Нийтийн эзэмшлийн талбайд байрлуулсан ТҮЦ болон зөөврийн байгууламжийг нийслэлийн засаг даргын 2025 оны А/273 дугаар захирамжийн дагуу буулгаж, зам талбайг чөлөөлөх ажлыг Нийслэлийн захирагчийн албанаас эхлүүлээд байгаа. Нийслэлийн засаг даргын энэ захирамж ТҮЦ эрхлэгчдийн эрх ашгийг хөндөж, хүний эрх зөрчигдсөн гэж үзсэн тул ТҮЦ эрхлэгчдийн нэгдсэн холбооны төлөөлөл ХЭҮК-т гомдол гаргасан байна.
Уг асуудалтай холбогдуулан ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд баасан гаригт /2025.04.25/ тус холбооны төлөөлөлтэй уулзаж, хүсэлтийг нь хүлээн авч, санал солилцжээ.
Төрийн аливаа шийдвэр хүний эрхэнд суурилах ёстой. Шийдвэрийг хэрэгжүүлэхдээ хүний эрх зөрчих ёсгүй гэдгийг тэрбээр онцолж, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас баримт, мэдээлэл авахаар албан бичиг илгээсэн байна. Хяналт, шалгалтыг богино хугацаанд хийж, хариу өгөхөө илэрхийллээ.