Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлснээр улаанбурхан өвчний 955 батлагдсан тохиолдол бүртгэгдээд байна. Эдгээрээс 230 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 61 хүн гэрээр эмчлүүлж байгаа бөгөөд 664 хүн бүрэн эдгэрсэн байна. Одоогоор 20 сэжигтэй тохиолдол, 11539 хүн ойрын хавьтлаар бүртгэгджээ.
Улаанбурхан өвчин халдварлалт өндөртэй боловч вакцинаар бүрэн сэргийлэх боломжтой халдварт өвчин юм. Одоогоор өвчний голомт ерөнхий боловсролын сургуулиудад бүртгэгдэж буй тул хамт сурдаг, ажилладаг хүүхэд, иргэд улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг хамгаалахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлэх шаардлагатайг онцолсон бөгөөд нэмэлт мэдээлэл, лавлагааг 89016199 болон 75 103 100 утсаар авах боломжтой юм.
Эх сурвалж: Халдварт өвчин судлалын үндэсний төв