Нийслэлд эзэнгүй, золбин нохдыг барьж асрамжлах газар байршуулах, заримыг нь энэ сарын 28, 29-нд устгах ажиллагаа явагдаж буйтай холбогдуулан Богд уул руу өнөө, маргаашдаа гарахгүй байхыг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдэд зөвлөлөө.
Мөн иргэд тэжээвэр нохойгоо байнга хараа хяналтдаа байлгаж, бусдад гэм хор учруулахаас урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлэхийг сануулсан байна. “Мал, амьтны эрүүл мэндийн тухай" хуульд зааснаар нохойгоо уяагүй байлгаснаас үүдэн гарах аливаа хохирлыг нохойны эзэн өөрөө бүрэн хариуцах үүрэгтэй. Урьдчилсан судалгаагаар Улаанбаатар хотод эзэнгүй 1000 орчим нохой, муур байгаа гэж тооцоолсон байна.
Эх сурвалж: Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа, НЗДТГ, НОБГ