x

Саарал жагсаалттай холбоотой хариуцлагын асуудал хоёр хүнээр дуусахгүй гэв

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хурлаараа 2020 оны улсын төсвийн хуулийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэж байгаа талаарх ажлын хэсгийн санал, дүгнэлт болон зарим элчин сайдуудын томилгоог зөвшилцөх Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-“2020 оны төсвийн тухай хуулийн нэгдүгээр хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлсэн. УИХ-ын даргын захирамжаар төсвийг 2-4 дүгээр хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий 23 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг би ахлан ажиллаж байна. Ажлын хэсэг нийт гурван удаа хуралдаж, олон саналыг авч хэлэлцсэн байгаа. Засгийн газраас өргөн барьсан төсөл дээр ажлын хэсэг ажиллаад хэд хэдэн саналыг боловсруулсан. Төсвийн тухай хуулиар орлого, зарлага нэмэхийг хориглосон. Зөвхөн тодорхой тооны зарлага нэмэгдүүлж, мөн тоогоор хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эрхтэй. Нийт дүнгээр нь багцлаад хэлвэл 250 тэрбум төгрөгийн зардал бууруулж, мөн тэр хэмжээгээр хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр боловсруулж, бүлэгт танилцуулсан. Үүнээс хэд хэдэн томоохон салбарт анхаарч байгаа асуудал бий.

Нэгдүгээрт, эрүүл мэндийн салбарт анхаарал хандуулж байна. Тухайлбал, төвийн томоохон эмнэлгийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийхэд нэлээд анхаарсан. Боловсролын салбарт гурван ээлжтэй сургуулиудыг хоёр ээлжтэй болгох зорилт тавьсан. Иймээс нийслэлд зургаан дунд сургууль шинээр барихаар байгаа.

Мөн Улаанбаатарт зам тээвэр, хот байгуулалтын чиглэлээр тулгамдаж буй олон асуудал байна. Тэр чиглэлд хөрөнгө оруулалтыг эргэж харах нь зөв гэж үзсэн. Энэ мэтчилэн 250 тэрбум төгрөгийн зарлага бууруулж, хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх асуудал байна гэж ажлын хэсэг үзсэн. Үүнийг бүлгийн гишүүд хэлэлцэж дэмжээд цаашид байнгын хороо, чуулганаар хэлэлцэх нь зөв гэж үзлээ.

Хоёрдугаарт, Ерөнхийлөгчөөс зургаан улсын элчин сайдыг эгүүлэн татаж, томилох саналыг оруулж ирснийг бүлэг хэлэлцээд дэмжлээ.

ОХУ-д Дуламсүрэнгийн Даваа, Бүгд найрамдах Куба улсад Шагдарын Батцэцэг, Польш улсад Бархасын Дорж, Шведийн Вант улсад Түвдэндоржийн Жанабазар, Тайландад Амарсанаагийн Төмөр, Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух байнгын төлөөлөгчөөр Воршиловын Энхболд нарыг оруулж ирснийг хэлэлцээд дэмжсэн” гэв.

Уг мэдээлллийн дараа МАН-ын бүлгийн дарга сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Төсвийн зардлыг бууруулахдаа аль салбараас хасах боломжтой гэж үзэж байгаа вэ?

-Төсөв дээр зарим хөрөнгө оруулалтыг хасч байгаа. Санхүүжилтийн дүн бууруулж, он дамжуулж байгаа ажлууд бий.

-АМНАТ-тэй холбоотой Цэцийн дүгнэлт гарсан. Үүнийг бүлэг хэлэлцсэн үү?

-Өнгөрсөн долоо хоногт АМНАТ-тэй холбоотой Цэцийн шийдвэр гарсан. Үүнтэй холбогдуулж Эдийн засаг, Төвийн байнгын хорооныхон ажиллаж байна. Маргааш Эдийн засгийн байнгын хороо Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилж хэлэлцүүлнэ. Ингээд хуулийн төслийн өөрчлөлтийг энэ долоо хоногт багтааж шийдвэрлэнэ.

-Аймгуудын хөрөнгө оруулалт их, бага байна гэх маргаан бий. Зарим аймгийн төсвийг бууруулах талаар яригдсан уу?

-Хэнтий аймгийн төсөв нэмэгдсэн гурван үндсэн шалтгаан байгаа юм байна. Хэнтий аймагт төвөөс аялал жуулчлалын Хэнтий-Дадал, Бэрх, Бор-Өндөр чиглэлийн автозамын ажил хийхэд хөрөнгө оруулалт өндөр гарч байгаа. Монгол Улс аялал жуулчлалын шинэ бүсийг нээх, дэд бүтцийг бий болгох чиглэл гаргасан.

-Энэ долоо хоногийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны даргад хариуцлага тооцох тухай асуудлыг ярих юм байна. Сангийн сайдад хариуцлага тооцох уу?

-Хэлэлцэх асуудлын жагсаалтад энэ асуудал орсон. Байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ. Ер нь саарал жагсаалттай холбоотой асуудлаар Засгийн газар олон удаа ярилцаж байгаа. Хариуцлагын асуудал энэ хоёроор дуусахгүй болов уу.

-Үндсэн хуулийн зөвшилцлийн талаар бүлэг яагаад хэлэлцсэнгүй вэ?

-Зөвшилцлийн ажлын хэсэг эцсийн шийдвэр гаргаагүй учраас бүлэг хэлэлцэх боломжгүй. Маргааш болон 4, 5 дахь өдөр зөвшилцлийн ажлын хэсгийн хуралтай. Ингээд ирэх долоо хоногийн Даваа гарагт бүлэг Үндсэн хуулийн гуравдугаар хэлэлцүүлгийг хэрхэн явуулах, АН-ын саналуудыг яаж хүлээж авах талаар хэлэлцэхээр төлөвлөж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Уржигдар 11 цаг 11 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Уржигдар 11 цаг 10 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана Уржигдар 11 цаг 09 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 07 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна Уржигдар 11 цаг 05 мин Хятадын хүн амын тоо буурчээ 2025-01-17 Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 2025-01-17 Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 2025-01-17 Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 2025-01-17 “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 2025-01-17 Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 2025-01-17 Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 2025-01-17 Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 2025-01-17 Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 2025-01-17 Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 2025-01-17 Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 2025-01-17 Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 2025-01-17
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top