Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр Монгол Улс эмнэлзүйн нэр томъёог хөгжүүлэгч олон улсын нэр хүндтэй байгууллага болох SNOMED International-ийн албан ёсны гишүүн болжээ.
Тус яам эрүүл мэндийн төрөлжсөн мэдээний санг хөгжүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний өгөгдлийг олон улсын ангилал, кодчлолын дагуу цуглуулж, боловсруулах зорилгоор уг байгууллагад нэгдсэн байна.
Байгууллагын гишүүн болсноор Монгол Улс эмнэлзүйн нэр томьёоны өгөгдлийн санг эх орондоо нэвтрүүлэх арга аргачлалд суралцаж, уг үйл явцыг системтэй, алдаа багатайгаар хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.