x

Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг нь болсон

Ардчилсан намын бүлгийн хурлаар Ерөнхий сайдыг УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас уучлалт гуй гэсэн шаардлага гаргасан. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Жаргалсайханаас тодруулжээ.

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн гишүүн Ж.Баярмаатай чуулганы хуралдаан дээр зүй бус харьцсан гэж танай намын бүлэг дээр хэлэлцсэн юм байна. Бүлгийн хурлаар хэлэлцээд ямар шийдэлд хүрсэн бэ?

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурлаар энэ асуудлыг авч хэлэлцлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өнгөрсөн баасан гаригийн хуралдааны үеэр хэлсэн үг нь зөвхөн Ж.Баярмаа гишүүнтэй холбоотой асуудал биш юм. Энэ бол бүхэлдээ УИХ-ыг үл хүндэтгэсэн, түүний гишүүний Үндсэн хуульд заасан бүрэн эрхийг үгүйсгэсэн, ард түмний элч, төлөөлөгч гэдэг агуулгыг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэлбэр.

Манай намын бүлэг УИХ-ыг үл хүндэтгэсэн, Засгийн газар нь УИХ-ын өмнө ажлаа тайлагнаж, хариуцлага хүлээнэ гэдэг Үндсэн хуулийн суурь зарчмыг зөрчсөн гэдэг дүгнэлтэд хүрсэн.

Цаашид УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах, парламентат ёсыг сэргээн тогтоохын тулд АН-ын бүлгийн гишүүд санаачилгатай ажиллаж байна. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээр ахлуулсан УИХ-ын үйл ажиллагааг сайжруулах хуулийг АН-ын бүлгийн бүх гишүүд гарын үсэг зурж дэмжсэн. Тиймээс уг хуулийн төслийг өргөн барихаар бэлтгэж байна. Энэ бол маш чухал асуудал. Мөн Ерөнхий сайдыг УИХ-ын чуулганы танхимд өөрийн биеэр Монголын ард түмэн, УИХ, Ж.Баярмаа гишүүнээс уучлалт гуйх шаардлага тавьсан.

-Танай намын бүлгээс гаргасан шаардлагад Ерөнхий сайд уучлалт гуйхгүй бол байнгын хороо, чуулганы хуралдаанд суухгүй гэсэн байсан. Гэвч үүнийг хүмүүс хоёр талтай хүлээн авч байна. Улсын ажил явах ёстой гэж байна шүү дээ. Тиймээс шаардлагадаа арай өөр зүйл тусгаж болоогүй юу. Яагаад заавал ингэж шийдсэн юм бэ?

Улсын ажил явах ёстой. Гэхдээ улсын ажил зөв явахын тулд УИХ, Засгийн газар өөр, өөрийн байх ёстой зарчим, байр суурь дээрээ байх ёстой. Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим. Ерөнхий сайд нь, Засгийн газрын гишүүд нь УИХ-ын гишүүдийг загнаж зандардаг, янз бүрийн үгээр дайрч доромжилдог байж таарахгүй. Байдал ийм байгаа учраас иргэд, олон нийт УИХ-ыг Засгийн газрын хуулийн хэлтэс болчихлоо гэж шүүмжилж байна. Улсын ажил явах ёстой, гэхдээ бас зөв явах ёстой гэдгийг дахин хэлье. УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага, ард түмний төлөөлөл. Энэ зарчим алдагдвал бүх зүйл буруу тийшээ явна, хэлж засах хүн байхгүй болно.

-Энэ асуудлаар танай намын бүлгийн зүгээс Үндсэн хуулийн Цэцэд хандах уу?

Үндсэн хуулийн Цэцэд хандах асуудлыг энэ удаагийн бүлгийн хурлаар яриагүй. Хэрэв Ерөнхий сайдыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл Цэцэд хандах эрх нь УИХ-ын гишүүн Ж.Баярмаад ч, иргэдэд ч бий.

-УИХ-ын даргыг ийм нөхцөлд парламентын гишүүнээ хамгаалж чадаагүй гэж буруутгах хүмүүс ч байна. Энэ тал дээр юу хэлэх вэ?

УИХ-ын дарга бол УИХ-ын чуулганы дэгийг сахиулах хуулиар хүлээсэн үүрэгтэй албан тушаал. Д.Амарбаясгалан дарга УИХ-ын гишүүний бүрэн эрхийг үгүйсгэж байхад тухайн үед нь таслан зогсоогоогүй эс үйлдлээрээ өөгшүүлсэн явдал гэж харж байгаа. Өнөөдрийн АН-ын бүлгийн хурлаас гарсан шийдвэрт мөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ерөнхий сайдыг уучлалт гуйх асуудлыг зохион байгуулах ёстой гэж тусгасан.

-Ардчилсан намын гишүүд дэмжигчдээс та бүхнийг хамтарсан засгаас гар гэсэн шахалт ирж байгаа гэдэг үнэн үү. Ер нь АН одоо засгаас гарах нь зөв үү?

-Би тойргоос сонгогдсон гишүүний хувьд орон нутагтаа ажиллаад ирлээ. Зөвхөн Ардчилсан намын гишүүд ч биш, сонгогчид ч энэ асуудлыг хөндөж, шүүмжилж байна. Хамтарсан засаг байгуулагдах үед олон жил улстөржиж гацсан асуудлууд шийдэгдэж, эдийн засаг сэргэх юм байна гэсэн хүлээлт өндөр байсан. Харамсалтай нь өнөөг хүртэл бодит үр дүн муу байна. Цаашид хамтарсан Засгийн газрын гэрээг дүгнэх шаардлагатай.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Mongol (66.181.160.19)
    Ardchilal yrisan anarhistuud mongol ulsad heregtei yum buhniig shantaaj hiij zogsooh huviin umch nereer hulgain umchuu hamgaalah hunii erh nereer busdiin erhiig zurchhuus uur yuch hiidegguil baihgui yu.. ed uuchlalt guih soyoltoi yum bol ter namiihaa lider erunhiilugch erunhii said shadar said huuli zuin said batlan hamgaalhiin said baisan nuursnii hulgaich elbegdorj saihanbileg bayrtsogt temuujin ajnai baterdene naraasaa ehleed buh ard tumneesee uuchlalt guilgaad namaasaa zailuulchih tegeed ar deer ni busdiin buzriig yri...
    2025 оны 04 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ 2 цаг 14 мин Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг онцгой комисс хэлэлцлээ 2 цаг 15 мин Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа 2 цаг 16 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа 2 цаг 17 мин Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 2 цаг 19 мин Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ 2 цаг 20 мин XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна 2 цаг 21 мин Канадын Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна 2 цаг 21 мин Amazon компанийн “Kuiper” төсөл анхны 27 хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө 2 цаг 22 мин Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа 2 цаг 23 мин Монгол Улс эмнэлзүйн нэр томъёоны олон улсын байгууллагын албан ёсны гишүүн боллоо 2 цаг 25 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 4 цаг 0 мин Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ 4 цаг 20 мин “Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ 4 цаг 30 мин Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна 4 цаг 35 мин 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган замыг чөлөөлжээ 4 цаг 41 мин Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг нь болсон 4 цаг 46 мин Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 8 цаг 21 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 8 цаг 25 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 8 цаг 26 мин
iИх уншсан
Долгион бид хоёр Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top