x

Монголоор дайрах байгалийн хийн хоолойн чиглэл амьдрал дээр хэрэгжихгүй

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Газпром” компанийн тэргүүн Алексей Миллертэй уулзахдаа Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан Ямалаас БНХАУ-д хий нийлүүлэх асуудлыг судалж үзэхийг үүрэг болгосон талаар “TASS" агентлаг мэдээлсэн.

 

ОХУ-ын Төрийн тэргүүний хэлснээр, баруун чиглэлээр хий нийлүүлэхэд шаардлагатай нөөцийг бүрдүүлэхийн тулд Эрхүү муж, Красноярскийн хязгаар болон Ямал дахь хийн нөөцийг шалгах шаардлагатай. Мөн хэрэгжүүлэх бүрэн боломжтой аж. “Сибирийн хүч” (Sila Sibiri) хий дамжуулах хоолойгоор ирэх арванхоёрдугаар сарын 1 -нээс эхлэн Оросын хийг Хятадад нийлүүлж эхэлнэ гэдгийг “Газпром”-ын тэргүүн мэдээлсэн. 

Хий экспортлогч дэлхийн хамгийн том орноос хамгийн том импортлогчид нийлүүлж байгаа учраас энэ нь түүхэн үйл явдалд тооцогдоно гэдгийг ч Алексей Миллер онцлоод байгаа юм.

Ерөнхийдөө Орос Хятад руу өнөөг хүртэл байгалийн хий нийлүүлсээр ирсэн. Москва 2014 онд Хятад руу зүүн чиглэлийн “Сибирийн хүч" хоолойгоор байгалийн хий нийлүүлэх тухай түүхэн гэрээг үзэглэсэн билээ. 

Тус хоолойгоор Зүүн Сибирийн (Якутын Чаяндын болон Эрхүү мужийн Ковыктийн) орд газруудаас байгалийн хийг Оросын дотоодын зах зээлд нийлүүлэхээс гадна Хятад руу экспортлох юм. Байгалийн хийн хоолойг өнгөрсөн гуравдугаар сард албан ёсоор барьж дуусгасан. Эхний нийлүүлэлтийг 2019 оны сүүлээс эхлэхээр товложээ. Гэрээний дагуу зөвхөн “Сибирийн хүч" дамжуулах хоолой Хятад руу жил бүр 38 тэрбум шоо метр буюу 30 жилийн хугацаанд 400 тэрбум ам.долларын байгалийн хий нийлүүлэх аж.

Харин одоо Хятад руу баруун чиглэлийн “Сибирийн хүч-2” хэмээх хоёр дахь хийн хоолойн тухай ярьж эхэллээ. Гэхдээ энэ талаар одоо л ярьж эхэлж байгаа юм биш. Баруун чиглэлээр буюу Алтайгаар дамжуулан Хятад руу хий нийлүүлэх асуудал 15 жил яригдаж байгаа ч хэрэгжээгүй байна.

Владимир Путиний Монголын нутгаар дамжуулах боломжтой эсэхийг судалж үзэхийг үүрэг болгосон хийн хоолой бол “Сибирийн хүч-2” юм. “Сибирийн хүч-2” хийн хоолойн дэд бүтцийн талаар хоёр тал ярилцаж, тохирсон ч барилгын ажлын бодит төлөвлөгөө одоо ч бэлэн болоогүй байгаа юм.

Өнгөрсөн жилийн Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар төрийн өмчит хийн компаниуддаа хандаж, “Сибирийн хүч-2" хийн хоолойг барих хэлэлцээрийг дахин эхлүүлэх үүрэг өгсөн. Ерөнхийдөө Газпромын хувьд “Сибирийн хүч-2” хоолойг барих сонирхол их байгаа. Учир нь “Nord Stream 2” хийн хоолойн бүтээн байгуулалт Европын орнуудын эсэргүүцэлтэй тулгарч нэлээд хойшлов.

Харин Хятадын хувьд хүн ам бага суурьшсан баруун хэсэгтээ биш, хүн ам шигүү суурьшсан дорнод хэсэгт хий хэрэгтэй байгаа гэж зарим шинжээчид үздэг. Үүнтэй холбоотойгоор Хятад хий хуваарилах нэмэлт хийн хоолойг барьж болох хэдий ч "Газпром"-оос үнээ буулгахыг хүснэ гэсэн таамаг ч байдаг. Тус хоолойгоор Ямал-Ненецийн автономит тойргоос Алтайн хязгаараар Хятадын баруун өмнөд нутаг руу жилд 30 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлэхээр төлөвлөсөн юм.

Вашингтон хот дахь Стратеги, олон улсын судалгааны төвийн эрчим хүч, аюулгүй байдлын мэргэжилтэн Эдвард Чоу "Оросын хийг худалдаж авах нь Монголд мэдээж ашигтай. Гэвч Монголоор өнгөрөх байгалийн хийн хоолойн чиглэл амьдрал дээр хэрэгжих үндэсгүй. Учир нь Дорнын эдийн засгийн энэ удаагийн форумд Москва, Бээжин “Сибирийн хүч-2” байгалийн хийн хоолойн асуудлаар хэлэлцэж дууссанаа зарласан.

Хэдийгээр яриа хэлэлцээнд ямар нэг өөрчлөлт ороогүй байгаа ч миний бодлоор БНХАУ “Алтай” төслийг илүүд үзэхгүй байх” гэжээ. “Монголоор дамжуулан нийлүүлэлт хийх маршрут нь тээвэрлэлт болон бусад нөхцөл байдлын хувьд илүү үр дүнтэй байх бол “Алтай” буюу “Сибирийн хүч-2” төслөөр нийлүүлэлт хийх нь Хятадын хамгийн өндөр хэрэглээтэй зах зээлд байгалийн хийг хүргэж чадахгүй, үр ашгийн хувьд алдагдалтай байх юм.

Харин ОХУ-ын хувьд “Алтай” төсөл нь илүү өгөөжтэй.

Учир нь баруун Сибирь дэх Оросын хамгийн том орд газрыг “Алтай" төсөл дайран өнгөрч байгаагийн зэрэгцээ Европ руу нийлүүлэх боломж нь нээгдэх юм. Ингэснээр ОХУ-ын байгалийн хийн өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Харин БНХАУ-ын хувьд “Алтай” төсөл ямар ч ашиггүй гэж Эдвард Чоу дүгнэжээ.

Чиндаогийн дээд хэмжээний уулзалтын үеэр Хятадын талаас Монголыг эдийн засгийн коридор болохыг дэмжиж буйгаа илэрхийлсэн ч “Сибирийн хүч-2” хийн хоолойг Монголоор дамжуулах тал дээр тодорхой байр суурь илэрхийлэхгүй байгаа юм.

"Үндэсний шуудан" сонин

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Z (103.57.94.180)
    Hudlaa vum bnadaa hiin hooloi damjuulah
    2019 оны 09 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ 2 мин Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг онцгой комисс хэлэлцлээ 3 мин Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа 4 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа 6 мин Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 7 мин Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ 8 мин XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна 9 мин Канадын Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна 9 мин Amazon компанийн “Kuiper” төсөл анхны 27 хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө 11 мин Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа 12 мин Монгол Улс эмнэлзүйн нэр томъёоны олон улсын байгууллагын албан ёсны гишүүн боллоо 13 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 1 цаг 48 мин Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ 2 цаг 8 мин “Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ 2 цаг 18 мин Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна 2 цаг 23 мин 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган замыг чөлөөлжээ 2 цаг 29 мин Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг нь болсон 2 цаг 34 мин Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 6 цаг 9 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 6 цаг 13 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 6 цаг 14 мин
iИх уншсан
Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top