x

Нямдоржийн Анхбаярыг бодсон Ерөнхийлөгчийн бодлогын хариу ямар үнэтэй вэ?

Засгийн газар зарим улсад суух элчин сайд нарын нэрсийг Ерөнхийлөгчид хүргүүлээд байгаа. Ерөнхийлөгчийн зүгээс ч мөн Элчин сайд нарыг эгүүлэн татах болон томилох саналаа өнгөрөгч баасан гаригт УИХ-д хүргүүлсэн. Гэвч Австралид суух Элчин сайдад нэр дэвшүүлээд байгаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярын нэр тэнд багтсангүй.

Н.Анхбаяр нь Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажилладаг. Шинэ Зеландад Боловсролын зээлийн сангийн зээлээр сурч байсан. Н.Анхбаярыг өнгөрөгч тавдугаар сард хуралдсан Засгийн газрын хуралдаанаас Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохыг дэмжиж, саналаа Ерөнхийлөгчид хүргүүлсэн байдаг.

Үүнээс хойш зургаан сар өнгөрчихөөд байхад ээс Н.Анхбаярыг Австраид суух Элчин сайдад дэмжих эсэх саналаа Ерөнхийлөгч УИХ-д оруулахгүй байгаа шалтгааныг ЕТГ-аас тодруулахад өчигдөр "Ерөнхийлөгч Н.Анхбаярыг элчин сайдаар томилох эсэх асуудлыг бодож байгаа" гэсэн хариу өгчээ. 

Сануулахад 2017 онд Гадаад харилцааны яамны газрын даргаар очсоныхоо дараахан түүний ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд дэх Ерөнхий консулын газарт худалдааны атташегаар томилж явуулсан гэх Т.Мөнхбат хар тамхины хэргээр Германы шүүхээс ял сонссоноос хойш Н.Анхбаяр луу чиглэсэн олон нийтийн анхаарал хурцдаад байгаа. 

Мөн Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүүтэйгээ нийлж "Эрдэнэт" үйлдвэрт хийсэн шахаа, чуулганы танхимд хэлсэн "Эцэг хүн хүүхдийнхээ төлөө ганц нэг утас цохихгүй яадаг юм" гэх дээрэнгүй яриа зэрэг нь Н.Анхбаярын улс төр, дипломатын карьерийг үгүй хийх хэмжээнд хүрээд байгаа билээ.   

Н.Анхбаяр ч өөрөө сүүлд өгсөн ярилцлагадаа “Аавынхаа нөлөөллөөр бараа, ажил үйлчилгээ шахсан тал бий. Тийм олон удаа хийгээгүй. Нэг, хоёр удаа хийсэн. Одоо ингээд харахад ёс зүйгүй үйлдэл. ...аав нь нийтийн болон улс төрийн албанд ажиллаж байгаа тохиолдолд ёс зүйгүй үйлдэл байсан гэдгийг хүлээн зөвшөөрнө. Одоогийн өнцгөөс харахад. ...тийм их үнийн дүнтэй ч биш. Хоёр удаа 400 гаруй мянган долларын худалдан авах ажиллагаа байсан” гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ ч гэсэн Н.Анхбаярт ёс зүйн болон улс төрийн хариуцлага тооцох хангалттай үндэслэл мөн гэдгийг ажилагчид хэлж байгаа. 

Гэтэл Ерөнхийлөгч Нямдоржийн.Анхбаярыг "Элчин сайдад дэмжихгүй" гэж хэлж чадахгүй, "дэмжинэ" ч гэж хэлэхгүй бодлого болон бөөрөнхийлж суугаа нь ямар шалтгаантай вэ? Ерөнхийлөгчийн бүтэн зургаан сар бодсон бодлогын хариу ямар "өртөгтэй" тусах бол гэдгийг олон нийт анхааралтай ажиглаж байна.  

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • МУ-ын иргэн (182.160.37.140)
    Том тохиролцоо л болох болов уу? Ёс зүйгүй олон асуудлыг нь бодвол шударга Ерөнхийлөгч бол томилохгүй л байх,тохиролцоо наймаанд оролцвол өөрөө нэр хүндгүй Ерөнхийлөгч л болох биз...
    2019 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (66.181.185.134)
    Ер нь зарим оронд элчин сайдын яам хэрэггүй . Тайланд. Бразил Швейцарь гэх мэт Монголчууд олон байдаггүй оронд бол хэрэггүй татварын мөнгө шүү бидний
    2019 оны 11 сарын 13 | Хариулах
  • Бөө (202.126.88.228)
    ЭНЭ 2 ЫН ЗУРГИЙГ ХАРААД ӨДӨРЖИН ДОТОР МУУХАЙРААД САЯ НЭГ БӨӨЛЖӨӨД Ч ГАЙГҮЙ БОЛОХГҮЙ БН.
    2019 оны 11 сарын 10 | Хариулах
  • Иргэн (150.129.140.87)
    Анхбаяраас өөр томилчихоор хүн Монголд байхгүй юм шиг ийм их хэл ам дагуулсан хүнийг арай ч дээ. Ерөнхийлөгч Нямдоржийн барьцаанд орчихоод яаж ч чадахаа больчихож дээ янз нь.
    2019 оны 11 сарын 09 | Хариулах
  • бачка (202.179.26.213)
    ерөнхийлөгч мэнгэтэд бөлдөгдүүлсэн бөлгөө
    2019 оны 11 сарын 09 | Хариулах
  • Увс күн (203.91.115.47)
    Ниамдоржыг кархаар бөөлжис күрээд байна.
    2019 оны 11 сарын 09 | Хариулах
  • Здө (202.126.89.122)
    Мөнгө л хараад бхгүы зда
    2019 оны 11 сарын 08 | Хариулах
  • Хангай (66.181.190.229)
    Мэнгэт дурак яаж ч чадахгүй яаж бачимдаж байгаа бол, ер нь Юфц кюмсыг төрийн албанд оруулж хэрэггүй юм шиг байна
    2019 оны 11 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Уржигдар 11 цаг 11 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Уржигдар 11 цаг 10 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана Уржигдар 11 цаг 09 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 07 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна Уржигдар 11 цаг 05 мин Хятадын хүн амын тоо буурчээ 2025-01-17 Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 2025-01-17 Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 2025-01-17 Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 2025-01-17 “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 2025-01-17 Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 2025-01-17 Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 2025-01-17 Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 2025-01-17 Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 2025-01-17 Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 2025-01-17 Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 2025-01-17 Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 2025-01-17
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top