x

Цэцийн дарга бол манай Цэцийн нүүр царай юм

Хуульч, өмгөөлөгч Б.Мэргэн “Өдөрт нэг олны танил хүн галзуурч байна” хэмээн бичжээ. Тэр нь Биеийн тамир спортын газрын даргын тухай л даа.

Гэхдээ өмнө нь бас өөр нэг хүн галзуурсан байж "өдөрт" болно биз дээ. Үндсэн хуулийн Цэцийн даргын өдүүлсэн хэрэг байна, жишээлбэл...

Ялангуяа энэ өвөл Улаанбаатарчууд дээр туршиж буй утаагүй түлшний угаараас болж галзуурлын түвшин нэмэгдсэн байж болзошгүй тухай таамгийг ч зарим хүн дэвшүүлсэн байна.

Мөн УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл өөрийн твиттер хуудсаар “Үндсэн хуулийн Цэцийнхэн даргынхаа байдлыг дордуулах буруу зөрүү мэдэгдэл хийхийнхээ оронд Солонгосын топ өмгөөлөгчийг тэр дор нь авч өгөх хэрэгтэй байсан юм. Ямар ямар мэдүүлэг өгч өөрийгөө хүндрүүлж байгааг таашгүй” хэмээн жиргэжээ.

Хамгийн сүүлд мэдээлэгдсэнээр Инчеоны цагдаагийн газрын мөрдөгчид Цэцийн даргаас авсан мэдүүлэг 11 цагийн турш үргэлжилсний эцэст шүүх түүнд хилийн хориг тавьж, Өмнөд Солонгосоос гарахыг хориглоод байгаа.

Энэ үеэр мань хүн өмнө өгч байсан мэдүүлгүүдээ өөрчилсөн, Монголоос гарахдаа согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учир ямар хэрэг өдүүлснээ мэдэхгүй байна гэж мэдүүлсэн, эсвэл үйлдсэн хэргийнхээ зарим нэг зүйлийг хүлээн зөвшөөрсөн гэх мэтээр олон өнцөг бүхий мэдээллийг Солонгосын хэвлэлүүд түгээж байгаа. Үнэхээр л өөрийгөө юу юунд “чихэж” буйг тааварлах аргагүй болоод байна даа. Ганц Одбаяр гэдэг хувь хүн ч биш, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц гэдэг "хөх тэнгэрээс өөр айх юмгүй" өндөр дээд байгууллагын нэр хүндийн асуудал шүү дээ.

Цэцийн дарга гэдэг бол Цэцийн нүүр царай төдийгүй тус байгууллагын бодит байдал юм даа. Харин тэр “бодит байдал” нь яг одоо Инчеоны цагдаагийн газрын үүдэнд “чулуу няслаад” сууж байна. Мөн тэр бодит байдлын талаар солонгосын хэвлэл мэдээллүүд дэлхийн зургаан хэлээр мэдээ тарааж байна.

Мэдээллийн доор солонгосчууд “Монгол Улс нохойн орон бололтой. Ийм амьтныг тийм суудалд суулгаж байдаг”, “ҮХЦ-ийн дарга нь ийм байгаа бол тэр улс ямар болохыг харахгүй байсан ч мэдэж болохоор байна” “Хоцрогдсон буурай оронд хүртэл доромжлуулчих юм байна л даа. Цагдан хорьж байцаах хэрэгтэй”. ”, “Энэ чинь л монгол хүн. Монголчууд угаасаа танхай, кино теарт хүн мөрлөнө, түлхэнэ” /bolod.mn/ гэх мэтээр сэтгэгдэл бичиж, үзэл бодлоо илэрхийлжээ. Бас өөр нэг сэтгэгдэлд “Манай хороонд ажил хийдэг хэдэн монгол хүн амьдардаг юм. Өмнөд Ази хүмүүсээс өөр, цэвэрхэн, соёлтой болохоор нь монгол хүмүүсийг сайнаар боддог байлаа. ҮХЦ-ийн дарга нь улсаа баллачихлаа” гэжээ.  

Цэцийн дарга ч гэлтгүй улсаараа шившиг болж байна даа. Солонгост ажиллаж амьдарч байгаа монголчуудын хувьд хөөрхий, хэлэх ч юм алга.

Бүр анхнаасаа, хэрэг гарсан даруйд Цэцийн хэвлэлийн төлөөлөгчийн хийсэн мэдэгдэл бий. “Арын суудалд нь сууж явсан монгол хүнтэй андуурч мэдээ тараасан байна. Цэцийн дарга ийм хэрэгт холбогдоогүй” хэмээн мэдэгдэл гаргаж, УИХ-ын дарга нь хүртэл түүнийг нь албан ёсны байр сууриа болгоод зарлачихсан. Ёс зүйгүй асуудал дахиад нэгээр нэмэгдэж байгаа юм. Хэрэг тарина, хэрэг тарьсан гээд буруугаа хүлээн зөвшөөрч чадахгүй бусад руу чихнэ, хүн гүтгэнэ. Түүнийхээ оронд ядаж Ц.Оюунгэрэлийн хэлсэнчлэн сайн өмгөөлөгч авч өгөөд бага яриулсан бол өнөөдөр ингэж дэлхийн чихийг дэлдийлгэж суугаа ч уу, үгүй ч үү.

Тэгэхээр сая болж өнгөрсөн явдал, Цэцийн даргын дуулиан манай Үндсэн хуулийн Цэц гэдэг байгууллагад ямархуу ёс зүйтэй, мэдлэг чадвартай улс цугласан болохыг товч бөгөөд тодорхойгоор харуулж өглөө. Хууль ёсыг өндөрт тавьдаг улс уу, хувь хүний дур зорго ноёлдог газар уу? гэдгийг. Одоо ч болтугай УИХ нь Цэцийг даргыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ /огцруулсан ч яадаг юм/ гэдгээ зарлаад хэргийн мөрдөн шалгалт дээр солонгосуудтай хамтарч ажиллахгүй бол Монгол Улсын нэр хүнд нэгмөсөн газар доогуур шургалаа, яах вэ?

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Уншигч (202.21.109.140)
    Түрүүний бөөс толгойд гарна гэдэг шиг, хулгайчууд төрийн толгойд залраад унэ улс орныг ч үгүйрүүлж, хүн ардын ёс сурхууныг амьдралд үлгэрлэж байна даа.
    2019 оны 11 сарын 11 | Хариулах
  • Эрдэнээ (202.126.89.170)
    Хурган даргын суурь хүмүүжил нь буруу нөхөр Комсомолын дээд сургуульд 2 жил болоод хулгай хийж, сургуулиас хөөгдөөд 1990 оны үед төрд шургалан Хууль зүйн сайд, одоо Бүх хуульчдын дээд ҮХЦ- н дарга болсон гэхээр энэ нөхрийг хувь заяа нь эрхүүлжээ. Харин олон хавар нэгэндээ гэж угийн гэмт хэрэгтнийг гадаад орон барьж, байранд нь тавьлаа. Монгол оронд шударга ёс тогтохын эхлэл болох болтугай
    2019 оны 11 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Уржигдар 11 цаг 11 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Уржигдар 11 цаг 10 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана Уржигдар 11 цаг 09 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 07 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна Уржигдар 11 цаг 05 мин Хятадын хүн амын тоо буурчээ 2025-01-17 Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 2025-01-17 Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 2025-01-17 Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 2025-01-17 “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 2025-01-17 Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 2025-01-17 Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 2025-01-17 Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 2025-01-17 Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 2025-01-17 Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 2025-01-17 Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 2025-01-17 Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 2025-01-17
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top