x

ТЕГ: Хятад иргэдийн комьпютер, гар утас, онц их хэмжээний валют, тансаг машинуудыг хураасан

2019 оны 10 дугаар сарын 13-18-ны өдрүүдэд БНФУ-ын Парис хотод болсон Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-ын ээлжит хурлаар Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо /МУТСТТ/-ны үр дүнтэй байдлыг үнэлж, хяналтад байх орнуудын жагсаалтад оруулах шийдвэр гаргасан.

Уг жагсаалтад орсноор Монгол Улсын хувьд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоогоо сайжруулж, олон улсын стандартад нийцүүлэх шаардлагатай болоод байгаа.

ФАТФ-аас тус тогтолцоог боловсронгуй болгоход шаардлагатай хэд хэдэн зөвлөмжийг Монгол Улсад хүргүүлсний дунд “Эрсдэлд суурилсан үйл ажиллагааны хүрээнд мөнгө угаах гэмт хэргийг олон төрлөөр мөрдөн шалгах үйл ажиллагааг нэмэгдүүлж, шүүхээр шийдвэрлүүлсэн байх” гэх шаардлага тавигдсан. Уг шаардлагын хүрээнд Монгол Улсын хууль сахиулах байгууллагууд өөрсдийн чиг үүргийн хүрээнд тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Үүний нэг нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний шөнө хэрэгжүүлсэн ТЕГ болон ЦЕГ-ын хамтарсан тусгай ажиллагаа юм.

Уг тусгай ажиллагааны үр дүнд Монгол Улсад цахим болон мөнгө угаах гэмт хэрэг үйлдэх зорилгоор жуулчны визтэйгээр нэвтэрсэн БНХАУ-ын 800 орчим иргэнийг саатуулж, тэдний хэрэглэж байсан өндөр хүчин чадал бүхий 1,000 орчим  комьпютер, ухаалаг гар утас, 10 мянга гаруй үүрэн холбооны дата сим картууд, онц их хэмжээний бэлэн валют, тансаг зэрэглэлийн автомашинуудыг хураан аваад байна.  Дээрх иргэдийн хувьд 2019 оны 8 дугаар сараас Монгол Улсад бага багаар нэвтэрч 2019 оны 10 дугаар 29-ний байдлаар 800-д хүрсэн. Үүнд тагнуулын байгууллагаас тухай бүр хяналт тавин ажиллаж байсан.

Тэдний явуулж байсан үйл ажиллагаа болон хураагдсан эд зүйлээс харахад БНХАУ-ын иргэд Монгол Улсын хилээр их хэмжээний бэлэн ба бэлэн бус валютыг хууль бусаар нэвтрүүлэн, 800 хүний бүрэлдэхүүнтэй цахим бүлэглэлийн үйл ажиллагааг явуулж, тэднийг санхүүжүүлж цалинжуулах, зочид буудал түрээслэх замаар орон байраар хангаж, аль нэг улсын нутаг дэвсгэрт цахим гэмт хэрэг үйлдэх замаар олсон гэмт хэргийн орлогоо Монгол Улсын нутаг дэвсгэрт байршуулж, үйл ажиллагаагаа өргөтгөж мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж байсан шинж тэмдэг тогтоогдож байна.

БНХАУ-ын иргэдийн ийм төрлийн үйл ажиллагаа нь Зүүн Өмнөд Азийн нутаг дэвсгэрт өргөн тархсан байх бөгөөд 2017 онд Камбож, Индонези, Тайланд, Испани улсын нутаг дэвсгэрт үйлдэгдэж, олноороо саатуулагдаж байсан.

Шалгалтын ажиллагаа үргэжилж байгаа бөгөөд уг ажиллагаанд оролцсон БНХАУ-ын иргэдийг албадан гаргах арга хэмжээг хэрэгжүүлсэн. Харин зохион байгуулагч гэх этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна гэж Тагнуулын ерөнхий газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • монгол ялна (64.119.17.202)
    энэ хумууст хэн яаж виз гаргуулсан вэ
    2019 оны 11 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Уржигдар 11 цаг 11 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Уржигдар 11 цаг 10 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана Уржигдар 11 цаг 09 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 07 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна Уржигдар 11 цаг 05 мин Хятадын хүн амын тоо буурчээ 2025-01-17 Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 2025-01-17 Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 2025-01-17 Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 2025-01-17 “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 2025-01-17 Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 2025-01-17 Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 2025-01-17 Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 2025-01-17 Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 2025-01-17 Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 2025-01-17 Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 2025-01-17 Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 2025-01-17
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top