Өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” cпорт ордонд эхэллээ. 2025 оны улсын аварга шалгаруулах өсвөрийн тэмцээнд оролцохоор 21 аймаг, есөн дүүргээс шилдэг жүдочид хүрэлцэн иржээ.
Тэмцээнд 87 багийн 2205 өсвөрийн тамирчид оролцож байна. Эрэгтэй 38, эмэгтэй 29 дэх удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээний жин тус бүрийн бүрийн медальтнууд ирэх лхагва гаригт тодорно.