x

Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцлага тооцох вэ?

Нийслэлийн хамгийн урт гүүр гэх тодотголтой Яармагийн гүүрийг тойрсон авлига, албан тушаалын хэрэг эрх мэдэлтнүүдийг эвгүйтүүлж эхэллээ. 2022 онд тендер нь зарлагдсан цагаасаа л албан тушаалтнуудын гар хөл оролцсон нь тодорхой болж байсан юм. Нийт 780 метр бүхий дөрвөн хэсэг бүхий төмөр бетонон гүүрийг барихад 78,9 тэрбум төгрөгийн тендер зарлахад “Мотор сервис” ХХК нь ялж байжээ.

Тендерт таван компани өрсөлдөж, хоёр компани нь “Мотор сервис” ХХК-иас бага үнийн санал өгсөн боловч тэдний саналаас даруй 2,8 тэрбумаар илүү үнэ хэлсэн “Мотор сервис” ХХК-д өгсөн нь анхнаасаа тус компанид өгөх тохиролцоо хөшигний ард аль хэдийнэ хийгдсэн гэж хардахад хүргэж байгаа юм. Гэсэн хэдий ч “Мотор сервис” компанид өгсөн 77,8 тэрбум төгрөг чамлалттай санагдсан бололтой, элдэв янзын нэмэлт зардал нэхсээр эрхэлж авсан баримт нотолгоог Нийслэлийн дотоод аудитын холбооноос шалгаж тогтоосон байдаг.

Гүүрийн эхлэл болон төгсгөлд хийгдэх газар шорооны ажлын санхүүжилт болох  741,743 сая төгрөгийг  Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр, ахлах нягтлан бодогч Г.Энх-Амгалан нар “Тотал инж” ХХК болон “Мотор сервис” ХХК-д давхардуулан олгожээ. Долоон сая биш 700 сая төгрөг давхардуулан олгож байгааг санаатай үйлдэл гэхээс өөрөөр тайлбарлах аргагүй. Төсвийн тухай хуулийг ноцтой зөрчсөн дээрх зөрчилд нь ямар ч хариуцлага тооцоогүй учир тэд даварсаар өнөөдрийг хүртэл “Мотор сервис” компанид элдэв нэмэлт зардал нэрээр их хэмжээний мөнгийг  удаа дараа шилжүүлсээр байгаа нь хачирхалтай.

Газар шорооны ажлыг "Тотал инж” ХХК гүйцэтгэх гэрээтэй атал ямар учраас “Мотор сервис” ХХК руу шилжүүлээд, төсвийн мөнгийг дур мэдэн зарцуулсан тус компани өнөөдрийг хүртэл дээрх мөнгийг буцаан төлөхгүй байхад хариуцлага тооцохгүй даврааж байгаагийн цаана хэн гээч эрх мэдэлтэн  тэднийг хаацайлж байна вэ?

Анх 2022 оны тавдугаар сарын 20-нд  Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас “Мотор сервис” ХХК-тай гэрээ хийхдээ гүүрийн барилга угсралтыг “Мотор сервис” ХХК, авто замын барилга угсралтыг “Тотал инж” ХХК хийж гүйцэтгэн 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгөхөөр болжээ. Удаа дараа шалтаг тоочиж, гэрээгээ зөрчиж, “Мотор сервис” ХХК-ийн хариуцлагагүй байдлаас болж  хойшилсоор хоёр жил гаруйн дараа нээлтээ хийжээ. Гэвч өнөөдрийг хүртэл бүрэн гүйцэд хүлээлгэж өгөлгүй, нэмэлт зардлууд нэхэмжилсээр суудаг гэнэ. Бүр болоогүй, 780 м гүүрээсээ 150 м гүүр нь сох дутчихсан аж. Төсөвт өртгөө тооцоолж гаргаж өгөхдөө 17 тэрбум төгрөгийн тооцоог гаргаж өгсөн баримт нь  байсаар байхад харин гүүр нь ор сураггүй алга болчихсон нь гайхалтай.

Зам гүүрийн мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар, дөрвөн хэсэг бүхий 780 метр урт төмөр бетонон гүүр нь  хоорондоо салшгүй холбоотой хийгдэх байтал 150м нь ор сураггүй алга болсон нь гайхашиг болоод байна. Хамгийн ноцтой нэг зүйл бол 2023 оны 7 дугаар сард болсон үерийн улмаас урссан түр зам болон байгууламжийн эвдрэлийг засварласан хэмээн арматур хэлхээсийг нэмэлтээр оруулсан байна. Ингэхдээ нэмэлт арматур хийгдсэн эсэх, хаана ямар хэмжээтэй, хэрхэн орсон талаар дэлгэрэнгүй тооцоолол мэдээлэл огт байхгүй байгаад мэргэжлийн хүмүүс санаа зовж байна. Гүүрийн гол багана бол арматур хэлхээсүүд бөгөөд даац болон голын урсгалын хүч, хурдыг тооцоолж, хамгийн чанартайг хийх ёстой.

Гүүрэн дээр осол гарвал хичнээн олон хүн нэг дор нас барж, хүүр болдгийг гадаадын олон улсын жишээнээс бид хардаг. Гэтэл үерт урссан гэх шалтгаанаар арматур хэлхээс нэмнэ гэж нэмэлт зардал гаргуулсан ч үүнийг хийсэн эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд хэрвээ  чанар муутай арматур хэлхээсээр хийсэн бол хэзээ ч нурж магадгүй аюул ойрхон байгаа гэсэн үг. Нийслэлийн дотоод аудитын холбооноос гаргасан дүгнэлтэд, “Мотор сервис” ХХК-тай холбоотой цөөнгүй зөрчлүүд илэрсэн бөгөөд  өнөөдрийг хүртэл энэхүү хэнэггүй, хайнга компани  төсвийн мөнгийг ч буцаан төлдөггүй, гүүрийн ажлаа гүйцэд хүлээлгэж өгдөггүй гүрийсээр байгаа нь гайхалтай.

Нийслэлийн хамгийн урт бөгөөд чанаргүй гүүрээр гарах гэсэн биш нэлээд олноороо хүүр болон хувирах аюул нийслэлчүүдэд маань нүүрлээд байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.190.200)
    тэнэгүүд өөрсдийнхөө хөрөнгийг хулгайлаад өөрсдөө л хохирно биздээ.гуйлгачин байхдаа таарсан гуйлгачин сэтгэлгээтэй новшнууд.
    2025 оны 04 сарын 24 | Хариулах
  • Ганболд (66.181.191.176)
    Хууль хяналтын байгууллага нь ийм зүйл дээр ажирдаггүй юм уу. Эсвэл ийм зүйлийг ойлгоод шалгах чадалтай толгойтой боловсон хүчингүй болчихсон юм уу.
    2025 оны 04 сарын 24 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 19 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 20 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 21 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 22 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 25 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 1 цаг 58 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 2 цаг 11 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 2 цаг 43 мин Чухал элементийн хайгуул, олборлолтын талаар санал солилцов 2 цаг 54 мин Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин авлигын хэрэгт буруутгав 3 цаг 2 мин Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцлага тооцох вэ? 3 цаг 35 мин Б.Асадыг Сирийн талд шилжүүлэн өгөхөөс татгалзжээ 3 цаг 59 мин “The MongolZ” багийн тоглогч, их мастер Б.Мөнгөнтуул XI байрт жагслаа 4 цаг 6 мин Истанбулд газар хөдөлсний улмаас 200 гаруй хүн гэмтэж бэртжээ 4 цаг 12 мин Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийг энэ сард олгоно 4 цаг 18 мин Ачааны автомашин суудлын автомашинтай мөргөлджээ 4 цаг 24 мин МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? 4 цаг 33 мин Түлш нийлүүлэх 20 жилийн хэлэлцээрийг Засгийн газарт буцаав 6 цаг 18 мин Д.Трампын татварын эсрэг хамтран тэмцэхийг уриалжээ 6 цаг 31 мин АНУ: Жижиг зөрчил гаргасан оюутнуудын F-1 визийг хүчингүй болгожээ 6 цаг 39 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top