигдар 11 цаг 11 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Уржигдар 11 цаг 10 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана Уржигдар 11 цаг 09 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 07 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна Уржигдар 11 цаг 05 мин Хятадын хүн амын тоо буурчээ 2025-01-17 Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 2025-01-17 Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 2025-01-17 Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 2025-01-17 “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 2025-01-17 Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 2025-01-17 Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 2025-01-17 Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 2025-01-17 Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 2025-01-17 Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 2025-01-17 Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 2025-01-17 Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 2025-01-17
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top