x

Г.Занданшатар: Бидэнд өгсөн мэдээллээр Цэцийн дарга ийм асуудалд холбогдоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар ҮХЦ-ийн даргыг тойрсон дуулиан болон ҮХЦ-ээс гаргасан Ашигт малтмалын нөөц ашигласны албан татвартай холбоотой шийдвэрийн талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр БНСУ-ын онгоцны үйлчлэгийн биед халдсан гэх мэдээлэл хоёр орны хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдлээ. ҮХЦ-ийн даргад ямар хариуцлага тооцох вэ? 

-Үндсэн хуулийн цэцийн даргын тухайд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал орчинд шуугиан гарч байна. Энэ суудлыг ҮХЦ-ээс тодрууллаа. Хэрэв ҮХЦ-ийн дарга ёс зүйгүй авир гаргасан бол хариуцлага тооцно. 

Харин ҮХЦ-ээс бидэнд өгсөн мэдээллээр цэцийн дарга ийм асуудалд холбогдоогүй. Ард нь сууж явсан иргэн зүй бусаар харьцсан учраас онгоцны буудал дээр тухайн иргэнийн саатуулах, суудлын дугаар андуурагдах зэрэг асуудал гарсан. Цэцийн дарга Монгол Улсын иргэний хувиар тухайн нэр бүхий хүнийг хамгаалж, нислэгээс нь саатуулж болохгүй гэж хэлснээс үүдэн үл ойлголцол гарч, буруу ташаа мэдээлэл тарсан гэсэн. Гэхдээ үүнийг нягталж, шалгаж байж УИХ шаардлагатай арга хэмжээг авч ажиллах болно. 

Үүнтэй холбоотой бүх талын мэдээллийг БНСУ дахь Элчин сайдын яам болон Иргэний нисэхийн шугамаар тодруулах үүрэг чиглэл өгсөн.  

-ҮХЦ-ээс АМНАТ-ыг хүчингүй болгох шийдвэр гаргасан талаар?

-АМНАТ-тай холбоотой ҮХЦ-ийн шийдвэр гарсан. Цэцийн дүгнэлт бол эцсийн шийдвэр. Тиймээс УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулсан. Цэцийн дүгнэлт гарсан бол холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг 15 хоногийн дотор шийднэ гэсэн хуулийн заалт бий. 

Нэг талаас төсвийн орлого тасрах асуудал гаргалгүйгээр Ашигт малтмалын тухай хуулийн 47.1 дэх заалтыг өөрчилж, давхардуулсан, буруу зөрүү ойлголт гараад байгаа асуудлыг цэгцлэхээр Сангийн яамнаас хуулийн төсөл боловруулах ажлын хэсэг ажиллаж байна. Иймээс төсвийн орлого тасрахгүй, татварын орлого шамшигдахгүй. 

УИХ-ын даргын хувиар ҮХЦ-ийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй байна. 

-Саарал жагсаалтад орсон шалтгаан юу байв?

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар 35 их наяд төгрөгийн далд хөрөнгөө ил болголоо гэж зарласан. Энэ нь манай ДНБ-ээс бараг хоёр дахин их. Мөн батлагдаж, нотлогдоогүй хууль бус наймаатай холбоотой мэдээлэл тархсан нь манай улсын талаар гадаад ертөнцөд сөрөг ойлголт өгсөн. Нэг талдаа бидэнд хууль шүүх, банк санхүүтэй холбоотой засч залруулах маш олон зйүл бий. Нөгөө талдаа хийсвэр зүйлүүд ч байна. 

-БНХАУ-ын 800 орчим иргэн манай улсад цахим луйвар хийсэн байж болзошгүй байсныг хуулийн байгууллагууд илрүүллээ. Ийм нөхцөл байдал бий болоход нөлөөлсөн албан тушаалтнуудад ямар хариуцлага тооцох вэ? 

-Үүнийг мөнгө угаахтай холбоотой асуудал гэж үзэж байгаа. Онлайн мөнгөн гүйлгээ ашиглаж хийгддэг байж болзошгүй эрсдлийг таслан зогсоох зорилгоор бид зөвлөлийн түвшинд анхаарч үзсэн нь үүнийг илрүүлэхэд түлхэц өгсөн. Энэ хэрэг дээр манай тусгай албад хариуцлагатай ажилласан. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • GO Gan-Od (103.9.88.70)
    https://m.facebook.com/story.php?story_fbid=478636399399510&id=100017594620588
    2019 оны 11 сарын 02 | Хариулах
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Уржигдар 11 цаг 11 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Уржигдар 11 цаг 10 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана Уржигдар 11 цаг 09 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 07 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна Уржигдар 11 цаг 05 мин Хятадын хүн амын тоо буурчээ 2025-01-17 Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 2025-01-17 Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 2025-01-17 Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 2025-01-17 “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 2025-01-17 Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 2025-01-17 Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 2025-01-17 Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 2025-01-17 Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 2025-01-17 Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 2025-01-17 Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 2025-01-17 Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 2025-01-17
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top