x

Г.Ариунболд: Егоровтой нутагт нь таарч ялахыг хүсч байна

Монгол улсын насанд хүрэгчдийн 4 мөнгө, 1 алтан медальт, боксийн спортын тамирчин, Токио-2020 олимпод амжилт гарган оролцох боломжтой тамирчны нэгээр үнэлэгдээд буй ОУХМ Г.Ариунболдтой ярилцлаа.

-Анх хэрхэн боксийн спортод хөл тавьж байв? Ямар багшийн удирдлаганд хичээллэж, тив дэлхийн ямар спорт уралдаанд орсон талаар яриагаа эхлэе?

-Миний анхны багш надад боксын үндсэн техник “А” үсэг заасан багш бол Батбуянгийн Энхтайван. Багш маань Боксын эмэгтэй шигшээ багын ахлах дасгалжуулагч байсан. Багш маань боксын Насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний 75 кг-ийн жинд 8 удаагийн аварга, Азын наадмын хүрэл медальт, ОУ-ын “А” зэрэглэлийн тэмцээний алт, мөнгө хүрэл медальт мундаг багш бий. Мөн намайг байнга тусалж дэмждэг Боксын эмэгтэй шигшээ багын дасгалжуулагч Буянжаргал багш маань Насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний 54 кг-ийн аварга. Ийм мундаг багш нараар бокс заалгаж өнөөдрийн энэ их амжилтанд хүрсэн өөрийгөө их азтай гэж боддог. Одоо миний бие Боксын шигшээ багынхантайгаа Д.Батсүрэн багшийн удирдалаг дор бэлтгэлээ хийж байна. Батсүрэн багш бол маш хичээнгүй бид нарын төлөө байнга сэтгэл зовнин яг л бидний аав шиг зөвлөж тусладаг хүндээ. Тив дэлхийн тэмцээн гэвэл Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хамгийн том нь юм уу даа. Өөр бусад ОУ-ын эрх олгох тэмцээнүүдэд амжилттай оролцож медалиуд хүртэж байсан.

-Боксоор хичээллэж байгаа тамирчдын олонх нь биеэ хамгаалах зорилгоор энэ спортод орсон байдаг. Харин та?

-Би хүний ганц хүүхэд л дээ. Дээрээ, доороо ах эгч дүү байхгүй гэсэн үг. Намайг бага байхад аав минь надтай үе тэнгийн хамаатны 2 хүүтэй өрсөлдүүлж зодолдуулдаг байлаа. Би ч жижигхэн хэрнээ их л шартай байлаа. Нэг л өдөр аав маань боксын спортоор хичээллүүлэхээр спортын төв ордон руу дагуулж очсон юм. Миний эрүүл мэндийг бодож оруулсан уу, эр хүн биеэ хамгаалж сураг гэж бодсон уу мэдэхгүй ямарч байсан намайг боксын спорт руу түлхсэн дээ. Спортоор хичээллэж эхэлснээс хойш өвчин лав тусаагүй.

-Монгол улсын насанд хүрэгчдийн 4 мөнгө, 1 алтан медальтай гэж сонслоо...

-Би чинь жаахан байхдаа хүрэл Ариука нэртэй байлаа. Тэгээд том болоод мөнгөн Ариука болсон. Одоо алт руу шилжин ороод байна гэж ойлгоод байна шүү дээ. Учир нь би насанд хүрэгчдэд орохоос өмнө дандаа хүрэл медаль хүртдэг байсан. Би үүндээ ч баяртай байдаг. Хүрэл медалыг хүн ялж авдаг болохоор хүрэл медалиуддаа илүү хайртай. Анх 2011 онд Залуучуудын аварга шалгаруулах тэмцээний өмнө Насанд хүрэгчдийн тэмцээнд орсон юм. Тэр жил МУГТ, Бээжингийн олимпын мөнгөн медальт Сэрдамба ахтай аваргын төлөө фенальдсан. Дотроо бол аваргыг ялж аварга болно гэж бодож орсон. Даанч дөнгөж 17 настай жаахан хүүхэд ялагдсан даа /Инээв/. Сэргоо ах мэдээж олимп, дэлхийгээс медаль авсан том туршлагатай тамирчин байсан. Тэр үед намайг дэмжиж манай 10 жилийн ангийнхан, ангийн багш гээд бүгд ирж дэмжсэн. Хүнд урам зориг хамгийн чухал байдаг юм билээ. Намайг дэмжихээ ирсэн ангийнхандаа үнэхээр их баярласан. Тэр жилээ шигшээ багийнхаа ах нартай хамт Европын цуврал тэмцээнд оролцоод олон орноор/Серби, Пакистан, Албани, Герман, Польш/ явсан. Уг тэмцээнүүдээс нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн.

-Энэ жил Улсын Аварга болсны дараа эх орноо төлөөлж тэмцээнд явсан уу  

-Тэгэлгүй яах вэ. Энэ оны дөрөвдүгээр сард Герман улсад зохиогдсон “Дэлхийн Цом”-ын тэмцээнд эх орноо төлөөлж оролцоод хүрэл медалын төлөө тоглоод миний хөмсөг задраад эмчийн магадлагаагаар хасагдаж тэмцээнээ дуусгасан байгаа. Хүрэл медалын төлөө тоглосон ОХУ-ын тамирчин Васелий Егоровтой 5 жилийн өмнө 2014 онд “Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-д учраа таарч аваргын алтан медалын төлөө феналдаж мөнгөн медаль хүртэж байсан. Тэр жилийн тулаан миний санаанаас ер гардаггүй юм. Миний бие Егоровтой феналдахын тулд Какакстан улсын тамирчинтай маш хүнд тулаан хийж байж феналын тавцанд очсон. Аваргын төлөө тулалдахын өмнө ОХУ-ын сэтгүүлчид ярилцлага аваад л зураг дараад л байсан. Дараа нь тэр сонинг минь нутаг буцахын өмнө надад бэлэглэсэн. Миний орос хэл мэддэг гэж юу байхав ирээд мэргэжлийн хүнээр орчуулуулсан. Гэтэл тэр сонин дээр миний төсөөлж байгаагүй нийтлэл гарсан байсан. Тэр нь юу вэ гэхээр ”Чингисийн удамт Монгол залуу өнөөдрийн тулаанд эр зоригоо гарган тулалдаж Алтын дайтай мөнгөн медаль хүртлээ. Энэ залуугийн амжилтын гараа энэ тэмцээнээс эхлэж байна. Дараа дараагийн олон тэмцээнд энэ залууг харах байх аа. Егоровын хүчтэй өрсөлдөгч болж гарч ирлээ гэсэн байсан” Тус нийтлэлүүдийг хараад монголын залуу тамирчдыг олон улсад ажиглаж судалж байдгийг ойлгосон.

Миний мөрөөдөл төдий байсан Дэлхийн аварга, Олимпын наадам надад ойрхон байгаа санагдаж, миний сэтгэлд багтаад ирсэн дээ /Инээв/. Миний бие одоо Олимпын наадам, Дэлхийн аврга шалгаруулах тэмцээнийг л хүлээж бэлтгэл сургуулилтаа хийж байна. Олимп, дэлхийн тэмцээнд Егоровтой дахин таарч гар зөрүүлж ялалт байгуулахыг хүсэж байна.

-Энэ жилийн дэлхийн аваргад орох уу?

-Мэдээж Олимп, Дэлхийн аваргыг мөрөөддөггүй тамирчин гэж юу байх билээ. Миний хувьд ч багаасаа МУГТ, Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган ах шиг мундаг тамирчин болохыг мөрөөдсөөр ирсэн. Тиймээс дээрх тэмцээнүүддээ оролцох гэж л бэлтгэлээ хийсээр ирсэн. Зөвхөн миний хүслээр Дэлхийн аваргын тэмцээнд явна гэж байхгүй л дээ. Боксын холбооноос л шийдвэр гарна. Холбооноос намайг явуулахаар шийдвэл мэдээж медаль авахын төлөө хамаг бүхнээ зориулж тоглох болно. Энэ жилийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-д зохиогдоно. Нутагт нь зохиогдож байгаа тэмцээнд дахин Егоровтой таарч ялахыг хүсэж байна. Миний хувьд хувийн бэлтгэл хангалттай сайн байгаа.

-Ирэх жилийн Токио-2020 олимпод оролцох боломжийн талаар?

-Хүн төрөлхтний цэнгэлийн баяр наадам, эв нэгдлийн бэлэгдэл болсон тус тэмцээнд оролцох хүсэлгүй хүн гэж юу байх билээ. Миний бие Бразилд зохиогдсон Рио-2016 олимпын наадамд Г.Ган-Эрдэнийн бэлтгэл хангагчаар явж олимпын наадам ямар гайхамшигтай байдаг вэ гэдгийг нүдээрээ хараад ирсэн. Риогийн Олимпод яваад ирэхдээ өөртөө ганцхан зүйлийг амласан. Тэр нь Токио-2020 наадамд заавал эх орноо төлөөлөн оролцоно. Түүндээ ч хүрэхийн төлөө тэмүүлж, өдөр болгон шаргуу хичээллэж Улсын аварга болсон. Өөртөө амласан, хайртай хүндээ амалсан амлалтандаа хүрэх гэж бэлтгэж байна. Токио-2020-д оролцохын тулд энэ 12 сард зохиогдох Улсын аварга шалгаруулах тэмцээндээ түрүүлж байж миний олимпын эрхийн тэмцээнд орох эрх нээгдэнэ.

-Таныг APB proboxing тэмцээний монголын анхны тамирчин гэж сонссон. Төгсцогт, Отгондалай нар шиг мэргэжилд хүч үзэх хүсэл бий юу?

-Тийм ээ. 2015 онд APB proboxing-ийн хөнгөн жингийн тамирчин оролцуулах саналыг манай холбоонд тавьсан юм билээ. Манай холбоо надад итгэл үзүүлж тус цуврал тэмцээнд намайг тодорхойлж явуулсан. Тус тэмцээнд хоёр ялалт байгуулсан. Хоёр ялалтын маань нэг нь Лондон 2012 олимпын наадмын мөнгөн медальт ОХУ-н тамирчинтай хийсэн тулаан байсан. Тэр тулаанд миний бие 6 раунд тоглож ялалт байгуулсан. Энэ цуврал нь сонирхогчийн бокс, мэргэжлийн боксоос ялгаатай нь 3 минутаар 6 раунд тоглодог тэмцээн байсан. Тэмцээнд оролцож байгаа тамирчдыг харахад ихэнх нь Олимп, Дэлхийн медальт тамирчид оролцсон том тэмцээн байсан. Уг тэмцээн дууссаны дараа 2017 онд WBА гэх хагас мэргэжлийн боксын тэмцээнд оролцож ялалт байгуулсан.  

-Тив дэлхийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцдог тамирчдад ивээн тэтгэгч чухал байдаг? Таны хувьд ивээн тэтгэгчийн асуудлаа хэрхэн шийддэг вэ?

-Миний хувьд шигшээ багийн цалингаараа амьдралаа залгуулдаг. Тамирчин биднийг ойлгодог, спортод хайртай байгууллагууд цөөнгүй болсон. Миний хувьд ямар нэгэн компани, ивээн тэтгэгч одоогоор байхгүй. Энэ жил Онцгой байдлын ерөнхий газрын харьяа “Аврагч” спорт хороонд өргөдлөө өгсөн байгаа. “Боксын холбоо” үүсэж хөгжсөний 70 жилийн ойн дээр зохион байгуулагдсан улсын аварга шалгаруулах тэмцээнд “Аврагч” спорт хорооны нэр дээр тус хорооны дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр багшийн удирдлаган дор тэмцээнд оролцож “Улсын аварга” хэмээх эрхэм хүндтэй алдрыг хүртсэндээ билэгшээлтэй байгаа.

-Тамирчин хүн жингээ удаан хадгална гэдэг амар биш. Ямар ч тэмцээний өмнө заавал жин хасаж таардаг. Та хамгийн ихдээ хэдэн кг хасаж байв?

-Тийм ээ. Ямарч эрүүл насанд хүрсэн эрэгтэй хүн 49 кг дээр жингээ барина гэдэг үнэхээр хэцүү. Миний хувьд энэ жил жин өгсөн орж аварга болсон. Өмнө нь 49 кг нь олимпын жингээс хасагдаагүй байхад тус жинд олон жил жин хасаж өрсөлдсөн. Тогтмол 3-4 кг хасаж тэмцээндээ ордог байлаа. 25 наснаас жин 55-56 болоод тэмцээнд орохын тулд 6-7 кг хасаж байж ордог болсон. Энэ нь бие бялдрын болоод сэтгэлзүйн хувьд тийм ч амар биш л дээ. Гэтэл энэ жил 49 хасагдаж 52-т орох болсон. Энэ нь надад маш таатай зүйл болсон. 3-4 кг хасаад л ороход ямарч ядралгүй тоглох боломжтой болж байгаа.

Б.МАНДАХ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (124.158.88.11)
    сайхан ярилцлага болжэээ
    2020 оны 07 сарын 30 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 2025-04-18 Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 2025-04-18 Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 2025-04-18 Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 2025-04-18 Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 2025-04-18 Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 2025-04-18 Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 2025-04-18 Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 2025-04-18 Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 2025-04-18 Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ 2025-04-18 Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ 2025-04-18 Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо 2025-04-18 Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа 2025-04-18 Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв 2025-04-18 Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ 2025-04-18 Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай 2025-04-18 Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ 2025-04-18 И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу 2025-04-18 Ард түмэн “юмаа" мэддэггүй 2025-04-18 Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ 2025-04-18
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top