x

Ирландын хямралын Монгол тусгал

ИРЛАНД, 2008 ОН

АНУ-д орон сууцны зээлийн хэт хөөсрөлөөс улбаалж Лэймон Бродерс банк дампуурснаас хоёр долоо хоногийн дараа, 2008 оны 9-р сарын 29-ний шөнө дөлөөр Ирландын том банкуудын эзэд Засгийн газрынхаа гишүүдтэй яаралтай уулзав.

2000-аад оны эхээр Ирландад ч бас барилгын салбарын тэсрэлт болж, олон орон сууц баригджээ. Банкууд барилгын компаниуд, орон сууц худалдан авагчдад маш ихээр зээл олгож байлаа. Америкийн хямрал Ирландад нөлөөлж банкууд сандарч эхлэв. Ялангуяа Анго – Айриш гэх эрсдэлийг нь харгалзахгүй шахуу хамгийн их зээл олгосон банк хүнд байдалд оров. Энэ банк орон сууц худалдан авахад бараг бүх зээлээ олгож, зээлийн эргэн төлөлт удаашраад, хэвийн үйл ажиллагаанд нь өдөрт 1 тэрбум евро шаардагдах болов. Бусад банкууд ч хүндэрч, энэ банкинд ямар ч мөнгө зээлэхээс татгалзжээ. Ийнхүү хэдэн том банк нийлж Ирландын Засгийн газрыг яаралтай баталгаа гаргаж өгөхийг тэр шөнө хүсжээ.

Засгийн газар шөнөжин хуралдаж өглөөний 6 цагт Европын Холбоотой зөвшилцөж, бүх банкны өр төлбөрт Засгийн газар баталгаа өгөхөө төдөлгүй зарлав. Ирланд нь 160 тэрбум еврогийн ДНБ буюу эдийн засагтай, харьцангуй жижиг орон атлаа 324 тэрбум еврогийн баталгаа гаргаж, 9-р сарын 30-ны өглөө банкуудад 50 тэрбум евро байрлуулжээ.

Төсөв нь эерэг үлдэгдэлтэй байсан энэ улс, тэр өдөртөө 32 хувийн төсвийн алдагдалтай, Евро бүсийн 3 хувийн шаардлагаас даруй 10 дахин хэтэрч орхив. ДНБ-ний 40 хувьтай тэнцэж байсан Засгийн газрын өр нь шууд л хоёр дахин өсөж, 80 хувь болчихов. Ганц шөнийн дотор шүү.

Банкууд хэт том болчихсон учир нэг нь унавал эдийн засгаа бүтнээр нь нураахаар байв.

Төр нь банкаа аварсан ч, одоо төрийг өөрийг нь аврах шаардлага тулгарч Европын холбооноос тусламж гуйв. Ирландын төрийг аврахын тулд Европын холбоо, ОУВС хамтран хатуу нөхцөл, өндөр хүүтэй зээл тулгав. Төрийг нь Засгийн газар нь биш гадаадаас удирдах болов.

Хувийн бизнесийн муу зээлийн төлбөр нь иргэдийн толгой руу шилжиж, өндөр татвар, алдагдалтай төсвөөсөө өнөөг хүртэл энэ улс бүрэн салж чадаагүй, эдийн засаг, улс төрийн хямрал нь үргэлжилсээр байна.

Жижиг орны банк эдийн засгаасаа хэт томорвол, ялангуяа дотоод засаглал нь муу, санхүүгийн тэнцэлдээ “давс, хужир нэмдэг” бол төр засгаа, улс орноо дампууруулдаг болохыг Ирландын энэ жишээ тод харуулж байна.

МОНГОЛ, 2018 ОН

2010-аад оны эхээр уул уурхайн салбарын огцом өсөлтийн үеллийг дагаад монголын эдийн засаг хоёр оронтой тоогоор үсрэн томров. Эдийн засгийн халалт барилгын салбарт шууд тусч, үл хөдлөх үндсэн хөрөнгийн зах зээл хөөсөрч эхлэв. Улаанбаатар хотын бүх хэсэгт олон арван орон сууц болон оффисын барилга уралдан сүндэрлэж байлаа.

Банкууд ч барилгын төслүүдэд жилийн 20 хувийн хүүтэй зээл өрсөлдөн олгож байлаа. Үүнтэй зэрэгцээд монголын Засгийн газар гадаадын хөрөнгийн биржид бонд гарган гурван тэрбум ам долларын өр тавьж [Хөгжлийн банк, Чингис, Самурай, Дим Сам бонд зэрэг], төр засгийн шийдвэр гаргагчид нь өөрсдийн компаниудаараа хуваагаад авчихав.

Барилгын үнэ өндөр, дундаас дээш орлоготой иргэд, дундаас дээш чадалтай компаниудад зориулагдсан байлаа. Нийтийн хөрөнгө, түүний эзэмшил, ашиглалттай холбоотой хууль журам боловсронгуй болоогүйг далимдуулж газрын болон барилга барих, дэд бүтцэд холбох зэрэг тусгай зөвшөөрлийн авлигын ханш огцом өсч, барилгын үнэ нь тэнгэрт хадсаар, төдөлгүй борлуулалт нь сааран таг зогсов.

Банк ба барилгын компаниудын лоббигоор Төв банк нь, Засгийн газартайгаа хуйвалдан “санамж бичиг” гэгчийг зурж, үгсэн зах зээлээс 2.5 дахин бага буюу 8 хувийн хүүтэй орон сууцны зээл олгож эхлэв. Төв банк нь цаасан мөнгө хэвлэж, нийтдээ 3.8 их наяд төгрөг эргэлтэнд оруулав. Энэхүү хөнгөлөлттэй зээлийг зарласны дараа, байрны эрэлт хоёр дахин нэмэгдэж, байрны үнэ ч хоёр дахин өсөв.

Засгийн газар нь ийнхүү орон сууцны хөнгөлөлттэй зээл, үнэ тогтворжуулах бусад хөтөлбөрөө үргэлжлүүлэхийн тулд дотоодын зах зээл дээрээс арилжааны банкны хадгаламжийн хүүгээс ч дээгүүр, жилийн 17 хувийн хүүтэй бонд босгов. Төдөлгүй улсын төсвийнх нь алдагдал эдийн засгийнхаа 15 хувьд хүрч, төсвийн орлогын дөрөвний нэг нь гадаад, дотоод өрийн зөвхөн хүүгийн төлбөрт явах болов.Төгрөгийн ханш хоёр дахин унав.

Монголын эдийн засаг үндсэндээ дампуурч, ОУВС-аас ахиад л аврал гуйхад хүрчээ.Тусламжийн, бага хүүтэй зээлээр, өндөр хүүтэй зээлүүдээ барагдуулах болсноор төсвийн алдагдал хоёр дахин буурч 8 хувьд хүрсэн нь, хэвийн эдийн засагтай орнуудын 3 хувьд хүртэл бас л зайтай хэвээрээ байна. Гадаад өрийн хэмжээ нь нэмэгдсээр байна.

Банкуудын лобби төр засагт улам хүчтэй болсоор байна. Улс төрийн намуудын гол санхүүжүүлэгч, сонгуулийн өндөр зардлыг спонсордох болсон тодорхой банкуудын эрх мэдэл улам өсч, төр засгийг бүх шатанд нь өөрийн дураар удирдах болов. Засгийн газраар зээлийн баталгаа гаргуулж төрийн хөрөнгийг ил далдаар эрс бага үнээр худалдан авч, улмаар эдийн засгийн сор үйлдвэр, обьект, үнэ цэнэтэй газруудыг ээлж дараалан, уралдан эзэмших боллоо. Төрийн гурван засаглалын харилцан тэнцвэртэй, харилцан хянах зарчим алдагдаж бүгд л сонгогчдодоо биш, спонсорууддаа үйлчлэх боллоо. Шүүхийн шийдвэрийг таамаглахад улам хэцүү болж байна.

ГАРЦ

Төв банкны үзэж буйгаар монголын банкуудын үйл ажиллагааг ил тод болгох, хэт өндөр байгаа зээлийн хүүг бууруулах гарцыг арилжааны банкуудын чанаргүй зээлийг салгаж, хөрөнгийн удирдлагын төрийн компани байгуулах явдал гэнэ. Солонгост 1998 оны хямралын дараа чанаргүй зээлийн хөрөнгийг цуглуулан төрийн компани байгуулан удирдсан ч, түүнийгээ гадаадын банк, санхүүгийн үйлчилгээг оруулахтай зэрэгцүүлэн хийсэн учир амжилттай болсон юм.

Мөн арилжааны банкуудын хяналтыг эрс дээшлүүлж, засаглалыг нь сайжруулахын зэрэгцээ, арилжааны банкуудыг банкнаас бусад бизнесээс нь тусгаарлах, төсвийн татаасаар явуулж буй орон сууцны хөнгөлөлттэй зээлийг зогсоох шаардлагатай байна. Зөвхөн ингэж л орон сууцны үнэ өрсөлдөн буурч, хөрсөндөө бууж, түгжсэн хөрөнгө эргэлтэнд орж, эдийн засгийн гацаа гарах юм. Барилгын компаниуд ч зах зээлийн эрэлтэд тохирсон хотхон барихад хүрч, төвийн төвлөрөл багасах ажээ.

Нийтлэлч Д.Жаргалсайхан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2 цаг 23 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 3 цаг 34 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 4 цаг 26 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 4 цаг 34 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 4 цаг 58 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 5 цаг 43 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Өчигдөр 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Өчигдөр 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Өчигдөр 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top