Нэг авшигтан бүсгүй надад авааль эртэйгээ амраг хайрын харьцаа унтарсан тухай ярьсан юм. Үр хүүхдээ л бодож цуг байгаа юмсанж. Би түүнд эр нөхрөө өөрийн анд найз гэж бясалгахыг зөвлөлөө.
- Амраг хайр бөхнө гэдэг чинь бүх юм бөхнө гэсэн үг биш. Амрагийн холбоо байхгүй ч анд нөхрийн холбоо байж болно. Түүнд эелдэг нөхөрсөг ханд! гэж хэлэхэд минь,
- Хагарсан шаазан эргэж эвлэхгүй шүү дээ гэж бүсгүй хэллээ. Тэгэхлээр нь би Зэнгийн нэгэн зан үйлийн тухай ярьж өгсөн юм:
Японд Зэн бясалгагч нар дэлгүүрээс шаазан аяга худалдаж аваад, гэртээ авчирч хагалдаг юмсанж. Дараа нь хагарсан хэсгүүдийг эвлүүлж наана. Үүний үр дүнд нэгэн хэвийн байдаг л аяга урлагийн бүтээл болж хувирна. Анд нөхрөө айлчлан ирэхэд ердийн аяганд цай аягалбал хүндэтгэлгүй хандсан хэрэг. Тэд бие биенийхээ гэрт буюу хийдэд зочлохдоо зүгээр нэг цай оочиж суудаггүй. Юун түрүүнд аяганы нандин агаад давтагдашгүй зүйдэл заадсыг ажиглаж, уран нарийн эвлүүлгийг нь биширч бахддаг юм.
Энэ зан үйлийг ярьсны дараа бүсгүй гүн утга санааг нь ойлгож,
- Нээрээ, болох юм байна гээд инээд алдаж билээ.
Түүнчлэн аливаад дахин давтагдашгүй хувь мөн чанараа юүлж, уран бүтээл болгон хувиргаж бай. Давтмал дуураймал амьдрал жинхэнэ амьдрал биш шүү.
- Ошо "Тантрын дуудлага" -
Нийтлэлч Бадрал /BAABAR.MN/