Мексик улсын Мехико хотод шайбтай хоккейн насанд хүрэгчдийн III дивизионы дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 5-ны хооронд үргэлжилж байна. Тэмцээнд Монгол, Мексик, БНАСАУ, Филиппин, Сингапур, Хонгконгийн багууд өрсөлдөж байгаа бөгөөд Монгол Улсаас ахлах дасгалжуулагч А.Мэргэн, дасгалжуулагч Н.Отгонбаяр, Н.Мишигсүрэн нарын удирдлага дор 21 тамирчин оролцож байна.
Манай баг өчигдөр Филиппиний багийг 13:7-ийн харьцаагаар буулган авч, тэмцээний эхний хожлоо авлаа. Харин өнөөдөр тэд Сингапурын багтай дараагийн тоглолтоо хийхээр бэлтгэж байна гэж Биеийн тамир, спортын улсын хороо мэдээлэв.
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо