x

Цовдолтол нь тэмцэнэ ээ!

Миний "Цаазалчихаад шүүддэггүй, шүүчихээд цаазалдаг юм ногоон малгайтнууд аа!" хэмээх нийтлэлд өсөрхсөн Батсайхан тун хурдан хариуг нь барьжээ. Тэр хариу бүтээлийг уншигч олондоо толилуулъя.

Миний хүүд оффшорын данс гэдэг нь байгаад түүнд мөнгө байдаг юм бол нэг цент ч дутаалгүй Нируны Батсайхан болон АТОЗ-ын "сахал" Батчулуунд хураалгахсан. Тэгээд зогсохгүй Батсайхан, "сахал" Батчулуун нарын хүсээд байгаа шүүхгүй цаазалдаг "цаазын тавцан"-д сайн дураараа очиж толгой тавьж өгнө өө.

Даанч оффшорын мөнгө гэж байхгүй. Үүнийг Монголын шүүх тогтоосон! 

Гэтэл намайг гутаахын тулд ийм "зурагт хуудас"-ыг Батсайхан, Батчулуун нар мөн ч их тарааж массын тархи угаасан. Үүнийг нь үзсэн, намайг 30 жилийн турш "үхээсэй" гэж залбирсан хөгшин, залуу нүүрээ нуусан лалрууд, коммунистууд ямар их кайф авч "дур тавьдаг" гээч! Дур тавиад зогсохгүй нийгэм даяар тараана.

Уг нь Батсайхан миний хүүгийн найз, "сахал" Батчулуун надтай хамт коммунистуудын эсрэг тэмцэж явсан анд нөхөр. Одоо ч "байсан" л гэж тодотгох болжээ. Батсайхан, Батчулуун нарт миний хүү бид хоёр ямар ч гэм хийгээгүй. Саяхан болтол биднийг араар маань хорлож явааг мэдээ ч үгүй. 

Араас гэтэж хутгалж байгаа шаарнууд ямар чимээ гаргах биш! Цаг нь болохоор гараад ирэх ногоон малгайтууд хажууд чинь яваа гэдэг маань энэ шүү дээ!

Батсайхан, Батчулуун нар өөрсдөд нь гэм хор хийгээгүй надад өширхөх болсон шалтгааныг би мэдэж байна. 

Тэд Ерөнхийлөгч Баттулгын "гарын парчин", "гарын атозчин" нар юм. Эд, сүүлийн үед Ерөнхийлөгчийн бодлогыг шүүмжилж, эсэргүүцэж байгаад минь надад өширхөөд байгаа юм. Батсайхан "Бат-Үүлийг будаа болгоно" гэж хүртэл "тангараг" тавьсан байдаг.

Би Ерөнхийлөгч Баттулгын Монголыг буцаан "Зөвлөлтийн колони" болгох гэсэн санаархлыг эсэргүүцэж байгаа нь үнэн. Монголын олон тулгуурт гадаад бодлогыг нураах гэж байгааг эсэргүүцэж байгаа нь үнэн. Монголыг ганц тулгууртай улс болгох гэж байгааг эсэргүүцэж байгаа минь үнэн.

Хоёр хөршийнхөө дунд гуравдагч хөрштэй байх ёстой хэмээн 11 оны Үндэсний Эрх Чөлөөний хөдөлгөөний баатрууд 90 оны бидэнд захисан юм. Энэ захиа даалгаврыг 90 оны ардчилсан хувьсгал биелүүлсэн. Би тэр ололтоо л хамгаалж байгаа.

Би эх орноо эргэж нэг улсын хараат орон, хязгаар нутаг болгохыг хүсэхгүй байна. Монгол Улсаа, Ерөнхий сайд нараа харьд аваачин цаазлуулдаг, иргэдээ гадны хатгаасаар хэлмэгдүүлдэг БНМАУ болгохыг тэвчиж чадахгүй. 

Монголоо дэлхийн Монгол болгосон ололтоо алдахыг хүсэхгүй байна. Би Улсаа НҮБ-д суудалтай "Тоглоомын Бүгд Найрамдах Улс" эргэж болохыг хармааргүй байна. 

30 настай байхдаа коммунист дарангуйллыг түлхэн унагахыг уриалж ухуулах хуудас нааж явсан намайг айна гэж ногоон малгайтууд бодож байгаа бол үнэхээр инээдэмтэй байна. Би тэр үед цовдлуулж дуусах тэмцэлд орсноо нэгэнт ухаарсан байсан юм.

Тийм болохоор, намайг цовдолтол чинь 90 оны ололтоо хамгаалан тэмцэх болно ногоон малгайтууд аа!

Нийтлэлч С.Бат-Үүл /BAABAR.MN/ 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2 цаг 30 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 3 цаг 41 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 4 цаг 33 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 4 цаг 41 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 5 цаг 5 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 5 цаг 50 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Өчигдөр 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Өчигдөр 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Өчигдөр 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top