Сонгуулийн өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ С.Зоригийн аллага, Ц.Элбэгдоржийн мафийн тухай ярьж, хүүхэд айлгадаг байлаа. Ерөнхийлөгч асан эцэст нь "Би чиний толгойд түрээсгүй оршино. Би бол чиний Библи" гэж хэлээд мад тавьж байв.
Тэгвэл Ерөнхий сайдын толгойд түрээсгүй оршдог бас нэгэн эрхэм гарч ирсэн нь сайд асан С.Баярцогт болов. Баасан гаригийн нэгдсэн чуулган, Засгийн газрын цаг дээр нөхрөөс асуулт асуусан Ж.Баярмаа гишүүнийг "Баярцогт гишүүн ээ" хэмээн ташаарсан нь түүний тод илрэл болов. Айсан хүнд аргал хөдөлнө гэдэгчлэн Л.Оюун-Эрдэнийг айлгавал С.Баярцогт гарч ирдэг бололтой юм.
Ж.Баярмаа гишүүнийг "Залуу хүн байж" гэж ирээд загнасан Ерөнхий сайдын бичлэг өнгөрсөн амралтын өдрүүдийн гол дуулиан байлаа. Тэгж яривал нас болоод улс төрд зориулсан он жилүүдээрээ Ж.Баярмаа нь илүүрхэж байна. Тэгээд С.Баярцогтоор айлгаж оноо авах гэсэн Ерөнхий сайд соошлаар өөрийгөө зодуулаад дуусав. Парламентыг үл хүндэтгэсэн ёс зүйгүй үйлдэл хийлээ хэмээн буруутав. Ж.Баярмаа гишүүний рейтинг ч суга дэвшив. Ийм нөхцөл байдлыг "нүд рүүгээ хуруугаа хийх" гэдэг шиг.
Сэтгэгдэл (3)