x

Д.Батбаяр: “Хүн залилсан, АТГ-т шалгасан” гэх мэдээллүүд ор үндэсгүйг хариуцлагатайгаар хэлье

Кёкшюүзан Д.Батбаяр улс төрөөс холдсоныхоо дараа барилга, уул уурхайн салбарт амжилттай бизнес эрхэлж буй. Түүнийг сүүлийн нэг жилийн хугацаанд нийслэлд хамгийн олон барилга барьсан хэмээн урамшуулан шагнасан байна. Энэхүү шагналаа гардан авсан торгон мөчид нь уулзаж, Д.Батбаярын бизнес болон сүүлийн үед сонсогдоод буй таагүй мэдээллүүдэд нь түүнээс тайлбар авлаа.

-Монголын барилгын үндэсний ассоциацын арван жилийн ой болж байна. Энэ ойн хүрээнд таны удирдаж буй барилгын компани шагнал гардан авчээ?

-Барилгын салбарынхан өнгөрсөн 10 жилийн хөгжлөө дүгнэж, хуралдлаа. Цаашдаа Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдлыг хэрхэн багасгах вэ, эдийн засгийн хямралтай энэ үед иргэдийн амьжиргаанд тохирсон орон сууцыг хэрхэн нийлүүлэх вэ гэх мэт асуудлуудын талаар хэлэлцсэн. Мөн энэ үеэр манай компанийг 2018-2019 оны шилдгээр шалгаруулж шагнаж байгаад би болоод миний хамтрагч, Монгол Улсын заан Ч.Батзориг, манай компанийн хамт олон баяртай байна. Бидэнд маш том урам өгч байна.

-Танай компани аль байршлуудад ямар барилгуудыг барив?

-Төлөвлөгөөгөөр нийслэлийн бүхий л дүүрэгт барилга барина. Эхний ээлжинд дэд бүтцийг нь хангасан, олон улсын стандартад нийцсэн сургууль, цэцэрлэг, эмнэлэг, худалдааны төвтэй барилга барьж байна. Цэвэр агаар, цэнгэг усанд ойрхон гэдэг утгаараа Яармагт “Ханбогд хороолол”-оос эхлээд гурав дахь хорооллоо барьж дуусч байна. Одоо дөрөв дэх хорооллоо барих ажил руугаа орно.

-Орон сууцны үнийг бага байлгах боломж, бололцоо ямар байна. Орон сууцны үнийг хэт хөөсрүүлж байна гэсэн шүүмжлэл байдаг?

-Одоогийн энэ байгаа үнээсээ буулгана гэхэд хүндрэлтэй. Яагаад гэхээр барилгын материалын үнэ өсөлттэй байгаа учраас.

-Таныг АТГ шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна?

-“Д.Батбаярыг АТГ-аас олон удаа дуудаж шалгасан, бариад хорьчихсон байна” гэдэг мэдээлэл маш их явж байгаа. Хорьсон, дуудсан юм байхгүй. Би ажлаа хийгээд, тэр битгий хэл шагнуулаад явж байна шүү дээ.

-Сингапурын иргэнийг залилсан гэсэн асуудал бас яригдаад байсан?

-Надад хүн залилсан асуудал огт байхгүй, энэ бол ор үндэсгүй ташаа мэдээллүүд гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна. Би чинь хятадаар ярьдаггүй хүн шүү дээ. Харин Японуудтай бол бизнесийн хамтын ажиллагаа явуулдаг. Аль болохоор монголынхоо нөхцөлд бизнесээ аваад явахыг боддог. Болохгүй бол японуудаас зээл аваад л бизнесээ хийдэг дээ.

-Тэгвэл яагаад тантай холбоотой ийм дайралт, ор үндэсгүй мэдээллүүд гараад байна гэж үзэж байна вэ?

-Би огт юм хийдэггүй байсан бол надад ямар ч дайралт ирэхгүй л байх л даа. Маш их ажил хийж байгаа учраас тийм юм болов уу. Энэ жил гэхэд бид уул уурхайн чиглэлийн ажлууд ч хийж байна. “Цэвэр уул уурхай” төслийн хүрээнд их хэмжээгээр хайгуул хийж байгаа. Уул уурхайн төслийг иргэдтэйгээ, хувь хүмүүстэйгээ хамтарч хийж байна.

Барилгын салбарт бид хамгийн их барилгыг барьж байна. Тэгэхээр иймэрхүү хэл, ам гардаг юм болов уу даа. Солонгос явж байгаад иртэл намайг “Хорьчихсон байгаа, баахан шалгасан” гэдэг мэдээлэл гарчихсан байсан.

-Та уул уурхайн салбарт хаана, ямар төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна вэ?

-Хувь хүмүүс хайгуулын лиценз авчхаад түүнийхээ төлбөрийг төлж чадахгүй, хайгуул хийх зардалгүй байх нь олонтоо байдаг. Ийм хүмүүстэй хамтарч, дэмжээд тухайн газарт нь хайгуул хийж байна. Компани дээрээ бүртгэж аваад олуулаа нэгдэж, хамтарч ажиллаж байгаа.

“Цэвэр уул уурхай” төслийн хүрээнд тэднийг нийлүүлээд “Чингис ворлд майнинг” нэртэй компани байгуулаад японоос хөрөнгө оруулалт татаж өгч байна. Хөрөнгө оруулагчид нь эндээс ашгийнхаа 60 хувийг хүртдэг байх жишээтэй. Энэ үйл ажиллагаа маань эхлээд яг нэг жилийн хугацаа өнгөрч байна.

Х.Хулан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.191.32)
    yamar teneg ni batzorig kyokushu 2 iin barisan baishing avdag bn aa
    2019 оны 04 сарын 30 | Хариулах
iШинэ мэдээ
Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 13 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 34 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 13 цаг 36 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 18 цаг 51 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 19 цаг 8 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 19 цаг 50 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 20 цаг 0 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top