x

Газа дахь дайныг зогсоох хэлэлцээнд ахиц гарсан ч эцсийн шийдэл хараахан үгүй байна

Катарын Ерөнхий сайд Шейх Мохаммед бин Абдулрахман Аль Тани Израиль, Хамасын хооронд Газа дахь гал зогсоох шинэ гэрээг зуучлах хүчин чармайлтад "бага зэрэг ахиц" гарсан ч "дайныг хэрхэн бүрэн зогсоох вэ" гэсэн эцсийн асуултын хариулт хараахан олдоогүй байгааг мэдэгдлээ.

Энэхүү мэдэгдэл нь өнгөрсөн Пүрэв гарагт Катарын нийслэл Дохад Израилийн тагнуулын алба болох Моссадын тэргүүн Давид Барнеатай хийсэн уулзалтын дараа гарсан юм. Мөн Туркийн Гадаад хэргийн сайд Хакан Фидан Дохад үг хэлэхдээ Хамас бүлэглэл "дайнд урт хугацааны шийдэл олох хэлэлцээр хийхэд илүү уян хатан ханддаг" болсон талаар тэмдэглэв.

Өнгөрсөн долоо хоногт Хамас Израилийн санал болгосон 45 хоногийн түр зогсолтын гэрээг няцаасан. Гэвч одоо Хамас үлдсэн бүх барьцаалагдсан хүмүүсийг суллах, дайныг дор хаяж таван жил зогсоох агуулгатай гэрээг байгуулах саналд бэлэн байгаа бололтой.

Хамас зэвсгээ хураах асуудлыг авч үзэх боломжтой гэж мэдэгдсэн ч зөвхөн Израиль цэргээ Газын зурвасаас бүрэн гаргавал энэ хувилбарыг бодож үзэхээ илэрхийлжээ. Гэвч Израилийн засгийн газар ийм алхам хийх төлөвгүй байна.

Израиль улс гуравдугаар сарын эхээр Газаруудад бүрэн бүслэлт тогтоож, агаар болон газар дээрх довтолгоогоо дахин эхлүүлсэн юм. Хамасын удирдлагатай Газын эрүүл мэндийн яамны мэдээлснээр, энэ хугацаанд дор хаяж 2,151 палестин хүн амь үрэгдсэн бөгөөд үүний 51 нь өнгөрсөн 24 цагт амь насаа алдсан байна.

Израилийн тал мөн Хамасын эсрэг тулалдаанд Израилийн нэг цэрэг, нэг цагдаа амь үрэгдсэнийг мэдээлжээ.

Пүрэв гарагт Израилийн Моссадын тэргүүн Давид Барнеа Катарын Ерөнхий сайдтай уулзах үеэр хэлэлцээний явцад тодорхой ахиц гарсан боловч Израиль, Хамасын хооронд гал зогсоох хэлэлцээний утга агуулгын талаар томоохон зөрүү байгааг онцолжээ.

Шейх Мохаммед:

“Хоёр тал нэг ижил зорилготой биш байхад дайныг зогсоох боломж маш нарийхан болдог” хэмээн Дохад хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэв.

Хамас өнгөрсөн амралтын өдрүүдэд Египетийн нийслэл Каир хотод тус улсын албаныхантай уулзаж, гал зогсоох хэлэлцээр, мөн Газад үүсээд буй хүмүүнлэгийн хямралыг шийдвэрлэх талаар ярилцсан байна.

Хамастай холбоотой нэгэн палестин эх сурвалж BBC-д өгсөн мэдээлэлдээ, Хамас Газын зурвасыг үндэсний болон бүс нутгийн түвшинд тохиролцсон ямар ч палестин байгууллагад шилжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн гэжээ. Үүнд Баруун эрэгт байрлах Палестины Үндэсний захиргаа (PA) эсвэл шинээр байгуулах захиргааны байгууллага багтаж болно.

АНУ ч мөн Газын зурвасыг дайны дараа шинэчлэгдсэн Палестины Үндэсний захиргаанд шилжүүлэх санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлсэн.

Харин Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Газад Палестины Үндэсний захиргаанд ямар ч үүрэг роль олгохыг эсэргүүцэж, палестины тусгаар тогтносон улсын байгууламжийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм.

Өнгөрсөн Бямба гарагт Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас Палестины Чөлөөлөх Байгууллага (PLO)-д ойрын хүн болох Хусейн аль-Шейхийг өөрийн орлогчоор томилсон талаар PLO мэдээлжээ. 89 настай Аббас 2004 оноос хойш PLO болон Палестины Үндэсний захиргааг тэргүүлж байгаа ч урьд нь залгамжлагч тодруулах, дотоод шинэчлэл хийхээс зайлсхийж ирсэн юм.

Палестины Үндэсний захиргааны удирдлага дайны дараах Газын зурвасыг удирдах бэлэн байдлаа илэрхийлсэн хэдий ч дотоодын палестинчуудын зүгээс хангалтгүй үйл ажиллагаа явуулж байгаа талаар шүүмжлэл дагуулж байна.

Өнгөрсөн Лхагва гарагт Рамаллах хотноо болсон Палестины Төв зөвлөлийн хуралдааны үеэр Махмуд Аббас Хамасыг "нохдын үр сад" хэмээн хүчтэй шүүмжилж, барьцааны хүмүүсийг суллах, зэвсгээ хураах, Газын зурвасыг хяналтаасаа гаргахыг шаардсан үг хэлжээ.

Хамас болон Аббасын тэргүүлдэг Фатах хөдөлгөөн олон арван жилийн турш өрсөлдөөнтэй байсан бөгөөд энэ хагарал Баруун эрэг, Газын зурваст нэгдсэн удирдлага тогтох боломжийг хааж ирсэн байна.

Өнөөдөр Хамасын удирдлагатай Газын эрүүл мэндийн яам дайнаас үүдэлтэй нас барагсдын тоо 52,243 хүрсэн гэж мэдээлэв. Энэ тоонд өмнө нь сураггүй байсан хүмүүсийн нас барсан нь батлагдсан тохиолдлуудыг нэмж тооцсон байна.

Өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Дэлхийн Хүнсний Хөтөлбөр Газын зурвас дахь бүх хүнсний нөөц дууссан талаар анхааруулга гаргасан бөгөөд НҮБ-ын үзэж буйгаар олон улсын хууль ёсоор Израиль 2.1 сая палестинчуудын амин зуултыг хангах үүрэгтэй гэж мэдэгдсэн. Харин Израиль тал олон улсын хуульд нийцэж ажиллаж байгаа бөгөөд тусламж тасалдаагүй гэж мэдэгдэж байна.

Дохад хийсэн хэвлэлийн хурлын үеэр Катарын Ерөнхий сайд Израилийг "өлсгөлөнгөөр шийтгэх бодлого" баримталж байгааг буруутгасан юм.

Газа дахь дайн 2023 оны 10 дугаар сарын 7-нд Хамас Израиль руу хил даван довтолсны улмаас эхэлсэн бөгөөд Израилийн талын тооцоогоор тухайн үед 1,200 орчим хүн амь үрэгдэж, 251 хүн барьцаалагдсан байна.

Үүний хариуд Израиль томоохон цэргийн ажиллагаа эхлүүлж, Газын зурвасын ихэнх хэсгийг сүйтгэж, олон арван мянган хүний амийг авч оджээ.

Эх сурвалж: BBC News

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Дархлаажуулалтын 7 хоног" үргэлжилж байна 12 мин Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн ажилчдыг дурсах өдрийг тэмдэглэлээ 1 цаг 10 мин Сэргээгдэх эрчим хүчний шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ 1 цаг 12 мин Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүндэтгэл үзүүлэв 1 цаг 13 мин Азийн 3.3 бүсийн шатрын аваргын төлөө өрсөлдөөн үргэлжилж байна 1 цаг 27 мин Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа 1 цаг 27 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргатай уулзлаа 1 цаг 28 мин Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна 1 цаг 29 мин Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт эхэллээ 1 цаг 30 мин Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” цогцолборт эхэллээ 3 цаг 43 мин ХЭҮК ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа 5 цаг 13 мин Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! 6 цаг 0 мин Монголын боксчид Азийн аваргаас медаль хүртлээ 6 цаг 45 мин Газа дахь дайныг зогсоох хэлэлцээнд ахиц гарсан ч эцсийн шийдэл хараахан үгүй байна 6 цаг 47 мин Хойд Солонгос Оростой хамт Украинд байлдаж буйгаа анх удаа баталлаа 6 цаг 50 мин Ванкувер хотод болсон автомашины халдлагын хохирогсдыг хүндэтгэн олон нийт цуглав 6 цаг 52 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 6 цаг 57 мин Монголын хоккейчид ДАШТ-ий эхний хожлоо авлаа 6 цаг 59 мин Баянгол дүүргийн Энхтайваны өргөн чөлөөний замд шөнийн ажил хийнэ 7 цаг 0 мин Пап Францистай салах ёс гүйцэтгэх ёслолд Монгол Улсын төлөөлөл оролцлоо 7 цаг 5 мин
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top