x

Хойд Солонгос Оростой хамт Украинд байлдаж буйгаа анх удаа баталлаа

Хойд Солонгосын төрийн мэдлийн KCNA агентлагийн мэдээлснээр, Пёньяны армийн албан ёсны төлөөлөгчид анх удаа өөрсдийн цэргүүдийг Оросын талд байлдаанд оролцуулсан гэдгийг баталжээ. Уг мэдэгдэлд дурдсанаар, тэд удирдагч Ким Жон Уны тушаалаар Оросын Курск мужийг "бүрэн чөлөөлөх" ажиллагаанд оролцсон байна.

Энэ мэдээлэл нь Оросын Зэвсэгт хүчний штабын дарга Валерий Герасимов Курск дахь эсрэг давшилтын үеэр Хойд Солонгосын цэргүүдийн "баатарлаг"-ийг сайшаасан мэдэгдэл хийсний хэдхэн хоногийн дараа гарч байгаа бөгөөд энэ нь Москвагийн зүгээс тэдний оролцоог анх удаа олон нийтэд хүлээн зөвшөөрсөн явдал болж байна.

Гэсэн хэдий ч Москва Курскийн баруун хэсгийг бүрэн хяналтдаа авсан гэж мэдэгдсэн нь Украин талаас эрс үгүйсгэгдсэн байна.

Өмнөд Солонгос болон Барууны тагнуулын байгууллагууд өнгөрсөн жил Хойд Солонгос Курск руу хэдэн мянган цэрэг илгээсэн талаар мэдээлж байсан. KCNA агентлагийн тайлбарласнаар, цэргүүдийг илгээх шийдвэрийг Пёньян болон Москвагийн хооронд байгуулсан харилцан хамгаалалтын гэрээний хүрээнд гаргажээ.

Ким Жон Ун "Эх орныхоо нэр төрийг төлөөлөн шударга ёсны төлөө тэмцсэн бүх хүн бол баатрууд" хэмээн мэдэгдсэн талаар KCNA уламжилжээ. Мөн тэрбээр Курск муж дахь үйл явдлыг "цусны холбоогоор баталгаажсан найрамдал" гэж тодорхойлон, энэ нь хоёр улсын харилцааг бүх талаар гүнзгийрүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдгийг онцолжээ.

Харин Курск дахь үүргээ дуусгасны дараа Хойд Солонгосын цэргүүдийн ирээдүй хэрхэх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Хойд Солонгосын цэргүүдийг илгээсэн талаарх анхны мэдээлэл өнгөрсөн аравдугаар сард, Ким Жон Ун болон Владимир Путин нарын харилцаа улам нягтарсны дараахан гарч байсан. Тухайн үед хоёр тал харилцан "довтолгоонд өртвөл туслалцаа үзүүлэх" тухай гэрээнд гарын үсэг зурсан юм.

Барууны албаныхны үзэж байгаагаар, Хойд Солонгосоос илгээсэн 11,000 орчим цэргийн дор хаяж 1,000 хүн гуравхан сарын хугацаанд амь үрэгдсэн байна. Хойд Солонгосын цэргүүд ихэвчлэн “Штурмын корпус” хэмээх "элит" ангиас бүрдсэн боловч орчин үеийн байлдааны нөхцөлд бэлтгэл хангалтгүй байсан гэж үзэж байна.

Британийн хуучин хуягт танкийн командлагч, хурандаа Хамиш де Бреттон-Гордон:

"Эдгээр нь үндсэн бэлтгэлтэй төдий цэргүүд бөгөөд тэднийг удирдаж буй орос офицеруудтай хэл, тактикийн хувьд ойлголцохгүй байна" гэж онцолжээ.

Гэсэн хэдий ч Украины Зэвсэгт хүчний командлагч генерал Александр Сырский өмнө нь Хойд Солонгосын цэргүүд Украины фронтод томоохон сорилт үүсгэж буйг анхааруулсан юм.

Тэрбээр Украины TSN Tyzhden мэдээллийн хөтөлбөрт өгсөн ярилцлагадаа:

"Эдгээр нь олон тооны, өндөр урам зоригтой, сайн бэлтгэгдсэн цэргүүд бөгөөд довтолгооны ажиллагаа идэвхтэй явуулж байна. Тэд Зөвлөлтийн үеийн тактикийн дагуу үйлдэл хийж байгаа. Тооны хүчээ ашиглаж байна" хэмээн тэмдэглэжээ.

Эх сурвалж: BBC News

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.190.200)
    оросын талд байлдаж л байг л дээ хоорондоо зохицоод хамтрахад болрхгүй юм байхгүй ш дээ
    2025 оны 04 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
"Дархлаажуулалтын 7 хоног" үргэлжилж байна 7 мин Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн ажилчдыг дурсах өдрийг тэмдэглэлээ 1 цаг 6 мин Сэргээгдэх эрчим хүчний шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ 1 цаг 7 мин Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүндэтгэл үзүүлэв 1 цаг 8 мин Азийн 3.3 бүсийн шатрын аваргын төлөө өрсөлдөөн үргэлжилж байна 1 цаг 22 мин Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа 1 цаг 23 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргатай уулзлаа 1 цаг 23 мин Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна 1 цаг 25 мин Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт эхэллээ 1 цаг 26 мин Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” цогцолборт эхэллээ 3 цаг 38 мин ХЭҮК ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа 5 цаг 8 мин Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! 5 цаг 55 мин Монголын боксчид Азийн аваргаас медаль хүртлээ 6 цаг 40 мин Газа дахь дайныг зогсоох хэлэлцээнд ахиц гарсан ч эцсийн шийдэл хараахан үгүй байна 6 цаг 42 мин Хойд Солонгос Оростой хамт Украинд байлдаж буйгаа анх удаа баталлаа 6 цаг 45 мин Ванкувер хотод болсон автомашины халдлагын хохирогсдыг хүндэтгэн олон нийт цуглав 6 цаг 47 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 6 цаг 52 мин Монголын хоккейчид ДАШТ-ий эхний хожлоо авлаа 6 цаг 54 мин Баянгол дүүргийн Энхтайваны өргөн чөлөөний замд шөнийн ажил хийнэ 6 цаг 55 мин Пап Францистай салах ёс гүйцэтгэх ёслолд Монгол Улсын төлөөлөл оролцлоо 7 цаг 0 мин
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top