x

Төрийн одон медаль, шагналд зарцуулах Ерөнхийлөгчийн төсвийг 1.5 тэрбумаар нэмэгдүүлнэ

УИХ 2020 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж эхлээд байна. Баасан гаригт хуралдсан чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн байнгын хорооноос зардал нэмэгдүүлэх болон бууруулахтай холбоотой гаргасан саналуудыг хэлэлцэн дэмжжээ. 

Тухайлбал, "Эрүүл шүд" хөтөлбөрийн санхүүжилтийг 5.3 тэрбумаар танаж өмнөх оны хэмжээнд аваачсан бол төрийн одон медаль, шагналд зарцуулах Ерөнхийлөгчийн төсвийг 1.5 тэрбумаар нэмэгдүүлэхийг гишүүдийн олонх дэмжжээ. Нийт 530.9 тэрбум төгрөгийн өртөг бүхий 333 төсөл, арга хэмжээг 2020 онд 226.175 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр ирэх оны төсөвт суулгаж байна.

Үүнд:

  • Сангийн сайдын төсвийн багцын "Моргэйжийн хөтөлбөр"-ийн санхүүжилтийн дотоод эх үүсвэрээс олгох зээлийг 60 тэрбум төгрөгөөр
  • Сангийн сайдын төсвийн багцын эргэж төлөгдөх зээлийг 98.7 тэрбум төгрөгөөр 
  • Сангийн сайдын төсвийн багцын гадаад зээл тусламжаар санхүүжих зардлыг 100 тэрбум төгрөгөөр 
  • 2019 оны хэрэгжилт, гүйцэтгэлтэй уялдуулан улсын төсвийн хөрөнгөөр 2020 онд үргэлжлэн санхүүжих 35 төсөл, арга хэмжээний 2020 онд санхүүжих дүнг саналын томъёоллын хавсралт 6-д тусгаснаар буюу 111.85 тэрбум төгрөгөөр 
  • Эрүүл мэндийн сайдын төсвийн багцын "Эрүүл шүд" хөтөлбөрийн зардлыг 2019 оны түвшинд хэвээр хадгалж, 5.3 тэрбум төгрөгөөр тус тус БУУРУУЛЖ

Бууруулсан эх үүсвэр болох 375.85 тэрбум төгрөгөөр 2020 онд дараах төсөл арга хэмжээг санхүүжүүлэх:

  • УИХ-ын Тамгын газрын урсгал зардлыг 4.05 тэрбум төгрөгөөр
  • Хавдрын эрт илрүүлгийг зохион байгуулахтай холбоотой Эрүүл мэндийн сайдын төсвийн тусгай зориулалтын шилжүүлгийн зардлыг 4.0 тэрбум төгрөгөөр
  • Гамшигийн эрсдлийг бууруулах, аюулгүйн нөөц бүрдүүлэхэд зориулж, санхүүгийн дэмжлэгийг 2.0 тэрбум төгрөгөөр  
  • Хавдар судлалын Үндэсний төвийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор ЭМ-ийн сайдын багцын урсгал зардлыг 6.7 тэрбум төгрөгөөр нэмэх
  • "Сум 5" сум, багийн хөгжлийг дэмжих, чадавхжуулах төслийг Ховд аймгийн Буянт, Алтай, Манхан мөст үент Жаргалант сумын багуудад 300 сая, Увс аймагт хэрэгжүүлэхэд 300 сая, Архангай аймагт хэрэгжүүлэхэд 350 буюу нийт 950 сая төгрөгөөр ЗГХЭГ-ын даргын багцын урсгал зардлыг нэмэгдүүлэх
  • ХНХ-ын сайдын төсвийн багцын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн урсгал зардлыг 2.870 тэрбум  
  • БОАЖ-ын сайдын төсвийн багцын Байгаль орчин, уур амьсгалын сангийн урсгал зардлыг 300 сая төгрөгөөр нэмэх
  • Үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зориулж ХХААХҮ-ийн сайдын төсвийн багцын дотоод эх үүсвэрээс олгох зээлийн санхүүжилтийг 400 сая төгрөгөөр 
  • Сансрын хиймэл дагуулаар телевизийн сувгийг орон даяар нэвтрүүлэх үйлчилгээнд зориулж, Ерөнхий сайдын урсгал зардлыг 397.5 сая төгрөгөөр 
  • Төрийн үйлчилгээний мэдээллийн санг хөгжүүлэхэд зориулж Ерөнхий сайдын багцын урсгал зардлыг 600 сая төгрөгөөр 
  • Төрийн шагнал, одон медалийн зардлыг санхүүжүүлэхэд зориулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн төсвийн багцын урсгал зардлыг 1.5 тэрбум төгрөгөөр 
  • Малын бүртгэлийн цахим систем, ээмэгжүүлэлт хөтөлбөрт ХХААХҮС-ын 1 тэрбум
  • ХХААХҮС-ын Улаанбуудайн өрийн нөөцийн зардлыг 5.0 тэрбум төгрөгөөр  
  • Сангийн сайдын төсвийн зардлын моргэйжийн зээлийн хүүгийн татаасыг 60 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх 

Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хангах хүрээнд 2020 оны төсвийн жилд зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх, түүнчлэн хүн амын өсөлттэй холбоотой, нийслэлийн бүтээн байгуулалт төсөлтэй холбоотой 9.668 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 4.738 тэрбум төгрөгөөр 2020 онд санхүүжүүлэх 15 төсөл арга хэмжээг төслөөс хасах

Мөн 14 төсөл арга хэмжээний төсөвт өртгийг 5.8 тэрбум төгрөгөөр, 2020 онд санхүүжих дүнг 10.5 тэрбум төгрөгөөр бууруулах

51.19 тэрбум төгрөгийн өртөгтэй 69 төсөл арга хэмжээний 2020 онд санхүүжих дүнг 57.233 тэрбумаар нэмэх

Нийт 530.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 333 төсөл арга хэмжээг 2020 онд 226.175 тэрбум төгрөгөөр санхүүжигдэхээр төсөвт шинээр нэмэх 

Мөн 37 төсөл арга хэмжээнээс зарим нэрийг өөрчилж, эдийн засгийн ангилалд өөрчлөлт оруулж, 38.5 тэрбум төгрөгийн төсөвт өртгийн 2020 онд санхүүжигдэх дүнг 13.13 тэрбум төгрөгөөр нэмэх саналыг УИХ-ын гишүүдийн олонхын саналаар дэмжсэн байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Уржигдар 11 цаг 11 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Уржигдар 11 цаг 10 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана Уржигдар 11 цаг 09 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 07 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна Уржигдар 11 цаг 05 мин Хятадын хүн амын тоо буурчээ 2025-01-17 Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 2025-01-17 Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 2025-01-17 Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 2025-01-17 “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 2025-01-17 Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 2025-01-17 Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 2025-01-17 Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 2025-01-17 Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 2025-01-17 Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 2025-01-17 Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 2025-01-17 Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 2025-01-17
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top