2025 оны нэгдүгээр улирлын байдлаар хүүхэд "Суррон" унаж зам тээврийн хөдөлгөөнд оролцсоны улмаас нийт 11 осол бүртгэгдэж, 15 хүүхэд өртсөн байна. Энэ нь 2024 оны мөн үетэй харьцуулахад осолд өртсөн хүүхдийн тоо 60 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
Осолд өртсөн хүүхдүүдийн хувьд:
-
6 хүүхэд хөнгөн,
-
5 хүүхэд хүндэвтэр,
-
1 хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна.
Насны ангиллаар авч үзвэл:
-
17 настай хүүхдүүд 46.7 хувь,
-
16 настай хүүхдүүд 20 хувь,
-
15 настай хүүхдүүд 26.7 хувь,
-
14 настай хүүхдүүд 6.7 хувийг эзэлж байна. Мөн осолд өртсөн хүүхдүүдийн 9 нь эрэгтэй, 6 нь эмэгтэй байжээ.
Осол гарах нөхцлийг үзвэл:
-
11 хүүхэд автомашины зам дээр,
-
2 хүүхэд явган хүний гарцаар гарах үедээ,
-
2 хүүхэд явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарах үедээ осолд орсон байна.
Стандарт хэмжил зүйн газраас баталсан журмын дагуу "Суррон" төрлийн хэрэгслээр 18 насанд хүрсэн, жолоодох эрхийн А үнэмлэхтэй хүн замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрсөн бөгөөд дараах шаардлагыг хангасан байх ёстой:
-
Улсын бүртгэлд бүртгүүлсэн байх,
-
Улсын дугаар авсан байх,
-
2 талдаа тольтой байх,
-
Тоормосны бүрэн бүтэн байдлыг хангах,
-
Нийтийн тээврийн эгнээ болон замын баруун захыг ашиглахгүй байх,
-
Шөнийн цагаар буюу 22:00-06:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохгүй байх,
-
Анхааруулах дуут дохиотой байх,
-
Хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх,
-
Зөвхөн замын зорчих хэсгийн баруун гар талаар явах.
Иймд эцэг эхчүүд 18 нас хүрээгүй хүүхдийг суррон унаж замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг, мөн замын хөдөлгөөнд оролцоход үүсэх эрсдэлийн талаар сайтар ойлгуулж анхааруулахыг албаныхан зөвлөж байна.
Эх сурвалж: Стандарт хэмжил зүйн газар, Зам тээврийн ослын судалгаа