Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны 2025 оны анхны хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Хуралдаанд Үндэсний хорооны гишүүд, Шадар сайдын ажлын алба, 21 аймгийн Засаг дарга, хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтнүүд цахимаар оролцлоо.
Хэлэлцсэн асуудлууд
- 2024 оны үйл ажиллагааны тайлан
- 2025 оны төлөвлөгөөний төсөл
- Бүсүүдийн хамтын ажиллагааг дэмжих, идэвхжүүлэх хөдөлгөөн өрнүүлэх
- Олон талт арга хэмжээ зохион байгуулах
Бүсчилсэн хөгжлийн уулзалтууд гуравдугаар сараас эхэлнэ
Шадар сайд С.Амарсайхан энэ оныг бүсчилсэн хөгжлийн бодит ажил хэрэгжүүлэх жил хэмээн онцолсон бөгөөд Бүсчилсэн хөгжлийн зөвлөлдөх уулзалт гуравдугаар сараас эхлэхээр төлөвлөгджээ.
- Эхний уулзалт Баян-Өлгий аймагт болно.
- Засгийн газрын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээр оролцоно.
- Бүс нутгийн хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулна.
Шадар сайд уулзалтуудыг өргөтгөсөн зөвлөгөөн гэж ойлгох хэрэгтэйг онцолж, бүсчилсэн хөгжлийг бодитоор хэрэгжүүлэхэд анхаарах болно гэдгийг мэдэгдлээ.