x

ЕБС-ийн дотуур байрын орчин, үйлчилгээний стандарт батлагдан гарна

Монгол орны боловсролын салбарт малчдын хүүхдэд боловсрол эзэмшүүлэхэд хамгийн чухал зүйл бол дотуур байрын үйлчилгээний чанар юм. Улсын хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд ЕБС-ийн 522 дотуур байранд 34,7 мянган хүүхэд амьдарч, 623 дотуур байрын багш ажиллаж байна. Дотуур байранд амьдарч байгаа нийт хүүхдүүдийн 82 хувь нь малчин өрхийн хүүхдүүд байна.

2018 оны нэгдүгээр сард болсон “Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа тушаал гаргаж “ЕБС-д суралцагчдын дотуур байрны орчин, үйлчилгээ”-ний стандартыг боловсруулахыг үүрэг болгосон.

БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газар, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 2017 онд зохион байгуулсан “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны ус хангамж, ариун цэврийн байгууламжийн өнөөгийн байдал” судалгааны үр дүнгээс үзэхэд нийт дотуур байрны 71 хувь нь төвлөрсөн бус усан хангамжтай, 61 хувь нь гадаа байрлах нүхэн жорлонтой, 17 хувь буюу 68 дотуур байр дотор байрлах ариун цэврийн өрөөтэй байна. Дотуур байрны 56 хувь нь сурагчдын халуун усанд орох боломжийг бүрдүүлсэн байна.

Дээрх нөхцөл байдлаас харахад жилийн есөн сард эцэг эх, гэр бүлээс хол амьдарч буй малчин өрхийн 6-18 насны хүүхдийн дотуур байрны орчин нөхцөл, үйлчилгээ харилцан адилгүй байна.

Дотуур байрны сурагчдын амьдарч, сурч хөгжих орчин нөхцөлийг бүрдүүлж, хүүхдийн эрхийг дээдэлсэн, тэдний сэтгэл хангалуун, амжилттай сурч хөгжих нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор “ЕБС-д суралцагчдын дотуур байрны орчин, үйлчилгээ”-ний стандартын төслийг боловсруулсан ажлын хэсэг өнөөдөр БСШУС-ын сайдын Зөвлөлийн хуралд танилцуулж, зөвлөлийн гишүүд Стандартчилал, хэмжил зүйн газарт хүргүүлж батлуулахыг дэмжлээ.

Дотуур байрын орчин, үйлчилгээнд тавих нийтлэг шаардлагыг тогтоох зорилго бүхий уг цогц стандарт нь 10 бүлгээс бүрдэх бөгөөд дотуур байрны үйлчилгээ эрхэлж буй өмчийн бүх хэлбэрийн байгууллагууд заавал хэрэгжүүлэх юм.

Дотуур байрын орчинд тавих шаардлага, дотуур байрны үйлчилгээ, хүний нөөцөд тавих шаардлага, цэвэрлэгээ, ариутгал, засвар үйлчилгээ, аюулгүй байдал ба тамхины эсрэг зохицуулалт, хориглох зүйл зэргийг нарийвчлан тусгасан. Тухайлбал дотуур байрны 50 хүүхэд тутамд нэг багш ногдох, 5-аас доошгүй жил хүүхэдтэй ажилласан туршлагатай байх гэх мэт чухал заалтууд багтаад байна.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, энэхүү стандарт батлагдаж, мөрдөгдөж эхэлснээр хөдөөгийн малчдын хүүхдүүд өөрийн хоёр дахь гэр болсон дотуур байранд сурах, амьдрах эрхээ бүрэн дүүрэн эдлэх юм. Хүүхэд бүр аюулгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд сурч, боловсрох ёстой. Энэ утгаараа өндөр ач холбогдолтой, боловсролын салбарын чухал баримт бичиг болох юм гэлээ.

Эх сурвалж: БСШУСЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 10 цаг 27 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 11 цаг 31 мин Монголын хөгжлийг гацаасан нь 12 цаг 2 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 12 цаг 19 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Өчигдөр 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Өчигдөр 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Өчигдөр 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Өчигдөр 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Өчигдөр 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Өчигдөр 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Өчигдөр 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Өчигдөр 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Өчигдөр 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Өчигдөр 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно Уржигдар 15 цаг 31 мин ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ Уржигдар 15 цаг 10 мин 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно Уржигдар 15 цаг 06 мин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Уржигдар 14 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 14 цаг 53 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв
Top