Өнгөрсөн долоо хоногт Korean Air компанийн нисэх онгоцоор Улаанбаатараас Сөүлийн чиглэлд зорчиж явах үедээ бусдад бэлгийн дарамт үзүүлж, айлган сүрдүүлсэн гэгдэж байгаа Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дарга Д.Одбаярыг өнөөдөр буюу Лхагва гарагт Индонезиэс Сөүлд ирж мэдүүлэг өгөх тухай Инчеоны цагдаагийн газар өчигдөр мэдээлсэн.Өнөөдөр өглөө Д.Одбаяр Индонезийн Бали арлын Денпасар нисэх буудлаас хөөрч, Инчеонд газардсан тухай Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлжээ.
Д.Одбаярын "бэлгийн дарамт үзүүлсэн" хэргийг эхлээд Инчеон Олон Улсын нисэх буудлын цагдаагийн хэсэг шалгаж байсан бол одооноос Инчеон хотын цагдаагийн газрын мөрдөн байцаах хэлтэс шууд хариуцаж шалгахаар болсон байна.
Эх сурвалж: Hani.co.kr