Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын хуралдаан болж, Улаанбаатар хотын 2030 оны ерөнхий төлөвлөгөө, эрчим хүчний дутагдал, тээвэр ложистик, дэд бүтцийн төслүүдийн хэрэгжилт, гэр хорооллын халаалтыг сэргээгдэх эрчим хүчээр шийдэх загвар төсөл зэрэг олон асуудлыг хэлэлцлээ.
Гол шийдвэрүүд:
-
Хотын хяналтын камерын системийг шинэчлэв.
- 176 уулзвар, 3,000 гаруй авто замд 2,606 камер суурилуулжээ.
- 2026 оны 1-р сарын 1 хүртэл хиймэл оюун ухаанаар илэрсэн зөрчлүүдийг зөвхөн сануулга байдлаар жолооч нарт хүргүүлнэ.
- Зөрчлийг торгох үйл ажиллагаа 2026 оны 1-р сарын 1-нээс эхэлнэ.
-
Замын хөдөлгөөний хяналт, торгуулийг цахимжуулна.
- Одоогоор зөрчил илрүүлэх системийг хиймэл оюун ухаанаар сайжруулсан бөгөөд
- Өдөрт 1 сая, сард 30 сая зөрчил бүртгэх техникийн боломжтой болжээ.
- Цаашид цагдаа нар камерын дүрсийг хянаж, гараар зөрчил бүртгэхийг зогсоож, AI бүртгэлийг автоматаар илгээх системд шилжүүлнэ.
-
Нийтийн тээврийг цахим системд бүрэн шилжүүлнэ.
- Зорчигч тоолох системийг нэвтрүүлж, төлбөрийн карт уншуулсан тоотой тулгах боломжтой болов.
Шуурхай штабын хуралдаан 7 хоног тутам зохион байгуулагдаж, хэлэлцсэн асуудлуудын хэрэгжилтийг хянаж, шаардлагатай асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах аж.
Эх сурвалж: Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штаб