Панамын Ерөнхийлөгч Хосе Рауль Мулино мэдэгдэхдээ, тус улс Хятадын “Нэг бүс, нэг зам” санаачилгад оролцохоо зогсоож, 2017 онд байгуулсан гэрээгээ сунгахгүй гэжээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Панамд айлчилсан бөгөөд энэ айлчлал нь хууль бус цагаачлал, гэмт хэрэг, мансууруулах бодисны хууль бус наймаатай тэмцэх болон Хятад улсыг сөрөн зогсох хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой гэж Төрийн департамент мэдээлсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Панамын сувгийг буцаан авахаар төлөвлөж байгаагаа илэрхийлж, өндөр тарифыг шүүмжилсэн бол Панамын Ерөнхийлөгч тус улсын тусгаар тогтнол, сувгийн хяналт хэлэлцээний сэдэв биш гэдгийг онцолжээ.
Эх сурвалж: TASS, Politico