Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Нийслэлийн прокурорын газрын саналыг үндэслэн "Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан Ц.Даваацэрэнг 30 хоногийн хугацаатай цагдан хорих, таслан сэргийлэх шийдвэрийг хоёр хоногийн өмнө буюу аравдугаар сарын 30-нд гаргасан байна.
АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс Ц.Даваацэрэнг албан тушаал, эрх мэдлээ урвуулж, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг нээж, цагдан хорих саналаа Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн байжээ.
Ц.Даваацэрэн 2012-2016 оны хооронд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын албыг хашсан бөгөөд тус компанийн ТУЗ-ийн 2016 оны арваннэгдүгээр сарын 23-ы өдрийн 23-р дугаар тогтоолоор түүнийг чөлөөлсөн байна.